19-Аав нар

651 116 16
                                    

Ахтай минь сээтэгнэж байхдаа Айх байсан юм.....

Новш гэж! Түүний энэ хартай байдал нэг л өдөр намайг алах байх.... Хараал идсэн тэр яагаад ийм өмчирхүү юм бэ?

"Үгүй ээ Жэбом! Чи буруу ойлгоод байна!" Ядарч сульдсан ч арайхийн ийн хэлэхэд тэр надад ойртон " Өө! бяцхан охин минь! Аав нар хэзээ ч охиноо айлгадаггүй юм шүү дээ..." гээд толгойг минь нэг гараараа илснээ буцан хоолойг минь боогоод чанга дуугаар " ГЭХДЭЭ ЖЭБОМ ХЭЗЭЭ Ч БУРУУ ОЙЛГОДГГҮЙ!" Гэх нь тэр.

Түүнд бүхнийг тайлбарламаар байсан ч тайлбарыг минь сонсохгүй дээрээс нь зөвхөн өөрийнх л зөв гэсэн эзэрхэг үзлээс нь эмээж байлаа.

Хараал идсэн ах нь хаанаасаа гай болох гээд гараад ирснийг бурхан л мэдэх байх.

Туйлдаа хүрж байгааг минь ойлгож байна уу? Түүнд тайлбарлаж өгөхийг хүсэж байгаа ч тэр надад боломж олгохгүй байна шүү дээ...

"Хараал ид! Жэбом ухаан ороод намайг сонс!" Энэ удаад би бухимдангуй ийн хэллээ. Түүний хоолойг минь боосон байсан гар суларч " Ганц л удаа боломж өгъе!" гэх нь тэр.

Би ч түүнээс зайгаа аван үсээ янзлаад " Ямар ч боломж гэх зүйл байхгүй! Ганцхан өөрийнхөө бодолд л итгээд байх юм. Хараал идсэн намайг янхан гэж боддог юм уу? Үнэхээр хэдийг хүртэл ингэж аашлах гээв??" Энэ удаад орилох нэгэн нь тэр биш би байсан юм.

Бяцхан охин нь хичнээн хэрсүү ч түүний одоо байгаа байдал Жэбомд дааж давашгүй өндөр цайз мэт л санагдах нь тэр. Яг л өөрийг нь өчүүхэн жижигхэн гөлөг шиг мэдрүүлж байгаа нь түүнийг гайхшруулж байлаа.

Жэбом үнэхээр түүнийг янхан гэж бодсон гэж үү? Тэр хямдхан энгэр султай хүүхнүүд ямар байдгийг мэднэ шүү дээ. Гэтэл түүнд охин насаа өгсөн бүсгүйг яаж тэдэнтэй адилтгаж болох билээ...

Жэбом түүнд магадгүй өөрийнхөө өчүүхэн бодолд бууж өгсөн мэт юу ч хэлэлгүй гараад явчихав.

Жи Вү ч босон цэх алхсаар өрөөнөөс гарлаа. Хамгийн түрүүнд угаалгын өрөө орон өөрийгөө цэвэрлээд хурдхан л алга болоод өгъе гэж шийдэв.

Жи Вү өөрийгөө цэвэрлэж дуусаад шүүгээгээ онгойлгон хэсэг хугацааны дараа хөмсөг нь зангирч эхлэх ажээ.

"Хүний урманд ганц ч дотоож байхгүй хэрэг үү? Тэр яагаад ийм гаж юм бол?"

Мэдээж хэрэг Жэбом түүнийг дотоож өмсүүлэхгүй гэдгээ анхны өдрөө л хэлсэн шүү дээ. Түүний гаж хүслийг нь яалтай билээ.

Бүсгүй шархтай гуяыг нь нуухаар урттай цагаан даруухан даашинз олж өмсөөд гарахаар эргэв.

Өрөөнөөсөө гаран шатаар бууж байтал Жэбом өөдөөс нь гараад ирэх нь тэр.

"Хаачих гэж байгаа юм?" Жэбом гайхангуй ийн асуухад Жи Вү мөрөө хавчин хажуугаар нь гараад явлаа.

Бүсгүйн хаачих гэж байгааг чөтгөр л мэдэх биз....

Хаалга хаагдах чимээ гарахад Жэбом яаравчлан утсаа аван туслахруугаа залгаад бүсгүйг нүд салгалгүй дагахыг тушаав.

"Аавууд хэзээ ч охиноо хараа хяналтгүй явуулдаггүй шүү дээ бяцхан охин минь!" Жэбом амандаа ийн шивнээд ажилын өрөөрүүгээ орох ажээ.

——

Гудмаар гунхан алхах үзэсгэлэнтэй бүсгүйг зөрөн өнгөрөх хэн хүнгүй эргэн харж байх бөгөөд бүсгүй ч үүнээс ихээхэн таашаал авж байх аж.

Энэ чинь Жи Вү шүү дээ. Хүн бүрийн харц түүн дээр байдаг. Тэр ч үүнд дуртай...

Хэцүү амьдралд өссөн ч хэний ч дор орохыг хүсдэггүй байсан юм. Багаасаа л харц дээгүүр, сэхүүн зан гарган өдийг хүрсэн билээ. Цаашдаа ч тийм байсаар насыг барах биз.

Одоо харин хаачих уу?











Зааа зөндөө удаан хүлээлгэдэг намайгаа уучлаарай. Би ч өөрөө бичвэрүүдээ мартаж орхижээ. Цаашдаа ойр ойрхон шинэ хэсэг өгөхийг хичээнээ. Хайртай даа та нартаа<3

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 12, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Sugar Daddy [Jay Park]Where stories live. Discover now