Шинэ гишүүн Лонни

9 1 1
                                    

Маргааш нь ч болж тэд хүсэлтийн хайрцган доторхи шинэ гишүүнийхээ хүсэлтийг авцгаан бөөндөө гайхан зогсцгоов. Клубийн ахлагчаар Ингрид байх бөгөөд Лонниг өрөөндөө дуудан уулзхаар боллоо.

Хэсэг хугацааны дараа Лонни ч ирж, гишүүнээр элссэнээр тухайн өдрөөс хойш тэдэнтэй хамт дуртай үедээ хөгжилдөж, зугаацаж, наргиж өнгөрдөг болов. Үүнийг нь Киллиан анзаарч, Лонниг ажиглаж эхлэнэ. Киллиан түүнийг бүтэн 3 сарын хугацаанд ажигласны эцэст өөрийнхөө дүгнэлтийг Ингридэд хэллээ. Ингрид Мистиг дуудан нөгөө жижиг байшингийн тухай, гэрээ, дүрэм, заалтуудыг Лоннид танилцуулах бөгөөд татгалзалгүй шууд гарын үсэг зурснаар тэдний нэг албан ёсоор болсон юм.

Эхний хэдэн сар тэдэнд зугаатай байлаа. Лонни тэдэнтэй нийлсэн цагаасаа эхлээд огт өөр хүн болж эхлэв. Анх клубд орох үед харагдаж байсан гэнэн, үг дуу цөөтэй, цайлган охин байсангүй. Оронд нь нүд нь гялтганасан, нүүр дүүрэн гажиг инээмсэглэл тодруулсан, цуврал алуурчин уу гэлтэй галзуу төрхтэй болсон байх аж. Түүнийг таньхад хэцүү ч гэлээ яалт ч үгүй л Лонни байгаад байв. Тэр энэ ажилд их сайн юм. Бусад гишүүдтэйгээ нийлэн хархан дээр төрөл бүрийн туршилт, мэлхийг хэдэн янзаар задлаж харах, нохой, муур, хурга, тоорой гээд амьтад дээр хүссэнээ хийж бахаа хангацгааж байсан юм.

Нэгэн орой тэднийг яг тэгээд хагас мансуурчихсан сууж байтал хэн нэгэн хаалга тогших нь тэр. Бусдаасаа арай гайгүй байснаараа Маяа очин хаалга нээлээ. Нэг бяцхан хүү зогсож байх агаад хархад ердөө 5 юм уу 6 настай гэж хэлмээр харагдана. "Би төөрчихсөн, юм аа. Ээж, хоёр луу минь залгаад өгөөч." гэх хүүхдийн айсан хоолойг сонсоод Мона эргэн тойрноо нэг гүйлгэж харан оруулахаар болов. Бусадтайгаа цуг суулган, чихэр, амттанаар дайлж гарлаа. Удалгүй Харри, Киллиан хоёр хүүтэй ярилцаж эхлэв. Хүүг Жэй гэх бөгөөд саяхан хажууханд гэр бүлээрээ амралтанд ирсэн аж. Жэй тоглож яваад бяцхан бүжин харсан тул түүнийхээ араас хөөж байгаад төөрч орхижээ.

Ингрид, хүүд жимсний шүүс авчирч өглөө гэж бодтол тэр нь Мистигийн өөртөө зориулж бэлдсэн мансууруулагчтай шүүс байсныг мэдсэнгүй. Жэй шүүсийг дуустал нь ууж орхижээ. Мансуурсан хүү нойрмоглон хажуу тийш унаад өгөв. Ингрид гайхан аягыг авч үнэрлэтэл мансууруулагч бодис сэнхийх нь тэр. Тэд бие бие рүүгээ харан гайхсан, айсан харцаар харлаа. Тэдэн дундаас Лонни хамгийн түрүүнд ам нээв.

"Нэгэнт мансууруулагч хэрэглэчихсэн биздээ? Хэдий бидэнд хоргүй ч ийм хүүхдэд бол үхлийн тун болох биз. Бидний анхны боломж юм биш үү? Хүн дээр задлан хийх?" хэмээн мэсийн хутгаа барин инээмэглэв.

#Үргэлжлэл_бий.

Dostali jste se na konec publikovaných kapitol.

⏰ Poslední aktualizace: Dec 27, 2023 ⏰

Přidej si tento příběh do své knihovny, abys byl/a informován/a o nových kapitolách!

Манан дундах очKde žijí příběhy. Začni objevovat