4

37 10 3
                                    

Би сандарсаар ээжийн өрөөнд орон: Та миний захиаг явуулсан уу?

Ээж нүүрэндээ маск тавингаа толгой дохин: Баярлаж байна уу?

Би уйлагнан: ҮГҮЙ ЭЭ!!! Яагаад зөвшөөрөлгүй явуулж байгаа юм бэ?

Ээж: Чиний дуусгаагүй ажил л гэж бодсон. Тийм буруу зүйл байсан юм уу?

Би санаа алдсаар: Тийм ээ. Та хэдэн захиа явуулсан юм?

Ээж: 7.

Би: Ядаж 3,4-ийг явуулахгүй...

Жонвон. Ян Жонвон?!!!!

Би сандарсаар Жонвоных руу хамаг хурдаараа гүйлээ. Бурхан минь захиа нь замдаа саатаад ирээгүй юм аа гэхэд уншаагүй л байгаасай!!!!

Намайг тэднийд орж ирэхэд Маүми гүйж ирэн тоглох гэсэнд түүнийг шууд л хажуудаа тэврэн Жонвоны өрөө лүү алхах зуур Ян ах: Сайн уу, Жина? Ямар сандарсан байх юм? Гоё байсан уу Америкт?

Би инээн: Сайн уу ах аа?! Бүр янзын сайхан! Жунвон өрөөндөө байгаа юу?

Ах: Байгаа ах нь жимс та хоёрт оруулж өгөх үү? Гэсээр буйдангаас өндийн ард үлдлээ.

Би Жонвоны өрөө рүү хамаг хурдаараа гүйн нээн ороход Жонвон цонхоороо харан зогсож байснаа нааш харан: Юу вэ? Санаад эхлээ юу? 7 хоног нэг дээвэр дор байсан хангалтгүй байжээ? Гэсээр жуумалзахад нь Маүмиг газар буулган тэдний өрөөг нэг бүрчлэн харлаа.

Би: Чамд захиа ирсэн үү?

Жонвон: Захиа? Ямар?

Би: Нэг тийм ягаан дугтуйтай.

Жонвон гайхан: Хэнээс ирнэ гэж?

Би: Над-Биш ээ хэн ч биш. Ирээгүй бол ашгүй дээ. За за би явлаа.

Жонвон: Маргааш уулзъя!

Би гараа даллан хурдхан түүний өрөөнөөс гарлаа.

Жимс барин шатаар дээш алхах Ян ахтай тааран: Ах аа, танайд ягаан дугтуйтай захиа ирээгүй биз?

Ах: Үгүй ээ. Ах нь сайн мэдэхгүй. Эгчийг нь ажлаас ирэхээр асууя. Чи явах гэж байгаа юм уу?

Би: Аан харин тийм ээ...Та байсан гэвэл надад хэлээрэй...Гэчхээд тэднийхээс гарлаа.

Юуны магад гээд тэдний шуудангийн хайрцгийг нээн үзэхэд алга.

Би ч сүйржээ. За Жонвон аваагүй бол болоо.

Маргааш нь.
Би хэн хэнлүү захиа явуулсан болон хэнтэй нь түрүүлж уулзаж болохоо бодон сургуулийн зүг явна. Ёстой хорвоо намайг жаргасны эцэст зов гэж байгаа бололтой!!!

Жонвон урдуур гараа савчин: Дуудаад байхад албаар сонсохгүй царайлаад байгаа юм уу?

Би түүний зүг харан: Үгүй ээ. Яасан?

Сонхүн дуугүй түүний хажууд алхсан чигтээ нааш нэг ширтэн цааш харлаа.

Жонвон: Та хоёр сургууль хүртэл юу ч ярихгүй явах юм уу? Жэйк Америкийн тухай сонсмоор байна гээд бид гурвыг гэрийнхээ үүдэнд хүлээж байгаа гэсэн.

Миний нүд томрон: Хаана?! Аан гэр нь тэр бил үү?

Жонвон: Тийн. Тэр харагдаж байна. Өө гараа даллаж байна. Чамтай нээрээ уулзах-

Би шууд л гараа даллан инээх Жэйкийн зүг гүйлээ. Ямар азаар сургуультай ойрхон гэртэй юм! Ашгүй захиаг нь ойлгуулах минь.

Би түүний урд амьсгаадсаар ирэн: Жэйк! Хоёулаа сургууль руу алхангаа яръя.

Жэйк: Сайн уу? Тэгье.

Би арай хийн амьсгаагаа даран: Захиа ирсэн биз дээ?

Жэйк санаа алдан: Яг тийм. Үнэхээр баярлаж байгаа ч би Жиёонд сайн.

Би алга ташин: Тийм ээ! Чи Жиёоных! Хоёулаа хэзээ ч бүтэхгүй! Би яг наадахыг чинь хэлээд байна. Тэр захиа аль хэдэн жилийн өмнө бага байхдаа бичсэн захиа байхгүй юу?! Би чамд сайн биш.

Жэйк инээн: Тийм үү? Ашгүй дээ! Гэснээ цээжин дээрээ гараа тавин амьсгаагаа гарган: Тэгвэл надтай хуурамчаар үерхэх үү?

Би гайхан: Яах гэж?

Жэйк: Чи намайг Жиёонд хэр удаан сайн байгааг мэднэ дээ. Намайг тоохгүй байгаа болохоор бага зэрэг хардуулах гээд.

Би: Юу гээч Жонвон бид хоёр үерхээд 2 сар болж байна.

Жэйк: Юу? Гэснээ арагш биднээс 20 гаруй алхмын зайд алхах Сонхүн, Жонвоны зүг харахад Жонвон бага зэрэг хөмсгөө зангидан гайхсан байртай бидний зүг харж тааран: Би хэлсэн ш дээ. Вонй маань хардаад байх шиг байна...Тэр захиаг санаандгүй байдлаар ээж маань явуулчихсан болохоор мартаарай за! Гэчхээд Жонвоны зүг гүйлээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 13, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

To All The Boys I've Loved BeforeWhere stories live. Discover now