Хусог: тийм байлгүй дээ. Би та хоёрыг эд нарт үерхэж байгаагаа хэлэхгүй байсаар байгаад салчих вий дээ гэж хэчнээн их айсан гээч

Жонгүг: та мэдэж байсан юм уу?

Хусог: мхм

Жонгүг: та тэгвэл хэлэхгүй яасан юм

Хусог: энэ хоёрын хэлэхийг нь хүлээж байсан юм

Намжүүн: та хоёр хэзээнээс үерхэж эхэлсэн юм. Сарын өмнөөс үү? Эсвэл 2 сарын өмнөөс юм уу?

Тэхён: бид хоёр үерхээд нэлээн удаж байгаа

Жин: хэр удсан юм

Жонгүг: удлаа удлаа гээд нэг жил л болсон байлгүй

Тэхён: 5 сарын дараа бид хоёрын 4 жилийн ой болно

Тэхён ахыг ингэж хэлсэний дараа Хусог ахаас бусад нь таг хөшчихөв.

Тэхён: Сүхи, ямар нэгэн зүйл хэлэхгүй юм уу?

Би: *ичих* юу хэлэх болж байна аа? Өмнө нь хэзээ ч ийм эвгүй байдалд орж үзсэнгүй

Хусог: сүртэй юм бэ? Хэрвээ би чамтай үерхдэг байхдаа эд нарт танилцуулсан бол чи ингэж их ичихгүй л байсан байхдаа

Жин: хөөе хөөе, чиний үгэнд бол хэн ч хууртахгүй шүү

Хусог: хөөе би нээрээ Сүхитэй үерхэж байсан

Жин: би лав итгэхгүй байна

Жимин: Хусог ах нээрээ Сүхитэй үерхэж байсан

Жин: айн??? Би яг ухаан алдахнээ. Хэзээ вэ?

Хусог: Тэхёныг Сүхитэй үерхэхээс хэдэн хоногийн өмнө салж байснаа санаж байна

Намжүүн: тэгэхээр Сүхи Хусогаас салаад удаагүй байж Тэхёнтой үерхсэн юм уу?

Би: мхм гэж сулхан хэлэх үед буланд хэвтэж байсан Шюга сонбэ ам нээлээ.

Шюга: аймар охин юмаа

Шюга сонбэгийн ийнхүү хэлэхийг сонссон бусад гишүүд чимээгүй болцгоолоо. Магадгүй намайг хамтлагийнх нь хоёр гишүүнтэй үерхсэн болохоор шалиг бас муу хүн гэж бодож байгаа байх. Аргачгүй биз дээ

Би: юу! Би ингээд явъя даа, та хэдэд саад болоод яахав гэж хэлээд заалнаас гарах гэвэл

Тэхён: би хүргээд өгье

Би: хэрэггүй ээ, та хэд ярилц. Би ганцаараа явж чадна

Тэхён: зүгээр ээ, бид хэд дандаа ярилцдаг гээд надтай хамт заалнаас гарлаа.

Би: та буцаад орчих оо, битгий намайг муу хүн болгооч дээ

БэлтгэгдэгчWhere stories live. Discover now