Араатны зөөлөн чихэрлэг үнсэлт...
Би ч тэрний үнсэлтээс зайлсхийсэнгүй хариу үнсэхгүй ч ямар нэг дургүйцсэн үйлдэл гаргалгүй зүгээр л юу хийхийг нь хүлээв.
Үнсэлтээ улам лавшруулж байгаагаа илтгэн хүзүүнээс минь барин өөртөө улам ойртуулахад би тэрний цамцнаас нь зуурав.
Намайг харах харц, үнсэх үнсэлт, хүрэх хүрэлт бүр нь яг л ангаж цангасан араатан шиг. Нэг л эхэлсэн бол зогсохоо мэдэхгүй чоно шиг.
Үнсэлт нь намайг улам л өөртөө уусгаж байлаа. Ухаан бодлоо удирдах гэж хичээх ч тэрнийг намайг үнсэх бүрт би чадахаа больчихдог. Зүгээр л энэ чигээрээ үүрд баймаар тийм л мэдрэмж.
Бид удаан үнсэлцсэний эцэст тэр уруулаа салгаад
~Чамайг тавьж явуулснаас хойш тасралтгүй энэ тухай л бодсон. Булбарай, ягаахан уруулыг чинь өөрийн болгохыг хүссэн
Амьсгаадсаар хэлчихээд дахиад л уруулыг минь үнслээ.
•••
Бид хоёр хамтдаа байж, дотно болоод бүтэн сарын хугацаа өнгрөхөд бид хоёрын харилцааг мэдэхгүй хүнгүй болж Жонгүг намайг хэн хүнээс илүү анхааран халамжилж үргэлж гарнаас минь атгаж явна.
Одоо би тэрний найз охин нь болсон болохоор сурагч бүр тэр бүү хэл багш нарч надтай өмнөхөөсөө ч илүү хүндэтгэлтэй ханддаг болсон. Жонгүгийн янз бүрийн үнэтэй бэлэг, хүн бүрийн хүндлэл, анхаарал эхэндээ надад сайхан байсан ч одоо бол улам л залхаж түүсэх болж аль болох энэ хуурамч харилцааг хурдан дуусгамаар байгаа ч тохиромжтой цаг ирэхийг хүлээхээс өөр сонголт надад үлдээгүй юм.
Тэрэнтэй долоо хоногоос дээш хугацаагаар болзож байгаа анхны хүн нь би болж Геннисын номонд ч бичигдэхээр амжилт үзүүлсэн гэж хүүхдүүд ам уралдуулан ярьцгаах бол зарим нь яаж тэрнийг өөртөө татсан нууцыг маань сониучирхан асууна. Хариуд нь би тэдэнд
ХУВЬ ТАВИЛАН...
Хэмээн хариулдаг. Нүүрэндээ хуурамч инээмсэглэл тодруулсаар.
•••
Хичээл тараад номын сан руу хамт явна, номын сангаас тараад хамтдаа гадуур болзож байгаад гэрт минь хүргэж өгдөг. Энэ л бидний өдөр бүр хийдэг зүйлс болж хувирсан юм.
Тэрний надад гаргаж байгаа сэтгэл хангалттай их, харж буй харц, хэлж буй үг бүрт нь сэтгэл уярдаг ч энэ бүхэн зүгээр л нэг хоосон баг болохыг би дэндүү сайн мэдэж байгаа болохоор сэтгэлээ барьж чадаж байгаа. Хэрвээ хуурамч хайрыг нь мэдээгүй бол би түүнд гарцаагүй ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ДУРЛАХ БАЙСАН...
ЭРГЭЖ ГАРЧ ИРЖ ЧАДАХГҮЙ МАШ ГҮН ГҮНЗГИЙГЭЭР, ӨӨРИЙГӨӨ ТЭРНИЙ ТӨЛӨӨ ГАРГУУНД НЬ Ч ГАРГАЖ ЧАДАХААР ТИЙМ ИХ ХАЙРААР...
Гэвч үнэнийг мэдсээр байж өөрийгөө хуурах нь хоёр гараараа хоолойгоо боомилсонтой адил хэрэг.
Над руу хараад зөөлөн инээмсэглэн гарыг минь илбэх бүрт энэ хоёр гараараа хутга барин зүрх рүү нь дүрэх мэт өвдөлт, шаналалыг мэдрүүлэх хүн гэдгээ мэдэрдэг. Надад өгсөн тэр их хайрыг нь би цэвдэг хүйтэн сэтгэлээр хариу барина. Яагаад гэвэл...
...АЙЛЫН ЦЭЦЭГ ШИГ ХӨӨРХӨН ОХИДЫГ ХИЙ НЬ ГАРСАН БӨМБӨГ ШИГ ТОГЛООД ХАЯДАГ ХӨВГҮҮДИЙГ ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ...
YOU ARE READING
Squid Game
Romance-Охин минь муу залуусаас хол байх ёстой -Учир нь тэд зүрх сэтгэлийг чинь шархлуулаад хаях болно -Ээжээ, яагаад муу залуусын зүрх сэтгэлийг шархлуулаад хаядаг муу охид байж болохгүй гэж?!
•Game started•
Start from the beginning
