15- Дахиж...

1.7K 200 28
                                    

Жэбом араасаа хэдэн хүн дагуулсаар Simon-ы гэрт дайран орж ирээд нүд нь орой дээрээ гарах нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэбом араасаа хэдэн хүн дагуулсаар Simon-ы гэрт дайран орж ирээд нүд нь орой дээрээ гарах нь тэр.

Энгэрт нь л яг таг багтчихдаг бяцхан охин нь хэн нэг өөр залуугын толгой буу тулган зогсож байх бөгөөд үзэсгэлэн гоо нь нүд гялбуулах ажээ.

Жэбомыг орж ирэхийг мэдэж байсан аятай Simon сандарсан зүйлгүй толгойнхоо харалдаа өргөж байсан гараа сулруулан буулгаж багахан жуумалзах  бол саяхан л энэ хорвоогын эгнэшгүй хүчтэн мэт аашилж байсан бүсгүйн нүдэнд нулимс хуран буугаа доош буулгаад харахыг хамгийн их хүссэн залууруугаа яаран гүйв.

Амраг хосууд тэврэлдэн санасан сэтгэлээ дэвтээцгээх бол Simon буйдан дээрээ хөлөө ачин суугаад алга аа ташин " Багахан тоглоомыг минь уучилж өршөөнө биз!" Хэмээн гэмгүй мишээх бол түүний ийн хэлснийг сонссон Жэбомын уур буцлан шууд л очоод нүүрэн дундуур нь буулгаад авав.

Нэг муу өчүүхэн амьтан өөрсдөөр нь цаг зуурын зугаа хийсэнд ханхар цээжнийх нь гүнээс омголон уур нь булгилах хэдий ч юунаас ч илүүтэй өгүүлсэн бяцхан охиноосоо жинхнээсээ хагцаагүй дээ баяр баясал нь ч басхүү төрөх аж.

Жэбом Simon-рүү харан шүдээ зуугаад " Бурхнаар оролдвол заяа чинь чамаас зугтана! Араа мэдэж ийм зүйд хийсэн л гэж найдая найз минь!" Гэж хэлчихээд өөр юу ч хийлгүй түүний гэрээс бяцхан охиноо аваад гарах нь тэр.

Тэд аль хэдийн машиндаа сууцгаан гэрлүүгээ жолоогоо залсан байв.

Хэдэн өдөр сайн унтаж чадаагүй Живү, Жэбомын үнэр төдийхөнд нь л согтон нам унтах аж.

Жэбом харин түүнийгээ цээжиндээ наан тэврээд завсар зай үлдээлгүй зөөлнөөр үнсэх аж.

Яг л дөнгөж төрсөн хүүхдээ харан хайранд умбаж буй аав шиг....

Эцэст нь Жэбомын жолооч түүнд гэртээ ирснийг сануулахад тэр өвөр дээрх хайртаа сэрээж зүрхэлсэнгүй тул хоёр гар дээрээ өргөн гэрлүүгээ оров.

Дотор нь хүн оролгүй удасны улмаас  жихүүн болсон унтлаганыхаа өрөөнд оруулж ирэн хэвтүүлээд өөрөө хажуугаар нь орон хэвтээд нэг л мэдэхэд унтаад өгсөн байлаа.

Түрхэн зүүрмэглэн гүн нойрны эрмэгт тулан ирэхэд нь цээжээр нь жирсхийх мэдрэмж төрөн нилээн удсан ч одоог хүртэл болихгүй байгаад нь нүдээ алгуурхан нээвэл хорвоогын хамгийн үзэсгэлэгтэй эмэгтэйн гар түүний цээжээр гараа гүйлгэн илбэнхэн байж байх нь тэр.

Жэбом шууд л санаачлагыг гартаа аван цээжээр нь гүйх ялдам гарнаас татан бүсгүйн уруулыг уушиглаж эхлэв. Түүний гар ч зүгээр байсангүй биеэр нь гүйнэ.

Бүсгүй түүнээс уруулаа салган бага зэрэг ярвайн " Амнаас чинь тамхи амтагдаж байна!" Хэмээхэд нь Жэбом " Чи хажуунаас минь холдохгүй л бол тэр эд дахиж надад хэрэг болохгүй байх!" Гэж хэлээд өөрийн уруулаа дахин эмэгтэйн уруул дээр буулгав.

———————————————-
Тэр хайрцаг янжуурны оронд  хонгор түүнийхээ булбарай уруулыг л сонгоно.
Гартаа хар буу атган явахын оронд ялдамхан жижигхэн гарыг нь л хүснэ.
Үнэтэй дарс шимэхийн оронд халуухан биеийг нь л бодно.
———————————————














Тэвчээртэйгээр намайгаа хүлээсэнд баярлалаа. Нэг хэсэг өгчихөөд дараагын хэсгээ өгөхдөө үнэхээр их удаж байгаагаа мэдэж байна л даа гэхдээ үнэхээр зав цаг гарахгүй байгаа болохоор хэцүү байна уучлаарай.

Гэхдээ 1000 үгтэй хэсэг өгдөг байсан омголон үе минь....... Энэ хэсгийг арай хийж 500 хүргэлээ шд.

Гэснээс хэдүүлээ чат грүп нээхүү? Сайхан буу халцгааж байя л даа. Хэрвээ тэгье гэж бодрж байвал комент хэсэгт Fb хаягаа үлдээгээрэй за юу. Эсвэл надруу найзын хүсэлт явуулаад грүпд оръё оо гээд чат бичээрэй😉

FB: Deegy

Sugar Daddy [Jay Park]Where stories live. Discover now