Үгүй ээ, намайг Ханхүү Тэхён гэж битгий дууд.

"Бид өөрчлөгдсөн... Сүүлийн жилүүдэд уулзаагүй нь сайн хэрэг байж магадгүй." Сумин жинхэнэ мэдрэмжээ нуух гэж чадахаараа хичээн нэгэн хэвийн хүйтэн төрхөөр хэлэн Тэхёны гарыг өөрөөсөө холдуулав. 

"Бид яаж өөрчлөгдсөн гэж?" Ханхүү аль хэдийн бууж өгсөн мэт гэнэт хүйтэн хоолойгоор хариу асуулаа.

"Чи тэр алуурчныг хамгаалж байгаа, Тэхён. Яаж тэгж болох юм бэ? Тэр миний ээжийг алсан." Сумин шударга бус байдалд дүргүйцэж байгаагаа орилох шахам чангаар хэлээд, "Бид дахиж хэзээ ч өмнөх шигээ болохгүй." хэмээн бараг сонсогдохгүй шахам, Тэхён зүрхийг шархлуулж чадах урам хугарч итгэл алдсан сулхан дуугаар бувтнав.

"Чамд Жинийг буруугүй гэдгийг итгүүлэхийн тулд би юу хийх ёстой вэ?" Ханхүү ийн бухимдан асуулаа.

Сумин түүн рүү хоосон, сэтгэл хөдлөлгүй нүдээр харна. Яг одоо тэр маргаан дэгдээхэд хэтэрхий ядарсан байна. Өнөөдөр түүнд хэтэрхий их зүйл тохиолдсон, мөн түүний бүх энерги бага багаар орхин шавхагдаж байгааг мэдэрч байв.

"Тэр өдөр тэр түүнтэй номын санд хоёулхнаа байсан." гэж Сумин чимээгүйхэн хэлэв.

"Энэ баталгаа биш." Ханхүү түүний яриаг таслав, гэхдээ түүний чадал тасарч байгаа тул мэтгэлцэхийг хүссэнгүй. Харин Сумин сулхан хоолойгоор үргэлжлүүлэв.

"Гарт нь хутга байсан шүү дээ..."

"Тэгсэн ч хэн ч түүнийг хутгыг яг ашиглаж байхыг хараагүй." Тэхён эсэргүүцсэн ч Сумин түүнийг үл тоов.

"Тэр цусанд бүрхэгдсэн байсан." Ханхүү түүнтэй зэрэгцэн ярьж байсан болохоор Сумин түүнийг сонсож байгаа эсэхийг ч мэдэхгүй байв. Гэсэн ч тэр яриагаа дуусгахыг хүссэн юм. Багаасаа л тэр хоорондоо муудалцах дургүй байсан.

"За яахав, надтай хамт яв. Эхлээд түүнтэй уулз, тэгээд надад итгэх эсэхээ шийд?" гэж ханхүү хэлээд Сумины бугуйнаас нь барин түүнийг чирсээр өрөөнөөс гарлаа.

"Чи энэ удаад намайг хаашаа авч яваа юм бэ?" Сумин асуулт нэхсээр Тэхёноос мултрахыг хүснэ. Гэхдээ энэ удаа түүний атгалт зөөлөн бас дулаахан байсан нь яг л хуучны цагийг нь санагдуулж сул дорой болгох аж.

Тэд өндөр хамгаалалттай хааны ордны шоронгийн өрөөнд ороход Тэхён "Бид ирлээ." гэхэд буланд ганцаараа суух залуу тэдэн рүү даллах нь тэр.

"A Bloody Fairy Tale" ||KTHWhere stories live. Discover now