5

268 35 2
                                    

Үүлэрхэг хэрнээ дулаахан тогтуун салхитай сайхан өдөр тохиож байлаа. Нар нилээн хэвийж 11 цаг болж өглөө бараг дуусч байхад тайван гэгч нь унтсаар байх  үзэсгэлэн гоо царайтай Жимин.

Цэнхэр өнгийн унтлагын хувцас нь түүний шинэхэн шаргал үстэй нь үнэхээр тааламжтайгаар зохицох нь шинэлэг төрх байлаа.

Нялх хүүхдийнх мэт ямар ч өө сэвгүй царайн дээр нь нарны гэрэл хурцаар тусч аргагүйн эрхэнд нүдээ нээтэл хажууд нь саяхан л зүүдэндээ хамт тэврэлдэн хэвтэж байсан Жонгүг байхгүй байхыг харан Жимин сайхан зүүдээ үргэлжлүүлэхийг хүсч хүчээр нүдээ анин Жонгүгийн царайг дотроо төсөөлөн хэвтэнэ.

Гэвч унтах биш Жонгүгийг бодох тусам нойр нь сэргэж нүүрэнд нь инээмсэглэл тодрох аж.

Жимин хайр гэх хар тамхинд дэндүү их донтож буйгаа мэдэж байсан юм.

Гэсэн ч нэгэнт түүндээ хэдийн уусаж Жонгүгийг бодох төдийд цээжинд нь багтахгүй шахам цохилох зүрх нь  Жиминийг сэтгэлийн жолоодлогоо алдахад хүргэж байв.

Зөвхөн холоос харж байгаад л тийм ихээр дурласан гэж үү? гэж бодогдож болох ч Жонгүгийн дэргэд өнгөрүүлсэн цаг мөч бүхэн түүний хувьд хэзээ ч үл мартагдах гайхалтай дурсамж болж үлдсэн юм.

Жонгүгт яаж сэтгэлээ илчлэх талаар бодох бодолдоо гүн төвлөрсөн Жиминд гэнэт л ямар нэг санаа орж ирэв үү гэлтэй Жонгүгтай орой 18:00 цагт уулзахаар болж өдөржин нэг л аяа давтаж нэг л дуугаа хойлоогоо сөөтөл бэлдэх Жимин....

Удалгүй уулзах цаг болж Жонгүг товлосон газрынхаа үүдэнд ирж хаалгыг нь нээхэд түүнийг гишгэх зайгүй цэцэгсээр дүүрсэн цэцэрлэгт хүрээлэн хаа нэгтэйгээс ойрхон дуугарах төгөлдөр хуурын аялгуу угтан авлаа. Жонгүг орчин тойрноо гайхан харж цэцэгсийн дунд байх замаар алхана.

Зам дуусч эргэн тойрноо ахин нэг харахад өнгө алагласан олон цэцэгсийн дунд улаан дарс хос хундаганы хамт тавьсан ширээ болон хажууханд нь сувдан цагаан өнгийн төгөлдөр хуурыг яг л хөгжимчин мэт дарж эрэгтэй хүнд баймааргүй нарийхан тунгалаг хоолойгоор дуулна.

"혼자 주저 앉아
생각만 커져가
언제부터 넌 날 아프게 했던가
너 조차도 모르잖아

너도 아프잖아 'cause you're mine
I just want to blow your mind
이렇게 넌 또 멀어져 만 가는데
아무렇지 않은데
그렇게 말하는데
사실은 내가 그게 아닌가 봐

I want you to be your light, baby
You should be your light
더는 아프지 않게
네가 웃을 수 있게
I want you to be your night, baby
You could be your night
이 밤이 너에게 솔직할 수 있게

너도 아프잖아 'cause you're mine
I just want to blow your mind
이렇게 넌 또 멀어져 만 가는데
아무렇지 않은데
그렇게 말하는데
사실은 내가 그게 아닌가 봐,oh

I want you to be your light, baby
You should be your light
더는 아프지 않게
네가 웃을 수 있게
I want you to be your night, baby
You could be your night
이 밤이 너에게 솔직할 수 있게

이젠 내게 약속해, oh oh
하루에 몇 번씩 oh oh
혼자라 느껴도 oh oh
널 버리지는 마 oh oh
Oh oh oh oh 여기 잠깐 멈춰서
새끼 손가락 걸고
이젠 내게 약속해 oh oh oh"

Жиминий хоолойнд гүн автсан Жонгүг юу болоод байгааг ойлгож ядан суухад нь Жимин дэргэд нь ирж халуун амьсгалаа чихэн дээр нь төөнүүлж "-би чамд хайртай Жонгүгаа... заавал хариу хэлэх шаардлагагүй ээ" гэж шивнэнэ.

Жонгүгийн зүрх өөрийн мэдэлгүй хурдсах ч түүнийг амьдралд нь гарч ирсэн цорын ганц найз нь гэсэн бодолдоо дарагдан түүнээс уучлалт хүсээд явах гэтэл

Жимин "-суулдаа ядаж энэ бүхнийг бэлдсэн сэтгэлд минь зориулж өнөөдөр надтай хамт байгаач" гэж гуйлт ч юм шиг тулгалт ч юм шиг өнгөөр хэлэв.

Жонгүгт ч үгүй гэх шалтгаан байхгүй тул ширээнд суулаа. Ингээд татгалзсан хариу авсан ч оронд нь Жонгүгтэй хамт сайхан өдрийг өнгөрүүлж буй Жиминд хэр байгаа бол?

SOULMATETempat cerita menjadi hidup. Temukan sekarang