1.Зарагдсан нь

17.5K 492 26
                                    

Толгой минь өвдөн,нүдээ удаанаар нээн би өөрийнхөө өрөөнд мөн гэртээ байхгүй байна гэдгээ ойлголлоо.Би хаана байгаа юм бол? Өрөөг тойруулан харахдаа би юу ч харсангүй зөвхөн миний унтаж буй энэ жижигхэн ор л байв.Мэдэрч буй айдсаасаа болоод зүрх минь хурдтай цохилох нь тэр.

"Тэр Японоос ирсэн бас хэний ч гар хүрээгүй охин" Би Солонгосоор хэн нэгэн эмэгтэйн ярьж байхыг сонслоо.Хүлээгээрэй,Солонгос? Би яг одоо Солонгост байгаа юм уу?

"Тэр хэний ч гар хүрээгүй гэдэг итгэлтэй байна уу? бас чи түүнийг хэнд зарах гэж байгаа юм?" Энэ удаа эрэгтэй хүний хоолой байв.Зарах..зарах? Хэнд хэнийг зарах гэж байгаа юм? надад битгий хэлээч...тэд намайг хэн нэгэнд зарахыг хүсэж байна.

"Би зуун хувь итгэлтэй байна бас би түүнийг ноён Кимд зарах болно" Эмэгтэй хариуллаа.

"Яагаад ноён Кимд гэж?"

"Энэ охин өөр гэж бодож байна,тэр чөлөөтэй болохыг хүсэж байгаа бас тэр бусад охид шиг энд эргэж ирэхгүй гэдгийг би мэдэж байна"

"За за тэгвэл одоо яваад түүнтэй ярилц" хэмээн эрэгтэй хүн хэлэн явлаа.Хаалга онгойн дөч орчим насны эмэгтэй миний орны зүг алхан ирлээ.

"Ч.чи хэн бэ?" би түүн рүү харалгүй чичирсэн хоолойгоор асуулаа.

"Намайг Минсүү гэдэг,би энэ эмсийн хүрээлэнгийн менежир" Тэр тайван гэгч нь хариулах нь тэр.

Э.эмсийн хүрээлэн? би яагаад энэ газарт байгаа юм? би гарах хэрэгтэй.

"Бид Японд байна уу?"

"Үгүй ээ,одоо Өмнөд Солонгосын Сөүлд байна"

"С.Сөүл?"

"Тийм ээ Сөүл,чи өчигдөр зарагдаж энд ирсэн" Намайг хэн зарсан гэж? Хамгийн сүүлд миний санаж байгаагаар би Японд өрөөндөө унтаж байсан шдээ.

"Гуйя,намайг явуулаач " Би түүнээс гуйв.

"Уучлаарай хонгор минь,би хүсэж байна ч...надад сонголт байхгүй" хэмээн тэр эмэгтэй гунигтай хэллээ.

"Г.гэхдээ би гэр рүүгээ явмаар байна...гуйя намайг явуулаач дээ" Халуун нулимс нүүрээр нь минь урсаж байлаа.

"Би чадахгүй ээ,чамайг ноён Кимд зарна харин дараа нь чи чөлөөтэй болох боломжтой"

"Я.яагаад?" хэмээн би асуулаа.

"Ноён Ким бол мафын толгойлогч.Тэр энэ хотын хамгийн хүчтэй нь ноён Кимийн худалдаж авсан эмэгтэй бүр л чөлөөтэй болдог юм"

ℵOverdoseℵ "COMPLETE"Where stories live. Discover now