~~~📞~~~

Би: байна уу

Менежер: байна, юу болсон

Би: аан маргаашнаас шахуу бэлтгэл хийх юм чинь эрт ирээрэй гэх гээд л

Менежер: аан за. Өглөө эрт очно оо

Би: аан за, баяртай

Менежер: баяртай *таслах*

Би: би тасалъя гэж бодсон юмсан

Би унтахдаа бэлдэж байтал хаанаас ч юм хүмүүс орилолдоод уналаа. Сандраад очтол баахан охидууд хоёр залуу дээр овоорчихсон байлаа. Тэднийг сонсоод байхнээ нөгөө алдарт 'БТС' хамтлагийн Жимин, Тэхён хоёр нь юм байна. Дотуур байрандаа ирж юм янзална гэнэ.

Би: шал балай юм. Орой болчихсон байхад юм янзлаад байхдаа яахав дээ гэж амандаа бувтнан буцаад өрөөндөө орон унтах гэтэл нөгөө хэдэн охидууд нь орилолдоод унтуулсангүй.

Би: ашш, хүн ч тайван унтуулчихгүй юм аа. Маргааш нэлээн бэлтгэл хийх юмсан гэж бодоод байж байтал өрөөний цаана нэг хүн

##: хөөш та нар хар шөнөөр яагаад орилолдоод байгаа юм өрөө өрөөндөө орцгоо хурдал

Охид: ээ

##: хэлсэн шүү хурдал гэж хэлэхэд охидууд бүгд өрөө өрөөндөө оров. Би ч ашгүй унтах гэж байтал хаалга тогшлоо. Очоод онгойлговол жижүүр ах.

Би: яасан ахаа

Жижүүр: чиний өрөөний урдуур баахан гутлын мөр болчихсон байна. Тэрийгээ цэвэрлэ

Би: ахаа яагаад би гэж саяны баахан охид энүүгээр явсан шдээ

Жижүүр: тэднээр цэвэрлүүлбэл бөөн шуугиан тарина. Харин чи саянаас хойш өрөөнөөсөө гараагүй болохоор чинь л

Би: харин тэгээд, би өрөөнөөсөө гараагүй байхад яагаад энийг цэвэрлэнэ гэж

Жижүүр: чи арми биш юм шиг болохоор чинь л

Би: (тоглоод байгаа юм байх даа)

Жижүүр: чи цэвэрлээд өгөөч ах нь харин эрт харьж хүүхдүүд дээрээ очно гээд хэлчихсэн юм *эелдэгээр гуйх*

Би: тиймээ болно. Та явдаа

Жижүүр: за баярлалаа *явах*

Би ч буланд байгаа шалны мод аван шалаа арчиж эхэллээ.

Би: ёстой нэг. Дотуур байрандаа ирээд эхний өдрөөсөө л бүтэлгүйтэх гэж

Би: арми биш болохоор шал угаалгаж байна гэсэн үү? Хха хөх инээд хүрчихлээ. Албатай юм шиг орой ирээд хүнд гай тариад байх юм

БэлтгэгдэгчWhere stories live. Discover now