25. Архи 2

1.7K 132 5
                                    

Мёнсүтэй хамт хоолны газар ороод 5 шил сөжү, даруулгатай захиалчихаад ширээнд суутал"Тэгээд хэзээ эвлэрсэн юм""Удаагүй ээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мёнсүтэй хамт хоолны газар ороод 5 шил сөжү, даруулгатай захиалчихаад ширээнд суутал
"Тэгээд хэзээ эвлэрсэн юм"
"Удаагүй ээ. Эгчдээ санаа зовдоггүй царайлаад байсан их нухацтай байх чинь"
"Хэн Жин Еэсүд санаа зовсон юм" гэснээ хоолойгоо засаад "Дургүй хүрмээр хэвээрээ байх чинь"
"Өндөр, царайлаг залуу болчихжээ. Шөнөжин л надтай тоглоом тоглоод суудаг жоохон хүүхэд байсан "
"Таныг явснаас хойш нээх тоглоогүй. Одоо би насанд хүрсэн"
Бид нэлээн ууж суугаад Мёнсү ч сайн даадаг болсон байв. Энэ хүүхэдтэй ингээд архи уугаад суух өдөр ирэх гэж. Бид хэсэг чимээгүй суусны дараа "Эгч та хоёр гэрлэнэ гэж уулзаж байгаа юу?"
"Тийм ээ. Энэ удаа урт удаан хамт байхыг хүсч байна "
"Тийм байх нь" 

#

Эмнэлгээс гараад их удаан ятгасны эцэст Жонгүгийн гэрт ирэв. Ганц бие эрэгтэй хүний гэр гэхэд үнэхээр цэвэрхэн юм аа. Тэр надаас ч цэвэрч юм байна. Гэр нь төсөөлснөөс илүү том юм. Ханандаа өлгөсөн зургуудыг нь харахад үнэхээр түүний зурах авьяас тоглоом биш бололтой?. Жонгүгийн хажууд буйдан дээр нь суугаад
"Жонгүгаа идэхийг хүссэн юм байна уу? Би захиалаад өгье"
"Би үнэхээр зүгээр . Эмч ч гэсэн тэгж хэлсэн. Та одоо гэртээ харь даа. Өнөөдөр их төвөг удчихлаа "
Тэр бүхний дараа надтай хамт хоёулхнаа байхаас ичээд байгаа юм уу? Хажууханд ор бас бид хоёр энд хоёулхнаа байна. Гэхдээ Жонгүг гэмтчихсэн байгаа болохоор арай болохгүй юм байна.
"Үгүй дээ чи яагаад төвөг удна гэж. Харин ч хорвоогийн хамгийн царайлаг Жонгүгыгаа асрах нь надад-"
"Намайг ганцааранг маань орхиогүйд баярлалаа " Тэр доош харан ингэж хэлчихээд
"Та оройтох нь би гаргаад өгье" гээд буйдангаас босоход нь түүний араас тэврээд "Зүгээр л чамтай хамт байж болохгүй гэж үү? Би зүгээр л чамд хайртай болохоор санаа зовоод байна"
"Гэхдээ нүүна -" гээд миний гарыг тавиулах гэхэд нь бүр чанга тэврээд түүнд улам наалдан
"Чи намайг юу гэж боддог юм? Тэр үед яагаад намайг битгий яв гэсэн юм. Тэгж хэлж найдвар төрүүлчихээд Би гаргаад өгье гэдэг чинь юу гэсэн үг юм" нэг амьсгаагаар хэлчихснээс болсон уу? Хариултаас нь айсандаа юу гэнэт л хоолойн дээр нэг юм ирэх шиг болоод ирэв. Гэтэл Жонгүг толгой сэгсрэн
"Би зүгээр л яахаа мэдэхгүй байна. Таньд сайн гэж байгаа ч одоо юу хийх ёстойг, тантай яаж харьцах ёстойгоо ч мэдэхгүй байна "
Тэр надад сайн гэсэн үү? Хий юм сонсоогүй биздээ. Түүнийг тэвэрсэн гараа султган хацраасаа чимхэж үзтэл өвдөж байв. Энэ зүүд биш байж
Тэр эргэж харахад чих нь улайчихсан байв. Ичээд байгаа юм байх даа. Жонгүгийн хоёр гарнаас атгаад
"Тэгвэл үерхье! Жон Жонгүг Албан ёсоор миний найз залуу болох уу?"
"Юу? Гэхдээ би эхлээд санал тавих хэрэгтэй биздээ"
"Би чамд эхэлж хайртай болсон болохоор би санал тавьж байна. Тэгээд зөвшөөрөх үү?"
"Тийм ээ. Тэгвэл өнөөдрөөс Хэгюү нүүна та миний найз эмэгтэй болох уу"
"Зөвшөөрч байна. Ингээд би өнөөдөр гэртээ харихгүй. Найз залуугийндаа хононо"
Жонгүг сэтгэл татам инээдээрээ инээгээд намайг тэврэн "Та үнэхээр "
Хүлээгээрэй? Тэгээд би үерхсэн үерхсэнийхээ дараа Жонгүгаар хайраа, хонгор минь гэж дуудуулна гэж бодсон? Гэтэл Хэгюү нүна, та? гэнэ ээ.
"Жонгүг чи намайг Хэгюү нүүна гэж дуудсаар л байх юм уу?"
"Тэгвэл зүгээр нүүна? гэх үү?" Жижигхэн хацрын хонхорхой, хөөрхөн инээд нь улам дурлуулж байна. Үнэндээ ингэж дуудсан ч зүүд шиг сайхан байна. Яагаад ийм хөөрхөн инээгээд ингэж хэлж байгаа юм. Би эсэргүүцэх ямар ч тэнхэлгүй болчихлоо. Ажумма гэж дуудсан ч таалагдах бололтой. Миний эгдүүтэй залуу Жонгүги ~
"Зүгээрээ хүссэнээрээ дууд"

