12.Уучлал

6.4K 298 17
                                    

Мёнсүү бид хоёр гэр рүүгээ харьж байлаа.Би үнэхээр Минагийн талаар сонирхож байна,тэр яагаад намайг тэгэж их үзэн ядсан юм бол?

"Чи юу бодож байна?" хэмээн Мёнсүү надаас асуун,намайг өөртөө ойртууллаа.

"Юу ч биш ээ"

"Чамайг надад худлаа ярихад би дургүй Minnie" Мёнсүү намайг зөөлөн Minnie гэж дуудаж байсан ч хоолойных нь цаана анхааруулсан өнгө аяс байсан юм.

"Зүгээр л надад нэг зүйл байна,том хэрэг биш дээ"

" Minnie зүгээр л надад хэл л дээ" Мёнсүү гоншигонож байлаа.

"Хмм...би зүгээр л Минагийн талаар бодож байна...чиний дүү...яагаад надад тэгсэнийг нь гайхаад л" хэмээн би гунигтай өнгөөр хэлэв.

"Тэр намайг аав шиг болгохыг хүсээгүй болохоор л тэр"

"Юу гэсэн үг юм?" би сонирхон асуув.

"Хмм...өнгөрсөний тухай чамд хэлье"

"Хэл ээ,хурдал" би яг л аавынхаа унтлагийн цагийн үлгэр уншиж хүлээж буй бяцхан охин шиг догдолсон өнгөөр хэллээ.

"Чи үнэхээр эгдүүтэй юм аа Minnie" хэмээн тэр хацар дээр минь үнссээр хэлэв.

"Аливаа Мёнсүү,би мэдмээр байна" би хүүхэд хэллээ.

"За,энэ бүхэн намайг 10 настай байхад эхлэсэн юм" хэмээн тэрээр надад ярьж эхэллээ.

-Зохиогчийн талаас-

17 жилийн дараа...

10 настай Мёнсүү энгэрт нь уйлах дүүтэйгээ хамт эцэг эхийгээ хэрэлдэж байхад хаалганы ард зогсох ажээ.

"Минхэ яагаад надад ингэсэн юм?"

"Чи яагаад гэдгийг надаас асуугаад байгаа юм уу? тэгвэл хэлье.Би чамд хайргүй байсан хэзээ ч " тэдний ээж аав руу нь орилж байлаа.

"Тэгвэл яагаад надтай гэрлэсэн юм?" хэмээн буцаан аав нь орилоо.

"Надаас асуух хэрэггүй ээ,мэдээж мөнгөнөөс л болсон" ээж нь ёжтой инээмсэглэн хэлэх ажээ.

"Чи үнэхээр зүрх сэтгэлгүй шулам"

"Аан баярлалаа,одоосалах өргөдөлд гарын үсгээ зур тэгээд би чамаас чөлөөлөгдөнө" одоо ч ээж нь чөтгөр шиг ёжтой инээмсэглэлээ гаргаж байлаа.

"Мина,Мёнсүү яах юм? чамд тэдний мэдрэмж хамаагүй юу?"

"Чи намайг зүрх сэтгэлгүй гэж дуудаагүй билүү? тэгвэл надад тэд хамаагүй"

ℵOverdoseℵ "COMPLETE"Where stories live. Discover now