Бонус 1

2.3K 132 2
                                    

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Хэгюүтэй цуг сургуульдаа ирэв

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Хэгюүтэй цуг сургуульдаа ирэв. Дулаахан, нар ээсэн сайхан өдөр байлаа. Гэхдээ Хэгюү өчигдөр 3-р курсын ахад хаягдчихсан болохоор өнөөдөр бороо цутгасан хүйтэн өдөр байгаасай гэж хүссэн ч худлаа болсон доо. Сургуулийн хаа сайгүй хүүхдүүд амралтаар юу болсноо яриад хөл хөдөлгөөн ихтэй байх ба зүс таних нөгөө ангийн хэдэн сурагчтай мэндлээд ангидаа орж ирлээ. Жимин аль хэдийн ирчихсэн Тэюун Юүта Жонни Бобби Сун тэр хэд ширээн дээр овоорчихсон сууж байв. Амралтаар өдөржин л сагсны шийд дээр уулзалдаад байсан байж. Хэгюү ширээгээ дэрлэж хэвтээд, харин би цүнхнээсээ юмаа гаргаад
"Манайхаан өглөөний мэнд"
Анзаарах завгүй утсаа ухаж байгааг нь ээ. Жимин ширээнээсээ үсэрч босч хажуугийн сандлыг буруу харуулж суугаад
"Тэр яах вэ? Еэсү Хэгюү би сайхан мэдээтэй"
Бүүр догдолчихож энэ Жимин нээрээ "За тэгээд юу юм?"
"Өнөөдөр манай ангид үнэхээр царайлаг эрэгтэй сурагч шилжиж ирж байгаа гэсэн "
"Хэнээс сонссон юм үнэн юм уу?"
Жимин инээгээд "Баттай Давонаас сонссон"
"Давонаас сонссон бол итгэх аргагүй юмаа" Жимин хэзээ том болно доо? Одоо төгсөх анги байж Давонд итгээд.
"Үгүй ээ Давон бүр харсан гэсэн. Одоо орж ирэхээр нь хар. Нээрээ Хэгюү яасан юм"
"Ахиад л ах залууд хаягдчихсан"
Хэгюү цүнхээ дэрлэнгээ "Битгий сэтгэлийн шарх хөнд"
"Нөгөө анагаахын ах нь уу?"
"Тэрнээсээ 2 сарын өмнө салсан шдээ. Өчигдөр салсан нь 3-р курсын эдийн засгийн ах"
"Хөөе Хэгюү зүгээр дүү залуутай болз оо тэр нь амар"
Хэгюү босоод "Би солиороогүй л бол дүү залуутай болзохгүй"
Энэ ингэж байгаад дүү залуугийн араас хөлөө хугалах шахам гүйх гэж байгаа юм.
Багш орж ирэхэд бүгд ширээндээ суугаад "Сайн байцгаана уу ?"
"Сайн байна уу? Багшаа"
Багш он сар өдөр тавиад
"Сайхан амарсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр манай ангид шинэ сурагч шилжиж ирж байгаа"
Жимин наашаа харж бахдалтай нь аргагүй инээгээд амаараа
"Би хэлээ биздээ"
Толгойгоо сэгсрээд буцаад самбар луу харав. Багш "За ороод ирээрэй"
Хаалгаар үнэхээр царайлаг сурагч орж ирэв. Дүрэмт хувцас нь гайхалтай зохьжээ. Харцаа ч салгаж чадахгүй нь ард Хэгюү бүүр шүлсээ гоожуулчихсан харж байв. Ер нь анги даяараа л цочролд оржээ. Жимин ч гэсэн ийм царайлаг гэж бодоогүй бололтой.
"Сайн байна уу? Ким Тэхён гэдэг. LA-с шилжиж ирсэн. Таатай байна"
"ТААТАЙ БАЙНА " анги даяараа гэнэт цочролоос гараад зэрэг хэлцгээв.
"За арын ширээнд очоод Тэюуны хажууд суучих "
Тэхён хажуугаар зөрөхөд үнэр нь хүртэл сэтгэл татам байв.
Жимин наашаа хараад "Би хэлсэн биздээ. Давон харсан гээд байхад"
Гэхдээ Жимин ийм царайлаг гэж хэлээгүй шдээ? Давон ч гэсэн ийм гээд хэлэхэд яадаг юм.
"За бөөнөөрөө туслаад найзууд болоорой. Тэхён ч гэсэн ангийнхантайгаа дотно байгаарай"
Ингээд хичээл эхэлж Хэгюү бид хоёр байн байн хойшоо Тэхён руу харж байв. Тэхёныг харж байгаа бүх охидууд хөвгүүд рүү Тэюун муухай харсан болохоор бүгд аргагүй урагш харцгаав.
Хичээлийн цаг завсарлаж Жимин тэр хэд Тэхёныг дагуулан хоолны газар оров.
"Хөөе Юүн Хэгюү шүлс чинь гоожчихсон байна"
"Тэхён үнэхээр халуухан биш гэж үү? LA-с шилжиж ирсэн" Тэхёны хоолойг дуурайж хэлээд ганцаараа инээхэд нь
"Найз охинтой байлгүй дээ. Би нээрээ Тэюунд цамцыг нь өгчихөөд ирье сая мартчихсан байна"
Хэгюү наашаа жогтой харж инээгээд "Тэюуны цамц яагаад Ч.А.М.Д байдаг билээ. Арай драма шиг бороо ороод Тэюун чамд цамцаа өгсөн юм биш биз"
"Драма бага үз. Тэюун цамцаа ааваар оёулсан юм"
"За яваа яв. Тэр надад хамаагүй. Жимин одоо Тэхёны дугаарыг аваад ирэх байх"
Сургуулийн хоолны газраас зөөлөн талх аваад Тэюун дээр очтол Жимин Тэхён тэр хэдтэй цуг байв.
"Хөөе И Тэюун"
Тэюун наашаа ирээд "Болчихсон уу? Талхнаас чинь ганц хазчихья" гэснээ бараг талыг нь хазчихав.
"ЯАА!"
Тэр талхаа зажлангаа миний савтай уснаас уугаад "Ганц л хазсан шүү. За баярлалаа орой цамцны мөнгийг өгчихье" гээд цаашаа нөгөө хэд рүүгээ гүйв.
Гэхдээ Тэхён сая намайг хараад байсан уу? Тэюуныг харсан уу?
Тэхён Жиминд нэг юм хэлтэл Жимин учир зүггүй инээгээд гараа савчаад байв. Юу вэ?

