Funhouse Maniacs

15 1 3
                                    

  Тэд байшиндаа цуглаад эхлээд тоглож хөгжилддөг байсан ч удалгүй найзууд дундаа үдэшлэг зохиож, ууж идэж, наргиж цэнгэдэг болов. Сүүлдээ алкохолноос гадна хэрхэн хар тамхи хэрэглэхгүйгээр, за нэг ёсондоо эко аргаар сэжиг авхуулалгүй  мансуурч болдогийг ч сурч авчээ. Нэг орой Ингрид өөрийн тэжээвэр муураа үдэшлэг дээр аваад ирэх нь тэр. Эхлээд тэд мууртай хөгжилдөн тоглоцгоож байсан ч яваандаа ууж идсэн зүйлс болон хоргүй мансуурч эхлээд тоглох нь битгий хэл торонд хийгээд цоожилчихов. Муур тэднийг айдсын харцаар харна. Удалгүй дуугүй хүний доодох нойтон гэгчээр Киллиан нэг туршилт хиймээр байгаагаа бусдадах хуваалцлаа. Мисти, Мона хоёр гайхан нэг л итгэж өгөлгүй түүн рүү харжээ. Харин Харри дуртай нь аргагүй "Тэгье л дээ!" хэмээгээд босоод ирэв. Ингрид "Тэгээд бид яг ямар туршиль юун дээр хийх юм?" гэхэд Киллиан бодож сууснаа торон дотор байгаа Ингридийн муур луу харлаа. Ингрид юу гэх гээд байгааг нь ойлгосон бололтой "Тэг ээ, тэг. Дураараа л аашилцгаа." гээд буйдан дээр хэвтээд өгөв.

Харри муур луу дөхөж очин торны хаалгыг нээтэл муур айсандаа түүнтйг савардаж орхилоо. Үүнд нь Харри огцом уурсаж муурын толгой руу цохиод авав. Ингрид эзэн нь хэрнээ харсан ч хараагүй дүр үзүүлэн тоохгүй сууна. Тэдний бүр хамгийн анхны хохирогч Ингридийн муур болж таарлаа. Киллиан мансуурсан чигтээ тэрхүү мууранд норкоз хэтрүүлэн тарьж орхих нь тэр. Тэгснээ Ингрид босч ирэн муураа харснаа "Аль хэдийн унтчихаж. Одоо мэсийн хутгатай хүн байна уу?" хэмээн орилход Мисти эргэн тойрноо харж байснаа "Мэсийн хутга одоо яаж байхав дээ. Бидэнд харин энэ байна." гээд түүнд хоолны хутга авчирч өглөө. Ингрид хутгыг авч нэг дүрэх гэснээ болиход хажуунаас нь Мона орж ирэн хутгыг аваад Харрид өгөв. Харри юм бодсон ч үгүй шууд л муурны цээжин дундуур дүрж орхих аж. Ингридийн нүүр лүү цусны толбо үсэрхэд түүнд харамсалтай санагдсангүй харин ч эсэргээрээ зугаатай санагдаж эхлэв. Хачин царайлчихсан байсан Ингрид цус харсныхаа дараа инээмсэглээд Харригаас хутгыг нь авч муурныхаа дээд хоёр мөчийг эвдэж авах нь тэр. Харин Харри болон Киллиан, Мона гурав түүнийг дэмжин хашгирхад Мисти зүгээр л инээмсэглэн зогсоно. Тэгснээ "Залуус аа, хэдүүлээ энэ муурны давсаг, цөс хоёрыг задалж харах уу?" хэмээн асуусан нь Киллианы эгдүүг хүргэж орхив. Кидлиан "Би тэгвэл цөсийг нь ухаж гаргая." гээд гартаа эмнэлгийн нэг удаагийн резинэн бээлий өмсөөд гараа муурын гэдэс дотор луу шуудхан хийх нь тэр. Гараараа цөсийг нь хайж байснаа Мона руу харан "Хаагуур байрладаг нь хэрэгтэй байна." гэхэд Мона бодож байснаа "Зүүн талаар нь. Зүрхтэй ойр байх ёстой." хэмээн мансуурч, согтуурсандаа худлаа үнэн хэлж орхилоо. Киллиан муурны дотор гараа явуулсаар байтал хөөрхий амьтны дотор гэдэс хүүлэгдээд гараад ирэх аж. Үүнийг нь харсан Мисти "Яаж байгаа юм бэ? Би гэдсийг нь гаргах байсан шүү дээ." хэмээн гомдоллож эхлэв. Мона түүнийг тайвшруулан "Дуртайгаа л хий." гээд мөрийг нь иллээ. Мисти муурны өмнө ирээд шууд л зүрхийг нь сугалж гаргав. Энэ удаад түүнд бээлий огт хамаа байсангүй. Зүрхийг нь гаргаж ирээд тэр алхаар бяцалж үзэв. Яагаад ч юм түүнд таатай санагдаж байлаа. Ингэж тэрхүү муурыг тамласаар байгаад нэг л мэдхэд муурнаас толгой нь л үлджээ. Ингрид "Эзэн нь юм чинь би л толгойг нь авч хадгалъя даа." гэсээр бодисоор дүүргэсэн шилэн саванд хийгээд тагийг нь таглаад ширээний голд тавьчихав. Удалгүй Мона эргэн тойрноо анзаарч "Мисти бид хоёр энэ хавиархыг цэвэрлээд орхиё. Харин Харри, Киллиан хоёр хүчиллэг бодис зоорьноос аваад ирээч." гэхэд тэд бие биен рүүгээ хараад толгой дохицгоон зоорь луу гарлаа. Мона, Мисти хоёр хэсэг муурны сэг болон цус цэвэрлэж суух агаад тэр үеэр нь Ингрид буйдан дээр ганцаараа хэнэг ч үгүй унтаж байх нь тэр. Мисти, Харри, Киллиан, Мона дөрөв нөгөө муурныхаа сэг болон цустай алчуурыг нэг хувинд хийгээд дээрээс нь бодисоо асгаад хонов. Согтуу хүн сохор ухаантай гэж тэд хэдий магсуурч согтсон байсан ч нотлох баримтаа устгах хэрэгтэй гэж үзжээ.