#

Мёнсү бид хоёр Еэсүгийх рүү алхаж байтал утсанд дуудлага ирээд
"Байна уу? Эмнэлгээс ээ? Яаж байгаад вэ? Ойлголоо аль эмнэлэг вэ? За одоо очлоо"
"Яасан бэ? Эгч яасан юм"
"Одоо эмнэлэгт байна гэнэ ээ. Хурдан явцгаая"
Замаас такси бариад бид хоёр эмнэлэгт ирэв. Түргэн тусламжийн тасагт ороод
"Сайн байна уу? Жин Еэсү хаана байгаа юм бол? Сая ярьсан юм"
"Одоо үзлэгийн өрөөнд шилээ түүлгэж байгаа "
Мёнсү бид хоёр үзлэгийн өрөөний гадаа хүлээж байтал Еэсү гарч ирээд бид хоёрыг ээлжилж харж гайхаж байгаад
"Та хоёр яагаад хамт ..."
"Мёнсү намайг олчихсон юм. Тэгээд эрчүүдээрээ ууж байгаад чам дээр ирлээ"
"Яг адилхан газраа нуугдахаар аргагүй биздээ"
Би шарханд нь боолт хийлгэхээр эмийн сангаас бинт, бас хэдэн ав гэсэн юмыг нь авчихаад хүргэж өгөн боолтны өрөөний гадаа Мёнсүтэй хүлээж байтал утсанд Согжин ахаас дуудлага ирэв. Өнөөдөр Канадад шинэ салбар нээх хөрөнгө оруулагчтай уулзах байсан юм байна. Их үглэх байх даа. Мёнсүгээс холдон коридорт очоод "Ахаа -"
"ХӨӨЕ КИМ ТЭХЁН ИРЖ БАЙНА УУ? Аль хэдийн эхэлчихлээ. Хаана явж байна"
"Еэсү өвдөөд одоо эмнэлэгт Мёнсүтэй хамт байна аа"
"Еэсү зүгээр үү? За ямартай ч Мёнсү байгаа юм бол хурдан хүрээд ир"
"Уучлаарай өнөөдөр чадахгүй нь. Еэсүг ахиад орхимооргүй байна. Та тайлбарлаад хэлчихээрэй "
"Хөөе Тэхён-" утсаа унтраачихаад эргэж хартал Мёнсү карт барьчихсан зогсож байв. Тэр өөр тийш хараад
"Кхм картаа явж байхдаа унагаачихаар чинь л ..."
Түүнээс картаа аваад толгойг нь илэн "Баярлалаа Мёнсү"
Еэсү гарч ирээд бид хамт харингаа
"Та хоёр өдөржин уусан байх шив? Энэ үнэрийг нь ээ"
"Бид хоёр ч яахав. Чи зүгээр үү яаж байгаад гартаа шил оруулаад боолт хийлгэдэг юм"
"Хальтарч унахдаа хагарсан цонхон дээр уначихсан юм"
"Эгчээ та ямар жоохон хүүхэд байгаа биш дээ. Үнэхээр Тэхёндоо мансуураад өөрийн ухаангүй болчихож"
"ЯАА! ЖИН МЁНСҮ"

Бид гурав Еэсүгийнд ирээд Еэсү ч эрт амрахаар болж Мёнсү бид хоёр гадуур хооллохоор болов. Ашгүй дээ. Шил тийм ч гүн ороогүй өнгөцхөн байсан нь. Мёнсү бид хоёр ахиж сөжү захиалаад ууж суутал нүүр нь улайгаад, нүд нь сүүмийчихсэн ширээ тулан хажууд ирж суугаад
"Тэхён ахааа үнэндээ би таныг их санасан" гэснээ зогисоогоод
"Ахиж явж болохгүй шүү. Тэюун ах таныг ирсэн гэхээр нь би таньтай уулзах гээд Сөүлд албаар ирсэн юм" байнга л дургүй гэж уурлаад, авах гэж байсан хачир булааж авдаг байсан хүүхдээс санасан гэдэг үг сонсох гэж. Нэг жил Солонгост байх хугацаандаа их олон хүнтэй сайхан харилцаа тогтоожээ.
"Ах нь явахгүй дээ. Ийм хурдан согтоод байгаа юм уу?"
"Тэхён ахаа. Өнөөдөр эмнэлэгт эгчийн дэргэд байсанд баярлалаа.
Би юу ч хийж чадахгүй байсан" гэчихээд мөр налаад "Цаашдаа ч хуримаа хийгээд манай эгчтэй жаргалтай амьдрах хэрэгтэй шүү"
"Удахгүй гэрлэх хэрэгтэй юм байна даа. Хадам дүү маань хэлж байгаа болохоор"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now