9

246 40 8
                                    

Жимин Жонгүгийн гэрийн гадаа түүнийг хүлээн догдлон зогсоно. Хэдий дахин татгалзсан хариу авахдаа сэтгэлээ бага зэрэг бэлдсэн ч найдвар тээсэн хэвээр...

Удалгүй Жонгүг гарч ирэв.

Жонгүг: сайн уу, энэ чинь юу билээ? 'гэж хэлэхдээ Жиминий бэлдсэн зүрхэн хэлбэртэй лаанууд руу харав.'

Жимин: энийг чамд бэлдсэн юм. Энэ магадгүй бидний эхлэлийн цэг аль эсвэл................сүүлчийн уулзалт болох байх..

Жонгүг хариу дуугарсангүй.

Жимин: хайр гэдэг зөвхөн нэг нь хичээгээд болдог зүйл биш юм шиг байна. Би энэ үгийг чамд хэдийн 2удаа хэлчихсэн. Одоо ч хэлэх гэж байна. Бас цаашдаа өдөр бүр хором мөч бүрт энэ үгийг чөлөөтэй хэлэхийг хүсч байна. Жонгүгаа анх харсан өдрөөсөө эхэлж л би чамд татагдсан. Итгэмээргүй байгаа биз. 22жил амьдарч үзэхдээ би хэзээ ч чамаас авдаг шиг ийм мэдрэмжийг, ийм догдлолыг авч байгаагүй байхад... Хайр гэдэг зүйлийг ойлгуулж өгсөнд баярлалаа. Би чамд хайртай Жон Жонгүг. Энэ удаад миний сэтгэлийг хүлээж авах уу?

"Энэ үгийг хэлэхдээ найдлага тээсэн харцаар Жонгүгрүү харж ядаж энэ удаад амжилттай болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэх Жимин."

"Жиминий хэлсэн үг өгүүлбэр бүр Жонгүгийн зүрхэнд хүрч зөвшөөрмөөр санагдах ч /болохгүй/ гэсэн бодлыг толгойндоо тээсээр. Өөр өөртэйгөө ч тэмцэлдэх Жонгүг. Зүрх нь аль хэдийн түүнийг хайрлаж харах төдийд догдлон хурдтай цохилох хэдий ч Жиминд үүнийгээ мэдэгдүүлэхгүйг хичээнэ."

Жонгүг: Жиминаа чи бол үнэхээр сайн залуу. Тиймээс над шиг хүнд ингэж цаг, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулах хэрэггүй ээ. Намайг үнэхээр уучлаарай Пак Жимин.

Жиминий нүдэнд нулимс цийлэгнэн: сүүлчийн удаа тэвэрч болох уу?

Жонгүг Жиминийг тэврэхэд Жиминий нүднээс нулимс урсаж Жонгүгийн мөрийг норгоноход Жонгүг түүнийг уйлж байгааг нь мэдрэнэ. Адилхан уйлаад /хайртай, битгий яваач/ гэж хэлэхийг хүсч байсан ч нулимсаа үгтэйгээ хамт залгин хэсэг чимээгүй зогсож байгаад Жиминээс тэврэлтээ салган гэр лүүгээ оров.

SOULMATEWhere stories live. Discover now