5. Найз залуутай юу?

2.3K 162 1
                                    

Тэхёныг тэврээгүй удсан болоод ч тэр үү дулаахан тухтай санагдаж байна

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

Тэхёныг тэврээгүй удсан болоод ч тэр үү дулаахан тухтай санагдаж байна. Өмссөн саарал цамцнаас нь Тэхёны үнэр үнэртээд дурсамж сэргэж байна шүү.
"Еэсү чи нэг бол үсээр оролдоод, эсвэл үнэрлээд үнэхээр намайг дарж авах нь ээ "
Үнэрэнд нь уусаад ухаанаа алдчихаж. Тэхёныг гараа сунгахад нь сэтгэл хөөрлөөрөө л олон хүмүүсийн дунд тэвэрчихсэн байна! Бас сая юу гэсэн бэ? Дарж авах гэнэ ээ?
Тэхёныг тэвэрсэн чигтээ нуруун дээр нь цохиод "Аа чи ёстой сайн байлаа шүү. 2-т орсон ч гэсэн хичээлээ" хоолой сандарснаас болоод сонин болчихсон бас хүмүүс хараад үнэхээр ичмээр юм болчихлоо. Намайг холдоход Тэхён арай гэж инээдээ барьж ядаж байв.

Зохион байгуулагчид бид нарт ус өгөөд дараагийн тэмцээн болох газарт очих болсноо хэлэв. Тэхён бид хоёр ус уун тийшээ алхаж байтал
"Хоёрт ороод тэврүүлж байгаа юм чинь нэгт орвол үнсүүлэх нь ээ"
Би ууж байсан усаа цацаад
"Ю.ЮУ ГЭНЭЭ"
"Энэ тэмцээнд нэгт орчихвол би чамайг үнснэ. Хэрвээ чадахгүй бол чи намайг үнснэ гэж тохирлоо"
Энэ залуу үнэхээр солиорчихжээ??
"Яахаараа тэгдэг юм? Чи албаар хожигдоод надад үнсүүлэхгээд байгаа юм биш үү?"
Тэхён нааш ойртон чихэн дээр "Аан  манай Еэсү надад үнсүүлэхийг хүсч байгаа юм байна"
"Энэ гэхдээ арай хэтэрнээ Тэхён. Гоймонд даах ч юм уу? Тийм юмаар мөрийцье"
Тэхён чихэн дээр шивнээд байсан болохоор арай гэж үгээ эвлүүлж хэлчихээд холдтол Тэхёны нүд томроод "Гоймон гэнэ ээ? Би зүгээр л үнсэлт ярьж байхад чи гоймон гэнэ ээ? За яахав чи өглөөнөөс хойш хүсээд байгаа болохоор би өнөөдөр биеэ гаргуунд нь гаргая"

Хэлсэн үгээ бодоод үзсэн ГОЙМОН. Би юу ярьчихваа? Жин Еэсү чи өнөөдөр яачихаад байгаа юм бэ?

"ЯАА! КИМ ТЭХЁН тийм утгатай биш ээ. Зүгээр бэлэн гоймон"
Тэхён цаашаа гүйчихсэн болохоор би араас нь хөөсөн ч гүйцэхгүйгээ мэдээд алхаж байтал Жиён хажууд ирээд "Тэхён та хоёр үнэхээр дотно болчихжээ"
"Аан тийм ээ. Бодсноос хурдан дотносож байна" үнэнээ хэлэх хэрэгтэй юм болов уу? Тэхён бид хоёр өмнө нь үерхэж байсан тухай.
"Дараагийн тэмцээнд хосууд хамт даалгавар биелүүлнэ гэсэн. Хамтын ажиллагаа ихтэй даалгавар юм шиг санагдсан"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang