6. Мин захирал

2.3K 164 0
                                    

Тэхёныг утсаар ярьж дуусахыг хүлээн ганцаараа эргэн тойрноор хэсэг алхав

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Тэхёныг утсаар ярьж дуусахыг хүлээн ганцаараа эргэн тойрноор хэсэг алхав. Энэ аялал дуусахад Тэхён явж, би ахиад л ганцаараа үлдэнэ. Тэгээд Хэгюүгийн хэлдгээр хөгшин эмгэн болтлоо ганцаараа амьдарна. Бодолдоо дарагдан явж байтал хацарнаас хүйтэн юм хайрахад биеэ хумин
"ЯАА! Хүйтэн байна"
"Тархи чинь хөлдчихсөн үү?"
Тэхён инээгээд зайрмаг өгөхөд миний дуртай шоколадтай зайрмаг байв. Үнэхээр бүгдийг нь санаж байгаа бололтой.
"Зайрмаг харахаар л сэтгэл санаа сэргэчих юм. Бас хүв хүйтнээрээ байна"
Тэхён руу харан хэлтэл бидний харц тулгарав. Тэр санаа зовсон харцаар над руу харангаа
"Өнөөдөр ялтачгүй ямар нэг юм болсон тийм үү?"
"Зайрмаг идээд зүгээр болчихлоо. Баярлалаа"
Тэхён бид хоёр ойролцоох сандал дээр суун зайрмагаа идэж байтал Тэхён нүүрэнд ойртоод
"Үнэндээ Еэсү би чамайг санасан"
Я.яаж ийм үгийг шууд хэлчихдэг байна аа? Бид одоо ичих нас биш ч би ямар ч туршлагагүй болохоор төгсөх ангийн охин шиг л ичиж, сандарч байна.
"Би ч бас"
"Асуулт биш юмсан"
Энэ залуу үнэхээр өөрчлөгдөхгүй юмаа? "КИМ ТЭХЁН!!"
Тэхён өнөөх халуухан инээмсэглэлээ тодруулаад "Тоглож байна даа. Өнөөдөр нээрээ урт шөнө болох байх даа"

Шөнө гэнэ ээ? Шөнө гэсэн чинь нэг л юм мартаад байна даа "Мёнсүгийн хэрэглээний мөнгийг шилжүүлэхээ мартчихаж" 
Тэхён инээгээд "Ахиад л зугтаж байх шив. Тэр одоо болтол эгчээсээ мөнгө авдаг юм уу? Жин Мёнсү дунд сургуулийн бацаан хэвээрээ байна даа. Одоо юу хийж байгаа юм"
Бид хоёр мөнгөө шилжүүлчихээд өрөө рүү алхангаа "Банкны эдийн засгаар Дэжонд сурч байгаа. Ааваас ч надаас ч хол сурч байгаа болохоор оюутан хүнд мөнгө хэрэгтэй"
Тэхён толгой дохиод "Нээрээ чиний оюутан байх үеийн талаар мэдэхгүй юм байна"
"Би ч гэсэн чинийхийг мэдэхгүй. Жин Еэсү сургуульдаа эхний 20-т багтдаг, хичээлийн хажуугаар цагийн ажил хийдэг, тэнхимийн оюутнуудтайгаа дотно оюутан байсан. Миний 4 жил ингэж л өнгөрсөн"

Бидний оюутан нас тусдаа өнгөрсөн ч цаашдаа хамт байж чадах байх.

"Би Архитектурын клубын тэргүүн, сагсны шигшээн гарааны тоглогч, бүх үдэшлэгт уригддаг, сургуулийн ихэнх хүмүүстэй танил, чөлөөт цагаараа сайн зугаацаж, хичээлээ таслаж, дуртай юмаа хийж 4 жил өнгөрсөн. Үнэхээр хурдан өнгөрчихсөн байсан"
"Чи өөрчлөгдөөгүй байна"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Donde viven las historias. Descúbrelo ahora