11-Өчил

2.2K 198 4
                                    

Түүний өвөр дээр түүнд бүүвэйлэгдэж хэвтсээр байгаад унтаад өгсөн байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүний өвөр дээр түүнд бүүвэйлэгдэж хэвтсээр байгаад унтаад өгсөн байлаа. Дэндүү тухтай байдлаас үүдэн нүдээ нээхийг хүссэн ч зовхи минь цаанаасаа л хүндрээд байсан тул гараараа нүдээ нухтал "Сэрчихсэн үү?" Гэх баргил хоолой сонсогдох нь тэр.

Түүний асуултанд толгой дохин хариу үзүүлчихээд нүдээ анисаар л байсан тул тэр хөнгөхөн инээсээр толгойг минь дээшлүүлэн үнсэв. Тэгээд тэр " За бяцхан охин минь одоо босохгүй бол аав нь хөшсөндөө болоод үхэх нь байна шүү." хэмээв.

Харин би түүнд эрхэлмээр санагдаад байсан учир толгойгоо сэгсрэн хошуугаа унжуулаад түүнд улам бүр наалдав. Энэ удаад түүний инээд чангаран " Тэгвэл хамтдаа л босцгооё.." гээд буйдангаас өндийв.

Жэбом намайг өрөөнд минь оруулж ирээд орон дээр минь хөнгөхөн буулгаад өөрөө биеийнхээ чилээг гарган хоёр тийш эргэнэ. Овоо чилээн гарсан бололтой орны минь хажууд суугаад надруу зөөлөн харцаар ширтэх нь тэр.

Нэг гар нь явсаар хөлний минь шархан дээр ирээд яг ч шарханд минь хүрэхгүй ч тойруулан илэв.

" Намайг уучлаарай...."

Түүнийг өнөөдөр яагаад ийм хүлцэнгүй байгааг гайхсан ч тоолгүйгээр түүнд " Тэгвэл намайг эдгэтэл хаашаа ч явахгүй хэлсэн бүхнийг минь хийж өг!" Гэтэл тэр намайг давар ар талд минь гарж хэвтээд бэлхүүсээр минь тэврэнгээ " Мэд!" Гэв.

Өдрийн туршид би яг л нялх хүүхэд шиг зүгээр сууж түүнийг ийш тийш нь зарсаар өдөр өнгөрөв. Яг одоо тэр хамгийн анхныхаа хоолыг бие даан хийх гээд зогсож байна.

Үйлчлэгч ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй ч хэд хоног харагдахгүй байгаа учир би өөрөө хоол хийж эсвэл бэлэн пм идэж байсан юм.

Хэдийгээр нээх бүтэлтэй харагдахгүй байгаа ч гэсэн түүнийг харах их хөгжилтэй байлаа.

Гал тогоогоо шатаачихвал ч их үнэтэй тусах байхдаа.. Харваас үнэтэй гэдэг нь мэдрэгдэх тавилганууд болон суртчилгаа нь хаа сайгүй байдаг тогоо шанага өрөөстэй байгаа түүний гал тогооны өрөөг тойруулан нэг харсныхаа дараа түүнд туслахаар огло харайн босов.

Хөл минь өвчтэй байгаа ч саяхан өвчин намдаах эм уучихсан тул одоо арай л гайгүй байгаа тул түүний хажууд очин зогсоод яаж хэрчих учраа олохгүй байгаа ногоонуудыг нь авав.

Яахав Инми байхгүй хэд хоног би түүний гал тогооны өрөөтэй багахан танилцаад авсан л даа.

Намайг хоол хийж байхад тэр зүгээр л хажуунаас минь хараад аваад өг гэснийг минь авж өгөөд л байж байлаа.

Хоол ч болж бид хоолоо таваглаад ширээнд сууцгаав.

Тансаг гоё амттай биш ч хүн идэж болохоор л хоол болсон байх ба бид ч өлссөндөө идэж орхив.

———————Вонжэ———————-

ЖиВү харагдахгүй бараг л хоёр долоо хоног болсон ч их хотын амьдрал хэвийн л үргэлжилж байна.
Клүбээр эргэлдэх хормойн донтой баячуудын тоо эрс буурж орлого муудсныг эс тооцвол хүн хайртай хүнгүйгээрээ амьдарж болдог бололтой.

Тэр нэг орой гэртээ буцаад ирэхэд тэр аль хэдийн яваад өгчихсөн байсан.

Би ч азгүй амьтан юм даа. Одоо л түүнийгээ хамгаалана даа  гэж бодсон ч өөрийгөө л цөхрөл шанлалааас хамгаалах хэрэг гарах нь......

Хэдий тэр нүдэнд минь харагдахгүй, анхилам үнэр нь хол байгаа ч түүнийгээ жаргалтай байгаа гэдэг т итгэж байна.

Тэр минь хаана ч явсан алзахгүй хүн шүү дээ.

———————-ЖиВү—————————-

Хоолоо идэж дуусаад бид буйдан дээр сууцгаах ажээ. Жэбом хувийн эмчээ дуудсан гэсэн тул бид түүнийг хүлээнэ.

"Намайг бага байхад манай аав надад -Чи бол чонын үүрэнд төөрсөн гөлөг! Гэх үгийг үргэлж хэлдэг байж билээ..... Яагаад гэвэл би элит гэр бүлийнхээ хамгийн доожоогүй нэгэн нь байсан. Ах нарынхаа хажууд сул биетэй, тусархаг зан, хайрлах сэтгэл хамгийн ихтэй нь би байсан юм..."

Гэнэт л Жэбом ам нээн өөрийнхөө талаар яриад эхлэв.

" Ах нар минь бие биенийхээ дээр гарахаар өрсөлдөж байхад би зүгээр л хараад суудаг байсан. Гэхдээ аавд минь миний энэ байдал таалагдаагүй. Намайг зодож эхэлсэн, ах нар минь ч түүнийг дагаад намайг хүсснээрээ зодож дээрэлхэж эхэлсэн. 
Харанхуй өрөөнд шөнөжин орилж хонохдоо ч би энэрэнгүй нэгэн хэвээр л байсан. Харин нэг шөнө ээж минь харанхуй өрөөний минь үүдэнд ирж суугаад надад - Сайхан сэтгэл гаргаад л байвал чи хэзээ ч хүчирхэг нэгэн болж чадахгүй! Энэрэнгүй баатрууд зөвхөн үлгэр дээр л байдаг юм шүү! Гэж хэлсэн....."





Shine xeseg orloo.
Bi bicij cadxaa bolitson ym shig sngdd ymar xetsvv ymbe
Nadad shine cover xiigeed uguuc nzuudaaa...🥺

Sugar Daddy [Jay Park]Where stories live. Discover now