1. Хуучин найз залуу

5.9K 207 3
                                    

Мод цэцэглэн хаврын дулаан өдрүүд үргэлжилсээр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мод цэцэглэн хаврын дулаан өдрүүд үргэлжилсээр. Дэлбээгээ нээж байгаа модны цэцэгсийг хэсэг харж зогсоод "Энэ жил ч бас сайхан дэлбээлж байна" суларсан ороолтоо нэг ороочихоод ажил руугаа явав.
Үүдэнд үнэмлэхээ уншуулчихаад цахилгаан шат хүлээн зогсож байгаа Мин захирал дээр очоод
"Сайн байна уу? Мин захирлаа"
"Сайн. Жин ахлах өнөөдөр эрт ирж байх чинь"
"Цаг агаар сайхан болохоор эрт сэрчихлээ"
"Өнөөдөр төрсөн өдөр чинь байх аа.Юүн нарийн бичиг өчигдрөөс хойш л догдлоод яваад байсан"
"Тийм ээ та ирнэ шүү"
"Өнөөдөр ерөнхий захиралтай оройн хоол төлөвлөчихсөн байдаг . Юүн нарийн бичиг та хэд сайхан тэмдэглээрэй"
Цахилгаан шат ирж бид хоёр цуг суун
"Харамсалтай юм аа. Эрт хэлдэг байж"
"Гэхдээ миний бэлэг их таалагдах байх. Төрсөн өдрийн мэнд Жин ахлахаа"
"Баярлалаа"
Манай хэлтсийн давхарт ирэн би бууж Мин захирал дээш явав.
Намайг анх энд дадлага хийж эхлэхэд Мин захирал манай ахлах байсан болохоор надад бүх зүйлд туслаж, дэмжиж, зааж сургасан. Хэлтэс рүүгээ ортол бүгд төрсөн өдрийн малгай өмсчихсөн
"Жин ахлахаа төрсөн өдрийн мэнд хүргэе"
"Бүгдэнд нь баярлалаа. Бүгд эрт иржээ"
"Таны төрсөн өдөр юм чинь эрт ирж баяр хүргэх нь ойлгомжтой"
"За тэгвэл өнөөдөр бүгд эрт тараад гарч тэмдэглэцгээе"
"Жин ахлахаа та шүү"

Өдрийн цайны цагаар хоолны газарт бөөнөөрөө сууж байтал
"Еэсү төрсөн өдрийн мэнд хүргэе"
"Хөөе Хэгюү ямар орой мэнд хүргэдэг юм. Ахлах сургуулиасаа хамт сурсан юм байж"
Хэгюү Мин ахлахын нарийн бичиг болохоор гүйцэтгэх захирал болоход нь ч дагаад явсан. Тэр хажууд суугаад
"Өнөөдөр бүгдээрээ хаачих уу? Очих газраа олоогүй бол надад нэг дажгүй газар байна. Сүүлийн үед их алдартай байгаа"
"Чи захирлын нарийн бичиг юм чинь чамд итгэж байна. Тийшээ явцгаая"
"Танайх шинэ дадлагажигчтай болчихож ээ. Юүн нарийн бичиг аан үгүй Юүн Хэгюү байна"
Жонгүг бөхийж мэндлээд "Жон Жонгүг гэдэг"
"Чи яг миний сонирхол "
"Хэгюү битгий Жонгүгийг эвгүй байдалд оруулаад бай. Жонгүгаа битгий санаа зов Хэгюү угаасаа ингэдэг юм"
"Еэсү чи нээрээ "
Бид хэд хоолоо идчихээд хэлтэс рүүгээ явж байтал "Еэсү энэ жилийн төрсөн өдрийн бэлэг чинь чамд маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна"
"Мин захирал бас тэгж байсан. Чиний нарийн бичгийн мэдрэмжинд итгэе даа. Бүх бизнесийн хамтрагчдад нь бэлэг сонгож явуулдаг юм чинь"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now