5-Жинхэнэ буу!

2.7K 224 7
                                    

Вонжэгынхруу орж задлаагүй байх ачаагаа аваад буцаад гарав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Вонжэгынхруу орж задлаагүй байх ачаагаа аваад буцаад гарав. Орой ирээд их л гайхах байх даа. Дөнгөж ирчихээд ингээд алга болчихоор.

Хаалгыг нь гаднаас нь хаачихаад эргээд хартал нөгөөх эр за байз нэр нь хэн билээ дээ? ямартай ч баян эр машиныхаа цонхоор тамхиныхаа утааг үлээн харах аж. 

"Гарж ирээд туслахгүй юм уу?" түүнийг тоож байгаа ч шинжгүй байгаад нь багагүй дургуй хүрэн ийн асуутал тэр " Бардам занг чинь харахад нилээн хүчтэй л юм шиг санагдаад байсан даа.." гэв.

Би нүдээ эргэлдүүлэн түүнлүү хараад худлаа инээн " Сэтгэлд чинь баярлалаа. Гэхдээ би өөрөө чадна!" гэчихээд машиных нь тээшийг онгойлгон том хар цүнхээ өргөөд хийх гэсэнд нэг л болсонгүй.

Яагаад гэнэт ийм хүнд санагдаад байна аа. Дахин нэг өргөн гэж оролдсон ч газраас ч хөндийрсөнгүй.

Ард инээх дуу гаран " За алив ээ! Чамайг бяцхан охин гэдгийг чинь марчихаж.." гээд хүрж ирэн цүнхийг минь ганц гараараа өргөөд л хийчихэв. Тээшээ хаачихаад намайг өргөн тээшин дээрээ суулгаад өөрөө хөлний минь завсар орж зогсов.

"Аавдаа гомдоогүй биз дээ?" нэг гараараа толгойг минь илэх бол нөгөө гараа миний бэлхүүсэн дээр тавьжээ.

Түүнийг ам нэхх бүрт нь тамхины үнэр тодоор үнэртэж байсанд " Чамаас тамхи үнэртэж байна!!" гээд хөмсгөө зангидан хэлтэл түүний бэлхүүсэн дээр байгаа гар чангаран " Хэн гэнэ ээ?" хоолой нь цаашаа орон ийн асуув.

Би түүнийг түлхээд машины тээшин дээрээс бууж " Тамхи татсан үедээ надад битгий ойртоорой! Эсвэл үнэрийг нь дарах ямар нэг зүйл хэрэглэ!" гэчихээд түүний арын суудалд орон суув. Тэр ч бас машиндаа суун хөдлөв.

Хотоос гарахтай зэрэгцэн нүд минь анилдаж эхлэв. Унтахгүйг хичээсэн ч зовхио дийлэхгүй байсан болохоор зөнд нь хаяад унтаад өгөв.

Бие минь хөшин сэргэхэд одоо ч замдаа явах ба суудлыг минь арагш нь налуулан надад хүрмээ нөмөргөсөн байв.

Sugar Daddy [Jay Park]Where stories live. Discover now