0

73 12 0
                                    

Жина: Ээж би юмнуудаа явахаасаа өмнө амжуулж чадсангүй ээ...

Жинагийн ээж: За 7 л хоноод буцаад ирнэ ш дээ. Сурагч солилцоо чинь хурдан дуусна.

Жина санаа алдан цонхоор харсан чигтээ үг дуугарсангүйд ээж нь бага зэрэг санаа зовон "Миний хийж өгөх зүйл юу байна?"

Жина: Байхгүй ээ. Таны зөв юм байна. Би одоо энэ жил төгсөх болохоор л ингээд стресстээд байх шиг байна. Ер нь хайран 7 хоног юм биш үү? Юун сурагч солилцоо...

Жинагийн ээж: Шилдэг сурагч гээд л Жонвон та хоёрыг явуулж байхад зүгээр сайхан юм үзээд ир. Би хүртэл драма дээр гардаг ширүүн ээж нар шиг чамайг хичээлд шахахгүй байхад.

Жина: Хуульч болох мөрөөдөл минь бүтэхгүй бол яана...

Жинагийн ээж санаа алдан: Хөгшин хүн шиг! Аав шигээ болоогүй зүйлд дандаа санаа зовох юм. Аав чинь өчигдөр шөнө уйлчих гээд л "Миний охиноо харж байгаа сүүлийн удаа байх вий дээ? Би хажууд нь очиж унтлаа" гээд босох гээд байсан. Шал тэнэг.

Жина хөхрөн: Аав арай дэндэнэ ээ.

Жинагийн ээж: Тэгээд арай гэж гэрээс гарсан. Би охиноо харъя ч гэнэ үү?

Замын турш чимээгүй байсан Жонвон: Ах ч үнэхээр сүртэй юм аа!

Жина: Чи унтаагүй байсан юм уу?

Жонвон: Ахын тухай яриан дээр яг сэрлээ.

Жинагийн ээж: Жина та хоёр очоод тэгээд зодолдов оо!

Жонвон: Эгч ээ! Би юу гээд л охин зодхов?

Жина: Пүүүү! Хэний амнаас юу гарна вэ?

Жинагийн ээж: Харин тийм. Чи өнгөрсөн долоо хоногт Жинагийн үсийг зулгааж байхдаа бохь наачихсан байсан ш д. Одоо үс нь арай гэж дал давж байна.

Жонвон: Би зөөлхөн зулгаах аядаж байсан чинь энэ бохиндоо хахаад гаран дээр өнөөх нь унаад би сандраад гараа арчих гэж байгаад үс рүү нь л. Уучлаарай...

Жинагийн ээж: Гэхдээ Жина чи л Жонвоныг дандаа өддөг шүү!

Жина: Хэн манай өрөөнд дураараа орж ирж хүнээр өдүүл гэсэн юм?

Жонвон: 3-тайгаасаа хойшоо л тэгж байна ш д. Орж ирэх тоолонд нэг урхи бэлдчихсэн байдаг нь хэн бэ?

Жина: Тэгээд байвал манай танай хашааны голд байдаг хаалгыг би битүүлнэ шүү!

Жонвон: Хуульч болох хүнд тийм цаг байх уу?

Жина гэнэт л санаа алдан: Тийм дээ гэсээр машины цонх налан хэвтлээ.
-
Жинагийн ээж болох Ким хатагтай тэр хоёрыг Америк явах онгоцонд нь суулгаад гэртээ ирэхэд үнэхээр л хоосон оргисонд нөхрийгөө ойлгох шиг болов.

Ким хатагтай охиныхоо өрөөний хаалгыг нээтэл: Ээ бурхан минь! Бүх юмаа буулгаад явчихаж гэсээр юмнуудын цэгцэлж байх зуураа хайрцагт байх 7 ширхэг захидлыг харлаа.

Ким хатагтай: Энийгээ явуулж амжаагүй юм байх даа. Бүгдийнх нь хаягийг биччихэж. Маргааш гарахдаа явуулчихъя.

To All The Boys I've Loved BeforeWhere stories live. Discover now