Парт 8

1.3K 48 0
                                    

...Яг машиндаа суух гэж байтал нэг хүн миний нэрийг дуудах шиг болохоор нь эргэж харвал багын найз маань зогсож байх нь тэр.

Би: хүүе Ёнү мөн үү?

Ёнү: мөн байна. За сайн уу? Уулзаагүй яасан удаа вэ? *тэврэх*

Би: харин тийм ээ

Ээж: миний охин Ёнүтай ярилцаж бай ээж нь ороод чамд хачир бэлдээд гараад ирье гэж хэлээд орчихлоо.

Ёнү: хэзээ Солонгост ирсэн юм

Би: ирээд бараг 2 жил болох гэж байна

Ёнү: тийм үү, тэгээд яагаад хоёулаа таараагүй юм бол

Би: би ирээд их завгүй байсан л даа

Ёнү: чи сурч байгаа юу?

Би: үгүй ээ. Сурахгүй байгаа

Ёнү: яагаад? чи багадаа багш болно гээд их л хичээл хийдэг байсан биздээ

Би: тийм л дээ. Гэхдээ бодоод байхад багшийн мэргэжил чинь их мөнгө олж чадахгүй шдээ

Ёнү: одоо тэгээд яах гэж байгаа юм??

Би: мэдэхгүй ээ. Чи ер нь юу хийж байна

Ёнү: нуулгүй хэлэхэд би бас сургуулиа орхисон. Гадуур цагийн ажил хийж байгаа

Би: *гайхах* яагаад? Чи хичээлдээ сайн шдээ

Ёнү: тийм байсан лдаа. Гэхдээ чамайг гадаадруу явсан чинь муу болчихсон

Би: тэнэг *дагздах*

Ёнү: өвдөж байна шдээ. Дээрээс нь уулзаад удаагүй юм байж цохиод байх юм

Би: өвтгөх гэж цохисон юм

Ёнү: хоёулаа дурсамжаа сэргээгээд хамт суудаг байсан газар луугаа явах уу?

Би: одоо болохгүй байхаа. Ээж намайг хүргэж өгнө гэсэн

Ээж: яагаад болохгүй гэж. Ёнү чи Сүхитэй ярих юмаа ярь ярь

Би: ээж та хэзээ ирчихсэн юм бэ?

Ээж: саянаас хойш л ард чинь байсан шдээ. Ёнү май *машины түлхүүр өгөх* Сүхиг дараа нь хүргээд өгөөрэй

Би: ээжээ

Ёнү: за

Ээж: Сүхи энийг идээрэй гээд надад хачирнуудаа өгөөд гэртээ орчихлоо.

Ёнү: явах уу?

Би: з..за

Бид хоёр хачирнуудаа машинд хийн нэг нэг зайрмаг аваад суудаг байсан газартаа сууж бие биенийхаа сонин сайханыг сонсоно.

БэлтгэгдэгчWhere stories live. Discover now