Өглөө ч болж Ингрид түрүүлж сэрэв. Одоо л нэг өөрийн ухаантай болсон тэрээр ширээн дээр байх шилтэй муурныхаа толгойг хараад гайхаж цочирдсонгүй зүгээр л харж суух аж. Удалгүй Харри, Мона хоёр сэрээд Ингридийн хажууд ирж суун "Ус байна уу?" хэмээн бараг л зэрэг асуулаа. Ингрид тэдэн рүү харснаа муурныхаа толгой руу нэг хараад "Өчигдөр яг юу болчихсон юм?" гээд хээв нэг инээвхийлэн суув. Тэр хоёр ч муурны толгой руу харснаа "Энэ өчигдөр чиний авч ирсэн муур биш үү?" хэмээн Монаг асуухад Харри "Хэрвээ бид ингэсэн юм бол~ Үлдэгдэл нь хаана байна?" гээд эргэн тойрноо ажиглалаа. Юу ч алга. Цусны толбо, сэгний үлдэгдэл. Тэд бүгдийг нь хийжээ. Мисти, Киллиан хоёрыг сэрэхийг хүлээж байгаад тэд гэр гэртээ харьцгаав. Мэдээж Ингрид муурныхаа толгойг аваад явсан байдаг юм. Дараа өглөө нь тэд хичээлдээ сууж байтал гэнэт тэдний клубын гишүүн элсүүлэх саванд нэгэн хүсэлт ороод ирсэн байх аж. Хэн ч тоодоггүй энэ клубд хэн хүсэлт өгдөг билээ? Тэд бүгд гайхжээ. Харри хүсэлтийг аван нэрийг нь уншив.

"Эвалон Ховард - Лонни - клубд элсэхийг хүссэн."

#Үргэлжлэл_бий✨️💖

Манан дундах очWhere stories live. Discover now