Завсарлага дуусч бид хичээлдээ оров. Түүхийн хичээл ч нойрны эм шиг орох юмаа. Эвшээн хойшоо хартал Тэхёнтой харц тулгарав. Наашаа харж байсан юм байх даа? Эсвэл тохиолдол уу? Тэхён инээгээд самбар руу харан хичээлээ бичиж эхлэв. Инээхээрээ бүр царайлаг юм.
Тэхёныг бодсоор өнөөдрийн хичээл арай гэж дуусав. Мёнсүгийн анги тарсан юм болов уу?
"Хөөе Хэгюү гэртээ харихгүй юм уу? Сургууль дээр хонох нь уу?"
"Чи харьж бай. Би нөгөө ангийн Сонжэтэй уулзах ёстой"
Жимин тэр хэд хонх дуугарав уу үгүй юу? Гараад явчихсан болохоор ангид унтаж байгаа Хэгюү бид хоёр л үлдсэн байв. Цүнхээ аваад ангиас гартал үүдэнд Тэхён зогсож байв.
"Гэртээ харих нь уу? Хүргээд өгье"
"Аан тийм ээ" Ким Тэхён намайг гэрт хүргэж өгөх юм уу?
Гэр лүү явдаг зам ийм урт санагдаж байсангүй. Энэ талхны мухлаг ийм хол байдаг билүү. Хажуугаар хүн зөрөхөд нь Тэхён руу болтол бидний гар шүргэлцэв. Хурдан гараа татаж аваад
"Энд амттай талхны мухлаг байгаа чи орж байгаарай"
Тэхён гэнэт зогсон над руу ширтээд "Эвгүй байна уу? Шилжиж ирчихээд хүргээд өгье гэхээр"
"Үгүй ээ зүгээр"
"Тэгвэл цаашдаа хүргэж өгч байя"

A/n: Тэхёны талаас дараагийн бонус хэсэг орох байгаа шүү. Жиминий найзууд нь :
NCT - Тэюун, Жонни, Юүта
IKON - Бобби , Сун

Жиминий нөгөө ангийн найз нь:
SF9 : Давон

Хэгюүгийн уулзах хүн нь :
BTOB - Сонжэ

Эд нар маань бүгд Тэхён Жимин хоёртой чацуу 1995 оны айдолууд байгаа шүү💗. Баярлалаа. Нөгөөдөр үндсэн хэсэг орно шүү



Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