3

312 36 4
                                    

    Тэр өдрөөс хойш Жонгүг Жимин хоёр нилээн дотно болцгоогоод авсан юм.

Жимин өдөр алгасалгүй Жонгүг руу зурвас бичих бол Жонгүг түүний зурвасанд нилээн удаж хариулдаг байлаа.

Жимин гарч ирснээс хойш Жонгүг үнэхээр жаргалтай болсон ч түүнийг цорын ганц найз л гэж боддог байлаа.

Жонгүгийн амьдрал аажим аажмаар утга учиртай болж эхэлнэ.

Сүүлийн үед юу болоод байгааг эргэцүүлэн сургуулийн дээвэр дээр тамхи уушгилан зогсох Жонгүгийн толгойнд одоог хүртэл Жимин бодогдоно.

Гэнэт л чөтгөрийг дурсахаар гэгчээр Жимин залгаж байв.
-Байна уу? Жонгүг аа

Жонгүг:
-Мм ямар хэргээр залгаав Жиминаа.

Яг одоо Жимин Жонгүгийн хоолойнд бараг л живж байна гэж хэлэхэд хэлстэхгүй.

Жимин:
-Юу....би жоохон уйдаад...хэрвээ чи завтай бол өнөө орой хоёулаа жоохон уух уу?

Жонгүг:
-Хүлээгээрэй хэн нэгэн сая ахлах ангийн сурагчид архи шахах гэж оролдсон уу даа?

Жимин :
-Чи өөрөө л мэдэхгүй юу дөө чамайг би тамхи татаж архи уудгийг чинь мэднэ. "Ёжтой инээх'

Жонгүг:
-Паах чи яаж мэдсийн

Жимин:
-Би чинь Жимин шүү дээ. Чиний талаар бүгдийг мэднэ. Заза тэр ч яахав чи тэгээд өнөөдөр надтай нэгдэх юм уу? Үгүй гэвэл би өөр хүн дуудах хэрэгтэй байх гэхэд

Жонгүг хөхрөн:
-Заза би яваад очъё гэж хэлэн инээмсэглэнэ.

Мөлхөх мэт удаан явах цаг хугацаа...

Эцэст нь арай гэж хичээл дуусаж Жонгүг цүнхээ шүүрэн гэрийн зүг алхана.

Гэртээ очмогцоо цүнхээ шидээд тааралдсан хувцасаа өмсөж нэг үнэртэн цацачихаад Жимин рүү явлаа.

Яагаад ч юм Жонгүг өөрийгөө бусдаас тусгаарлаад байгаа ч юм шиг.

Амьдралд нь орж ирсэн анхны найз гэх тодотголтой нэгэн.

Харин нөгөө талд Жимин догдлон сандарч яг л анхны болзоондоо догдлох бяцхан охин шиг толины өмнө эргэлдэн бүтэн шөнийн турш бодож сонгосон хувцасаа өмсөн цайны гэсэн ганц сүрчигээ цацчихаад Жонгүгийн зүг яаран гүйлээ.

(Жимин бага зэрэг хачин сонирхолтой гэж хэлж болох байх. Ерөнхийдөө бол түүнд эрэгтэй сүрчигнээс илүү эмэгтэй сүрчиг таалагддаг.
Бас нялх хүүхдийн бүтээгдхүүнүүд ч багагүй байдаг. Тиймдээ ч арьс нь тийм булбарай байдаг байх)

Тэд уулзаж халуун ногоотой тахиа 2шил сөжү шар айраг зэргийг авлаа.

Жимин инээмсэглэн мэргэжлийн мэт гараа эргүүлэн сөжү бомб хийнэ.

Ингээд тэд олон зүйл ярилцацгаасаар нэг л мэдэхэд нилээн хэдэн шил сөжүний ард гарсан байх аж.

Азаар хоёул архи даах чадвар сайтай юм.

Гэсэн ч Жимин Жонгүгээс илүү халжээ.

Толгойгоо олигтойхон ч өргөж чадахгүй байгааг нь Жонгүг шоолно.

Жимин халамцуу хоолойгоор гэнэтхэн л:
-Жон Жонгүг би чамд сайн. Мэднэ ээ энэ галзуу сонсогдож байгааг анх чамайг сургуулийнхаа дээвэр дээр гитар тоглож байхад чинь л дурлаж орхисон түүнээс хойш өдөр бүр чамайг хүлээж чамайг санагалзах болсон. Чи миний бодлоос өөрийгөө ганц секунд ч гаргаж чадаагүй. Утгагүй амьдралын минь утга учир болж орж ирсэн нь чи тэгэхээр хариуцлагаа хүлээ.

Жонгүг:
-Юу? (ихэд гайхав)

Жимин:
-Хариуцлагаа хүлээ гэж байна. (Жонгүг рүү гараа дохино)

SOULMATEWhere stories live. Discover now