11.Мина

6.2K 350 24
                                    

"Чи хэн бэ?"

"Чи хэн бэ?" бид нэгэн ижил асуулт тавилаа.

"Надад хариул.Чи хараал идсэн хэн юм? Мёнсүү уббагийн нууц амраг юм уу?" хэмээн тэр охин над руу ууртай өнгөөр орилоо.

"Би нууц амраг нь биш,би эхнэр нь" би тайвнаар хариуллаа.

"Эхнэрээ? чи надаар тоглоод байна уу?"

"Үгүй ээ,би үнэхээр эхнэр нь.Одоо хариулах чиний ээлж,чи хэн бэ?" би асуув.

"Би зөвхөн ганц л удаа хэлэх болохоор сайн сонсоорой.Намайг Ким Мина гэдэг,Мёнсүү уббагийн дүү" айн? тэр зүгээр л дүү нь.Би түүнийг өмнө нь унтаж байсан танихгүй охидын нэг юм болов уу л гэж бодсон.

"Намайг Жимин.И Жимин гэдэг" Би түүн рүү инээмсэглэсэн ч тэр хариуд нь үхлийн харц явуулах нь тэр.

"Яв" хэмээн тэр хэлэв.

"Юу гэсэн үг юм?" Би будилсан байртай асуув.

"Би чамайг ахын минь гэрээс яв гэж байна,гичий минь.Би чамд итгэнэ гэж бодоо юу? Мёнсүү убба хэзээ ч нэг унтсан охинтойгоо хоёр дахь удаагаа унтдаггүй.Чи яаж түүний эхнэр байх юм? одоо яв" хэмээн хэлээд гарнаас минь чирэх нь тэр.

"Би худлаа хэлээгүй,яа намайг тавь" би орилоо.

"Зүгээр л яв гичий минь" хэмээн тэр орилоод,намайг амжилттай харшаас гаргалаа.Одоо хүмүүсийн амралтыг цаг болохоор би хэн нэгнийг дуудаж чадахгүй нь.Хэн ч харшид байхгүй зөвхөн хэдэн залуус л байх бөгөөд тэр залуус Минагийн залуус гэж бодож байна.

"Баяртай Жимин.Дахиж энэ харшид битгий царайгаа харуулаарай" тэр ёжтой инээмсэглэн хэлэв.

"Би Мёнсүү рүү залгах хэрэгтэй байна" би уурлан хэллээ.

"Түүн рүү залгах хэрэггүй ээ.Тэр надад чамайг хөө гэж хэлсэн хүн болохоор" Би одоо ч чичирсэн биетэй зогсож байлаа.Үгүй ээ,Мёнсүү хэзээ ч надад ингэхгүй.Би энэ охинд итгэж чадахгүй нь.

"Худлаа ярь" би түүнд хэлэв.

"Бурхан минь,чам шиг янханд би худлаа хэлэх хэрэг байхгүй.Одоо зүгээр л зайл" гэж хэлээд том хаалгаа хаах нь тэр.

Би санаа алдлаа.Би жирэмсэн болохоор түүнийг цохиж чадахгүйгээс хойш энэ жижигхэн bitch үнэхээр азтай байна.Би утсаа гаргаж ирэн,Хуяа уббагийн дугаарыг хийсээр дахиад санаа алдлаа.Би түүнд итгэхгүй байна.Би Мёнсүүгийн хариулт тийм байх вий гэхээс айгаад түүн рүү залгаж чадахгүй нь.

ℵOverdoseℵ "COMPLETE"Where stories live. Discover now