3

30 9 0
                                    

Пак Жунсон

Тэр Жинатай хамт англи хэлний мэтгэлцээнд өөр сургуулиас пиналын шатанд өрсөлдөж 1-р байранд орсноор Жина болон Жонвоны ангид шилжиж ирсэн. Мөн Жонвоны сайн найз билээ.

Жэй аавтайгаа хамт загасанд явчхаад гэртээ ирэхэд үйлчлэгч нь захиа ирснийг хэлэн түүнд өглөө. Тэр хувцсаа сольчхоод буйдан дээрээ суун өнөөх захиаг нь хартал Ким Жина.

Жинагийн нэрийг харсан даруйдаа инээх Жэй. Мэтгэлцээний үеэр, мэтгэлцээний дараа Жонвон тэр гурав байсан үеүд нь санаанд орон инээсэн нь энэ байж. Маш цоглог, сэргэлэн охин тул юу ч хамаагүй ярьж, инээдэг нь Жэйд их таалагддаг гэж Жонвонд хэлж байсан удаатай.

Сайн уу? Пак Жунсон! Анх тэмцээний үеэр танилцсан өдрийг санаж байна уу? Би нүдээ ч салгаж чадахгүй байсан даа. Гэхдээ тэр тусам чамайг ялмаар санагдаж билээ. Даанч хожигдоод зөндөө уйлсандаа...Дараа нь чи Жонвоны найз бас манай ангид шилжиж ирнэ гэдгийг мэдээд ээ бурхан минь би ямар их баярласан гээч. Царайлаг залуу дахиад харах нь гээд. Чи гэхдээ наснаасаа үнэхээр хөгшин харагддаг. Чи гадарласан байх миний юу гэх гээд байгааг. Тийм ээ, би чамд сайн. Би ч хүмүүс л хайрлах гэж төрсөн хүн бололтой...

Жэй захиаг нь уншчихаад "Яагаад оролдож болохгүй гэж? Ирэхээр нь уулзаж болох юм" гэснээ инээсэн чигтээ захиаг нь цэвэрхэн гэгч нь хамгийн их уншдаг номынхоо завсар хийн цай уухаар явлаа.

Ким Жина

"Баяртай! Даалгавраа хуулуулаарай!" гэхэд Жонвон "Давар!"

Би "Тэгвэл би нийгмээ өгөхгүй дээ!"

Жонвоны нүд бүлтийн "За тоголсон юм даа!!!! Физикээ ч хийж чадахгүй тэнэгт хуулуулъя даа!" гэхэд нь би түүнрүү дунд хуруугаа гаргачхаад гэрлүүгээ орлоо.

Ээж хоол аягалангаа нааш харан "Хэрэлдсээр байна уу? Та хоёр! Дотор байгаа надад сонсогдох юм. Хувцсаа дараа нь цэгцэл наашаа ирээд хоолоо ид"

Би гараа гялс угаачхаад ширээнд суун хоолоо идэж эхлэхэд ээж яриа өдөн "За тэгээд ямар байв? Японоос?"

2 жилийн өмнө Япон явж байсан тул ээж ийн асуух аж.

Би: Япон гоё байсан. Америк яахав кинон дээрх шиг л.

Ээж: Японд тэгээд чиний дуртай юм их байсан юм даа тэ?

Би: Тхх.

Ард гэрийн хаалга нээгдэн: Жина ирсэн юм уу эгч ээ? Гэх Сонхүны хоолой гарлаа.

Би: Ирчихсэн байна.

Сонхүн инээсээр ирэн: Надад юу авчрав?

Би: Еэжи та хоёрт чихэр л авчирсан даа. Гулгахад чинь хэрэгтэй байх гээд нэг бээлий.

Сонхүн хацар хатган: Хөөрхөн гэдэг нь.

Би түүнрүү хачин харан: Айн?

Сонхүн: Хөөрхөн л гэж байна.

Би ярвайн: Чамаас гарах үг биш дээ. Царайг чинь хараад бүр идэх хүсэлгүй болчихлоо.

Идэж дуусан Сонхүныг дагуулан өрөөндөө түүнд авчирсан юмнаасаа өгөхөд Сонхүн нэг л нухацтай царай гарган: Би чиний надад явуулсан захиаг уншсан. Үнэндээ их баярласан.

Би юмаа янзалсан хэвээр: Захиа? Аан за ашгүй дээ.

Сонхүн: Би хариугаа хэлж болох уу одоо?

Би: Төр-

Сонхүн: Би ч гэсэн чамд сайн.

Би: Төрсөн өдрийн мэндчилгээнд ямар хариу гэх гээд. Юу?

Сонхүн: Би ч гэсэн чамд сайн.

Би: Солиороо юу? Би чамд өнгөрсөнд сайн байсан ч одоо лав биш.

Сонхүн: Чи өөрөө захиандаа.

Би: Тэр захиа чинь төрсөн өдрийн мэнд л хүргэсэн байгаа биз дээ? Ер нь захиа гэж мэндчилгээний л хуудас ш дээ. Оймс, мэндчилгээний хуудас, хоол Жонвон бид хоёр өгөө биз дээ? Эсвэл Жонвоны бичсэн хайрын захидлын надтай андуураад байгаа юм уу гэсээр инээхэд,

Сонхүн арын карманаасаа миний бичиж байсан захиаг гаргаад ирэх нь тэр.

Би уулга алдсаар: Бурхан минь! Чи намайг байхгүйд өрөө ухаа юу? Гэсээр захиаг түүнээс авахад тэр хөмсгөө зангидан: Чамайг Америкт байхад энэ захиа ирсэн.

Би захиаг уран: Энэ 3,4 жилийн өмнө бичсэн захидал. Чи мэднэ дээ би үнэхээр ойлгомжгүй, хачин хачин юм хийж явдгийг. Энэ тэрний л нэг. Хэн нэгэн үүнийг явуулчихсан бололтой. ЭЭЖ! Тийм ээ! Ээж явуулчхаж. Өөр хүн байх боломжгүй...Уучлаарай! Би чиний хэлснийг сонсоогүй гээд бодчихъё. Одоо гэрлүүгээ явбал ямар вэ? Гэсээр цонхны цаана харагдах тэдний гэрлүү заахад тэр ч бас балмагдсан байдалтай байх бөгөөд цамцаа аван явах гэснээ: Өө нээрээ бэлэг. Баярласан шүү гэсээр том том алхан гараад явлаа.

To All The Boys I've Loved BeforeWhere stories live. Discover now