2

34 8 2
                                    

Шим Жэюун

Хөл бөмбөгийн бэлтгэлээсээ таран гэртээ ирэхдээ шуудангийн хайрцгаа нээж үзтэл "Захиа? Надад?"

Жина? Ямар сонссон нэр вэ? Гэж бодсоор доторхыг нь нээж үзтэл,

Сайн уу? Би танай нөгөө ангийн Ким Жина байна. Чи надад хаалга нээж өгч, математикийн дугуйлан дээр даалгавраа өгч, хоолноосоо хувааж, үдээсийг минь үдэж өгч зөндөө тус хүргэсэн. Би юу гэх гээд байгаа вэ гэхлээр би чамд сайн болчихжээ. Чамайг сайхан ааштайг мэднэ. Би л их юм бодсон байх. Энэ сургуульд дасах гэж их хэцүү байхад чи их тусалсан шүү. Хариу хэлэхгүй байж болно. Ер нь битгий хэлээрэй! Гуйя.

Жэйк уулга алдан "Энэ охин надад сайн юм уу? Гэхдээ хааяа л таардаг болохоос сайн болох хэмжээнд үү? Жиёон энэ захиаг нь олоод уншчихвал ч би алуулна даа. Хурдан устгая" гэснээ хогийн саванд хийх гэж байснаа цүнхэндээ хийн "Ирэхээр нь ярилцъя даа. Ингэж хүний сэтгэл, зоригийг яаж хаях билээ?" гэчхээд орон дээрээ хэвтэн түүнд яаж ингэж мэдэртэл нь аашилснаа бодлоо.

Анх дунд сургуульд нэг математикийн давтлагад явдаг болохоор хамт хичээлээ хийгээд суудаг байсан үе нь бодогдон "Би ч тэр үед найз л гэж хардаг байсан даа. Би хэтэрхий юм бодогдохоор сайхан харьцдаг юм байх даа? Жиёонд бас тэгж санагддаг болов уу?"

Пак Сонхүн

"Жина эгч та хоёр ч инээдтэй улс юм аа! Өөдөөсөө харсан айлууд байж юун захиасаг юм?" гэсээр Еэжи инээн өрөөнд орж ирлээ.

"Жина надад захиа явуулсан юм уу?"

"Жоохон хүүхэд шиг гангалсан хөөрхөн захиа таны гарт ирэхэд бэлэн боллоо" гэсээр надад захиаг маань атгуулан гараад явлаа.

Би дасгалаа хийхээ болин өнөөхийг нь нээж үзтэл,

Сайн уу? Сонхүн аа. Өөдөөс харсан байрт нүүж ирсэн өдрөөс хамт тоглосонд баярлалаа. Чи үнэхээр хөгжилтэй болохоор би зуны өдөр бүрийг дурсамжтай, цоглог өнгөрөөж чадсан. Энэ захианд гол хэлэх гэсэн зүйл маань...Би чамд сайн болчихсон бололтой.

"НАДАД УУ? Жунвонд биш үү? Би тэр хоёрыг л гэж бодсон ш дээ. Ашгүй дээ?!!!!"

Еэжи том өрөөнөөс "Яасан танд сайн гэнэ үү? Баяр хүргэе ах гуай!!!" гэсээр орилох нь тэр.

"Энэ одоо сонсчихдог хэрэг үү? Гэхдээ Жина Америк явчихсандаа. Ирэхээр нь уулзъя" гэж бодон дороо баахан үсэрлээ. "4 жилийн дараа надад боломж олдлоо!"

Анх энэ байранд нүүж ирэхэд өөдөөс харсан 2 айлд Жунвон, Жина хоёр байсан бөгөөд намайг ирсэн өдрөөс л хамт тоглож дотно найзууд болцгоосон. Ирсэн үеэсээ л түүнд сайн болсон ч Жунвон тэр хоёрыг бие биедээ гэж бодоод найзууд хэвээрээ л байхаар шийдсэн байсан ч...

Ким Сонү

"Ямар хөөрхөн захиа вэ? Дугтуй нь үнэхээр хөөрхөн хийцтэй юм гээч? Хэнээс вэ?"

Сонү үзэж байсан анимээ зогсоон түрүүхэн ээжийнхээ өрөөнд нь оруулж өгсөн захидалд анхаарлаа хандууллаа.

"Ким Жина гэж? 5 жилийн өмнө зургийн дугуйланд хамт байсан охин? Одоо инстаграмаар бие биенээ дагадаг ч түүнийг гарснаас хойш юу ч яриагүй юм байна"

Сайн уу? Ким Сонү. Миний амьдралдаа харсан хамгийн хөөрхөн инээмсэглэлтэй хүүхэд. Намайг зургийн хэрэгслээ мартчихсан ирэхэд юмаа хэрэглүүлсэнд их баярладаг шүү! Бас сургалтын минь сүүлийн өдөр шүхрээ зээлүүлсэнд чинь үнэхээр талархдаг. Би одоо ч хэрэглэж байгаа. Чамд хэзээ яаж буцааж өгөх вэ? Тэр өдрөө хэлээрэй. Чамд хэлэх зүйл байна...❤️

"5 жилийн дараа өгөх гэж үү? Тэр үед шүхэр өгснөө санаж байгаа ч ийм олон жилийн дараа юу?"

km.sun Сайн уу?

jin_a Сайн уу? Зургийн Ким Сонү мөн үү?

km.sun Мхмм. Чи хэзээ завтай вэ?

jin_a Би дараа долоо хоногт Солонгост буцаад очино.

km.sun Тэгвэл ирэхээр чинь уулзъя! :))

Жина

Би: Хөөе Ян Жунвон?!

Жунвон: Яав?!

Би түүнийг өшиглөн: Юун балиар хэлдгийн!

Жунвон хөлөө илсэн чигтээ хэвтэн: Яасан бэ дээ?!

Би: Би хөөрхөн юм уу?

Жунвон гялс өндийн ярвайгаад: Гахай байж юу вэ?!

Би: Тэгвэл энэ гахайг явсны дараа залуучууд над руу бичээд байна! Гэсээр инээхэд Жунвон: Ямар сохор нь?

Би: И Хысин, Ким Сонү, Пак Сонхүн.

Жунвон гайхан: Юу гэж?

Би: Мэдэхгүй уулзмаар л байгаа бололтой.

Жунвон: Үнэндээ өчигдөр чамайг Жэйк асуусан.

Би: Жэйк үү? Яах гэж?

Жунвон: Хэзээ ирэх билээ? Уулзах хэрэгтэй байна гэсэн.

Би гайхан: Жиёонд сайн биз дээ?

Жунвон толгой дохин: Харин тийм.

To All The Boys I've Loved BeforeUnde poveștirile trăiesc. Descoperă acum