17-Аав

1.7K 182 32
                                    

Жэбом өнөөдөр үдэшлэгт явна намайг явах үгүйг асуусанд  мэдээж л Сөүлийн нүргэлсэн хөгжим эрээлжилсэн гэрэлтэй газруудад нэгийг ч үлдээлгүй зочилдог Шин Живү би уухайн тас зөвшөөрөөд өрөөнд минь байдаг том шүүгээг уудлаад зогсож буйн энэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Жэбом өнөөдөр үдэшлэгт явна намайг явах үгүйг асуусанд мэдээж л Сөүлийн нүргэлсэн хөгжим эрээлжилсэн гэрэлтэй газруудад нэгийг ч үлдээлгүй зочилдог Шин Живү би уухайн тас зөвшөөрөөд өрөөнд минь байдаг том шүүгээг уудлаад зогсож буйн энэ.

Шүүгээнд харагдах даашинзнуудын ихэнх нь богино байсан би шүүрс алдаж байсан хэдий ч....

Баруун хөлний минь шарх тодорхой хэмжээнд эдэгсэн ч гэсэн тэр шархаа нуухын тулд би богино банзал өмсөж чадахгүй нь.

Тэгэхээр аль болох урт бас халууханыг нь олж өмсөхөөр шүүгээний булан тохой бүрийг нэг бүрчлэн үзэж явсаар өвдөг хүртэлх урттай, хүрэн өнгөтэй, энгэр нь хүзүүнээс эхлэн хүйсний нүх хүртэл ил гарсан даашинз олж аваад түүнийгээ урдаа барин тольны өмнө зогсож байтал Жэбом өрөөнд минь орж ирэв.

Тэр араас минь тэврэн тольны тусгалд даашинзыг минь сонжиг хараад " Бялзуухай минт энэ чамайг галзуурмаар халуухан харагдуулна гэдэгт итгэлтэй байна! Гэхдээ одоо явах үдэшлэгт  биш миний доор өмсвөл илүү тохирно гэж бодож байна!" Хэмээгээд даашинзыг минь аван орлуу чулуудав.

Би түүнлүү муухай харан " Хараал идсэн хөлийг минь заваартуулчихаад өөр намайг юу өмс гэсэн юм?!" Хэмээн ширүүхэн хэлсэнд тэр хоёр гараа дээш өргөөд " Uh, Бяцхан охиныгоо ийм ширүүн гэдгийг бараг л мартах дөхөж!" Гээд намайг тэврэн уруул дээр минь үнсэлтээ үлдээгээд холдон " Хоёулаа тэр даашинзыг дараагын удаад үлдээгээд одоо их дэлгүүр орцгооё" гэв.

Бид их дэлгүүр орон надад цагаан өнгийн урт даашинз сонгон аваад Жэбом надаар зангиа сонгуулан авав.

Хамтдаа их дэлгүүрээс гаран явсаар хотын төвд байх томоохон зочид буудлын өмнө ирсэн байлаа. Гадаа ч энд тэндгүй цагаан гэрэл анивчин сэтгүүлчдын асуулт асуун орилох чимээ багахан балмагдахад минь хүргэлээ.

Жэбом түрүүлж буугаад надруу гараа сунгахад нь би гарнаас нь чанга атгатал түүний нүүрэнд мушийлт үүсэн гарнаас татан бэлхүүсээр минь тэврээд чихэнд минь ойртон " Хэн нэгэн айгаад байгаа бололтой!" Гээд доогтой нь араггүй инээх нь тэр.

Sugar Daddy [Jay Park]Where stories live. Discover now