20

220 25 8
                                    

Тэнгэр бүүдийж бороо орон яг л Жонгүг шиг шаналж буй хүмүүст төгс тохирох мэт өдөр байлаа.

Саяхан л нар гарч цэлмэж байсан тэнгэр огцом л аашаа гарган аянга цахилгаантай бороо оруулах нь яг л Жимин Жонгүг хоёрын харилцан яриаг сонссон уу? гэлтэй...

Жонгүг харин 1 өрөө умгар байрныхаа мухарт өвдгөө тэврэн нялх хүүхэд шиг л уйлан суух аж.

Хичнээн эр хүн гэдгээ өөртөө сануулах ч Жиминийг алдсан тухайгаа бодох төдийд л зүрх нь өвдөлт өгөн Жиминийг нэхэн уйлж орилно.

Харгис зүрхнийхээ хүчинд түүний нүднээс тасралтгүй шингэн зүйл урсана. Гэрээр нь дүүрэн шар айраг сөжүний шил хөглөрөх ч хөргөгчнөөсөө дахиад хэдэн шил сөжү гаргаж ирэн уусаар...

Эцэст нь тэр эрүүл ухаанаа ч алдаж нулимстай холилдсон гашуун архиа залгих бүрт түүнийг гэсэн бодол толгойг нь өвтгөж улам ихээр шаналуулах нь үнэхээр гаслантай...

Одоо Жонгүгт өөрийг нь хэзээ ч хэн ч хайрлаж байгаагүйгээр мэдрэгдэж бүгд л хуурамч мэт санагдана.

Зүгээр л хий хоосон ширтэн сууж байсан Жонгүгийг нэг зүйл багахан цочоож орхисон нь утсанд нь ирсэн мессежнээс нь болжээ.

Тэр тоосонгүй хэдэн хормын дараа дуудлага ирсэн нь Жиминийг гэх багахан горьдлого үүсгэж улмаар утсаа шүүрэн авахад хүргэсэн юм.

Гэвч хүсэхээр хясна гэгчээр Юнгигээс ирсэн дуудлага байв.

Жонгүг залхуутайяа утсаа чихэн дээрээ тавин захирангуй хоолойгоор:

-Ярь! 

-Миний бяцхан бэлгийг хүлээж авсан биз дээ? "Гэхэд л Жонгүг утсанд нь мэдэгдэл ирсэн талаар саналаа."

-Хүлээж авах ч шаардлагагүй гэж бодож байна.  Иймэрхүү маягаар өөрийн чинь хоолой болон дуудлагыг сонсож бас авмааргүй байгаа болохоор ингээд баяртай "гэж товч бөгөөд тодорхой хариулт хэлэн утсаа таслах гэхэд Юнгигийн хэлсэн үг түүнийг хөшөөж орхив."

Юнги: Чиний Жиминий тухай юмсан "гэж хэлэн Жонгүгээс түрүүлэн тасална."

Жонгүг ч багагүй цочирдсон бололтой шуудхан л мессежээр ирсэн бичлэгийг үзэж эхлэв.

Эхэндээ порно гэж бодсон ч бичлэгэн дээр өөрийн таньдаг хүмүүсээ олж харахдаа самгардаж орхив.

Арай хийн барьж хорьсон байсан сэтгэл нь эмтэрч өмнөхөөсөө ч илүү орилж хашхиран уйлна.

Энэ удаад түүний нулимс Жиминийг санаж бус Жиминд гомдсон гомдлоосоо болж урсаж байлаа.

Пак Жимин ингээд л надаас зайгаа бариад байж...

+7𝚌𝚘𝚖𝚖 𝚞𝚙 𝚊𝚠𝚊𝚊𝚛𝚊𝚒🙆‍♀️💬🧡

SOULMATEWhere stories live. Discover now