13-Одоо энэ чиний гэр!

2K 227 16
                                    

Хүзүү минь хөшөж нэг л тухгүй байдал мэдрээд сэрлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хүзүү минь хөшөж нэг л тухгүй байдал мэдрээд сэрлээ. Гараа хөдөлгөх гэсэн ч ямар нэг зүйлд хүлүүлсэн бололтой хөдлөхгүй байв. Толгой минь хүнд санагдан арай ядан өргөөд эргэн тойрноо харахад нилээд баян айлын зочны өрөө бололтой тансаг буйдангын урд модон сандал дээр хүлүүлэн суусан байх аж.

Сүүлд эм уугаад унтсан аа л санаж байх агаад үүнээс хойш юу болсон талаар ямар ч ой санамж байхгүй байх нь тэр.

Өөртөө аль болох тайван байхыг сануулаад хүн орж ирэхийг хүлээн суув.

Надад юу болсон талаар дэлгэрэнгүй ойлголт хэрэгтэй байна.

Эмч ирсэн, надад үзлэг хийсэн, эмч явсан, жэбом эм авахаар явсан, би унтсан, би унтсан...... Үнэхээр хараал идсэн үүнээс цааш юу ч алга.

Удалгуй дээд давхраас цагаан цамцныхаа товчыг задгайлж цээжээ ил гаргасан залуу бууж ирэв. Тэр ч бас тэлээндээ буу хавчуулжээ.

Дахиад л нэг аюултай залуу... Би буутай залуусын даллага авчихаа юу бурхан минь ээ?

Би нүдээ эргэлдүүлэн түүнийг миний хажууд ирэн зогсоход нь нэг хөлөө нөгөө дээрээ ачив. Унтлаганыхаа даашинзтай байгаа болохоор хөх бөгс минь ил гарах нь холгүй л байна гэхдээ зүгээр ээ... би ийм юман дээр хаширладаг хүн биш.

Нөгөө залуу дэргэд минь ирэн зогсоод хөлнөөс минь эхлэн дээшээ харцаа гүйлгэв.

Түүнийг ам нээхээс өмнө би " Новшийн юу хүссэнг чинь мэдэхгүй ч гарыг минь сулалчихгүй юу? Өвдөөд байна!" Гэв.

Харин түр хэлсэн үгэнд минь багахан инээн " Өхх тэгэлгүй яахав хонгор минь!" Гэсээр ард минь гаран гартай минь ноцолдож эхэллээ.

Түүнээс хангалттай хэмжээний архи үнэртэж байсан нь түүнийг өөрийн ухаангүй байгааг илтгэнэ. Яг л бодсон шиг нилээн удаан хүлээстэй зууралдсан ч амжилт олсонгүй.

Тэр тайлж чадахгүйгаа мэдсэн бололтой урдаас минь харсан буйдан дээр суугаад нэг нүдээ ирмээд амаа гараараа халхлан " Тайлж чадахгүй нь ээ! Үүнийг тайлж чадах хүн иртэл хоёулаа халуун яриа өрнүүлвэл ямарав?" Гэв.

Sugar Daddy [Jay Park]Where stories live. Discover now