10

239 39 2
                                    

  Жонгүг хэдий гэртээ орж ирсэн ч сэтгэл дотор нь дарсан байсан бул чулуу улам л хүндрэх шиг болон цээжин тушаа өвдөлт хүндэрч гүнзгий болов.

Гэвч нөгөө талд Жиминий байдал илүү өрөвдөлтэй байсан юм. Гадуур хэдий олон хүнтэй байсан ч Жиминд хамаагүй бололтой харсан зүг рүүгээ мэдрэл муутай мэт нулимсаа нуулгүй гүйсээр л байв.

Эцэст нь хаана гэдгийг нь мэдэхгүй ч чимээ аниргүй тайван орчинтой газар ирсэн байв.

Толгойгоор нь аймшигтай хатгуулан өвдөж эхлэн нүдээ анин толгойгоо дарж газар хэвтээд өгөв.

Эцэст нь өвдөлт зүгээр болсон ч зүрх нь одоог хүртэл гуниг болон шаналалдаа идэгдэж байж ядна.

Унасан газартаа босолгүйгээр нулимсаа унаган хэвтсээр л байх нь тэрнийг үнэхээр өрөвдөлтэй бөгөөд туйлдсан харагдуулна.

Газарт хэвтсэн чигээрээ утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү залгав.

Эцэст нь Жиминд Жонгүгийг орлох хүн амархан олдох юм шиг байна...

Гэвч сэтгэлийнх нь гүнд Жон Жонгүгийг хүсэн хүлээсээр...

Тэхён эцэст нь Жиминийг ирж авахад нь Жимин шууд л Тэхёний уруул дээр нь үнсчихэв.

Жон Жонгүгээс хамаагүй баян, царайлаг бас өөртэй нь насны хувьд ч чацуу ийм хүн хажууд нь байхад Жиминий зүрх өөр нэгнийг нэхэх нь зовмоор.

Тэхёнаар Жонгүгийг орлуулаад аль хэдийн 2долоо хоног өнгөрчээ.

Гаднаа жаргалтай мэт инээх ч дотроо Жонгүгийг нэг хором ч мартаж үл чадан үргэлж л хүлээсэн хэвээр шаналж гандах Жиминий зүрх сэтгэл.

Жон Жонгүгийг сэтгэлийн гүнд нууцхан санаж хүлээсэн ч Жонгүг энэ хугацаанд түүнлүү нэг ч залгасангүй.

Яг 2 долоо хоног өнгөрөхөд Жимин Жонгүгийг бүр мөсөн алдсан гэдгээ ухааран хүлээлт үүсгэхээ болихоор шийдэв.

Гэвч цаад талд Жон Жонгүг шал өөр байдалтай байсан юм.

Жиминд хэдийн дурлаж хайртай болсон ч сэтгэлийн гүнд дараа нь шархлах вий хэмээх айдас багахан байсан юм.

Гэвч тэр сүүлийн хэд хоногт хэрвээ одоо л Жиминийг алдвал үүнээс илүү шархлана гэдгээ мэдэрч залгах эсэхдээ бүтэн өдрийн турш эргэлзэн бодсоор цаг орой болсон ч арай гэж зориг гарган утсан дээрээ Жиминий дугаарыг хийн залгалаа....

SOULMATEOpowieści tętniące życiem. Odkryj je teraz