1

32 9 0
                                    

Хысин

"Надад захиа ирсэн гэнэ ээ? Одоо үед захиа явуулдаг хүн байдаг юм уу?"

Хысины ах "Харин тийм. Чиний нэртэй шуудангийн хайрцаг дотор л байсан"

Хысин гайхсаар ууж байсан усаа ширээн дээр тавин хэнээс гэдгийг харахад Ким Жина?

"Жина нээрээ миний хажууд суудаг байсан юм байна"

Хысиний ах "Хэнээс байна?"

Хысин "Бага сургуульд хажууд суудаг байсан охиныг санаж байна уу?"

"Тийм ээ. 3 буудлын зайтай байдаг биз дээ? Гэр нь. Манайд 2-р ангид байхдаа чиний төрсөн өдөр гэж ирж байсан даа. Тэгээд би дараа нь гэрт нь хүргэж өгч байсан. Та хоёр ч зөндөө л бие биенийдээ ирдэг байсандоо. Би тэгээд нэгийг нь очиж авна, хүргэж өгнө"

Хысин "Нээрээ тийм ш д"

"Чи тэгээд нэг Валентинаар шоколад, үсний боолт бэлэглэж байснаа санаж байна уу?"

Хысин уулга алдан "Та ямар сайн санадаг юм?"

Хысины ах хөхрөн "Төгсөх ангийн би ч найз охингүй байхад дүү нь хичээлээ тарчхаад үсний боолт шоколад ахаараа авахуулснаа "Чи надад таалагддаг" гээд гоёор бичээд өг гэж байсан юм чинь би яаж мартах юм?"

Хысин инээн "Үнэхээр л сайн байсан л даа тэр үед. Наашаа хараад инээхээр зүрх хүчтэй цохилоод. Яаж жоохон байсан байж тэгж мэдэрдэг байна аа?"

Хысиний ах "Харин тийм! Та хоёр одоо харьцаатай байгаа юу?"

Хысин захиаг нээнгээ "Үгүй ээ. Манай сургуулиас 300 метрийн зайд байдаг нөгөө сүртэй сургуульд тэнцээд тэнд сурдаг"

Захианд.
Сайн уу? И Хысин. Чамд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе! Яагаад энэ захиаг бичиж суугаагаа ойлгохгүй байгаа ч хөгжилтэй санагдав. Ер нь ч энэ захиа хэзээ ч очих ёсгүй л дээ. Зүгээр очсон юм шиг бичиж үзье. Эвгүй юм. Чи миний анхны хайр шүү. Би хэзээ ч чамд өөрийнхөө юу мэдэрч байсныг хэлж байгаагүй ч би чамд үнэхээр их хайртай! Анх хамт суусан өдрөөс л чи миний толгойд байсаар л байна. Сургуулиасаа шилжсэндээ гунигтай байгаа ч чамайг дахиж харахгүй гэдэг бүр гунигтай байна. Чиний өгсөн шоколад үнэхээр амттай байсан шүү. Бас үсний боолт. Би гамтай сайн хэрэглэнэ. Чиний мэндчилгээний хуудас дээр бичсэн зүйл нороод харагдахгүй болчихсон. Ян Жунвоны л буруу...

Хысин гайхан "Надад Жина ч бас сайн байжээ!"

Хысины ах "Юу вэ? Захиа нь тийм утгатай захиа байна уу?"

Хысин "Анхны хайр. Толгойноос нь хэзээ ч гарч байгаагүй гэж" гэчхээд Хысин инстаграмаа гарган Ким Жинагийн хаягийг хайн үзэхэд багын төрх нь байх ч илүү хөөрхөн болчихсон байгааг нь харлаа.

"Бичээд үздэг юм бил үү?"

hee.hee.1 Сайн уу? Жина.

jin_a Хысин үү?? Сайн уу?

hee.hee.1 Хэдэн жил харсангүй вэ?

jin_a Харин тийм. Би одоо унтах гэж байгаа болохоор маргааш бичье. Сурагч солилцоо гээд Америкт байна ^^

hee.hee.1 Хэзээ ирэх юм?

jin_a Өнөөдөр ингээд 3 дахь хоног дуусч байгаа болохоор. 4 хоногийн дараа.

hee.hee.1 За сайхан амраарай.

To All The Boys I've Loved BeforeWhere stories live. Discover now