8

250 33 3
                                    

Орон дээрээ нүүрээ дэрээрээ халхлан нулимсаа нуун уйлах залуу. Гэрт нь хэн ч байхгүйг мэдсээр байж ингэж уйлсан нь түүнд тайтгарал болоход бага ч гэсэн нэмэр болно гэсэндээ тэр биз.

Гэвч энэ байдлыг нь таслан утас нь чичирхийлэн зурвас ирсэнийг илтгэв.

Хичнээн уйлж байсан ч гар нь өөрийн эрхгүй утас руугаа сунан утсаа харна.

Магадгүй тэр нэгнээс ямар нэгэн зурвас ирэх вий гэж бодсоноос болсон биз.

Гэвч утсан дээр зөвхөн рекламний мессеж л ирсэн байв.

Санаа алдан утсаа буулгав. Магадгүй одоо ингээд хоёр гурав хоног эморох биз.

Угаасаа л Мин Юнгигээс болж сэтгэлээр унаад, урам нь хугараад сурчихсан Жонгүг.

Жон Жонгүгийн хувьд хайр дурлал гэдэг ердөө л өвдөлт, өвчин шаналалаас өөрцгүй.

Хайраас болж инээж байсан үеүд гэвэл гагцхүү Мин Юнги түүнийг хаяхаас өмнөх үед л жаргалтай байсан биз.

Дэндүү хурдан бөгөөд богино хугацаанд үргэлжилсэн түүний анхны хайр. Одоо ч түүнийг хайрлахаа больж чадахгүй байгаадаа Жонгүг өөртөө гутарна.

Ахиж хүнийг хайрлах хүсэл тэмүүлэлтэй нь цуг явчихсан бололтой.

Харин одоо анхны хайрын шархтай нь цуг тэрэнд өөр нэг мэдрэмж давхцан өөрийнхөө учрыг ч ойлгохоо больж эхлэв.

Гэнэт л гадаа нь хэн нэгэн орилох шиг болов.

Хөнжил дотроо шигдсэн байсан тэрнийг босгоход ердөө энэ л хангалттай байсан юм.

Хөлөө зөөж ядан цонхоороо харвал түүнд ухаанаа алдтал дурласан нэгэн зүрхэн хэлбэртэй лаан дотор инээмсэглэн зогсож байсан юм.

Тэрхэн мөчид яг л дунд сургуулийн бяцхан охин шиг догдлов. Яг л анхных шигээ...

Гэвч үүнтэй зэрэгцэн өчигдрийн авсан дуудлага түүний хэлсэн БИ ЧАМАЙГ САНААД БАЙНА гэх үгс толгойд нь орж ирэн Мин Юнги намайг хаясан шиг Пак Жимин ч бас намайг хаяад явчихвал дахиад л шархлаад үлдвэл яах бол? Гэсэн бодол орж ирэхтэй зэрэгцэн түүний нүүрэнд тодорч байсан бүх инээмсэглэл үгүй болно.

Тэгээд л Жонгүг энэ бодолдоо догдлолоо дарж орхив.

Өмнөх удаагийн сэтгэлээ илчлэлтүүд дээр ч бас сэтгэл нь догдолж хөөрөөгүй гэвэл худлаа хэлсэн болно. Гэвч догдлохын хэрээр түүнийг айдас дагаж байсан юм.

Харамсалтай энэ удаад ч бас Жимин зөвшөөрсөн хариу авч чадахгүй нь бололтой...

SOULMATEWhere stories live. Discover now