⚫️ 8 ⚫️

2.6K 133 2
                                    

Сургуулиа төгсөөд нэг жил боллоо. Сургуулиа төгсөв үү? Үгүй юу Тэхён шууд намайг дагуулаад Америкт хамт хүрээд ирсэн. Гэхдээ ээж аавтай маань танилцах гэж биш өөрийнхөө ажлыг хийхийн тулд. Тэхён америкт юу хийдэг нь мэдэгдэхгүй байж байгаад саяхан солонгостоо буцаж ирсэн. Бид Тэхёны орд харш шиг гэрт байгаа. Түүгээр ч зогсохгүй намайг хамгаалалтанд байлгана гээд тавын таван бие хамгаалагч нарт намайг хамгаал гэдэг үүрэг өгчихсөн. Би өөрийгөө яг л шоронгийн хоригдол шиг мэдэрч байгаа.

Хамгаалагч: Кан хадагтай та өдрийн хоолоо идээрэй.    гэсээр миний хамгийн залуу бие хамгаалагч Жэксон хэллээ.

" Идэхгүй ээ! Идэхгүй! "

Хамгаалагч: Хэрвээ та идэхгүй бол Ким ноёнтон намайг ална.

" Ямар хэцүү юм бэ дээ.....Зааза би идье."

гэхэд Жэксон надад хоол авчирч өглөө.

" Энэ их хоолыг би яаж ганцаараа идэх болж байна аа? Жэксонаа хамт идье."

Жэксон: Үгүй ээ, баярлалаа хадагтай.

" Хамт идье тэгэх үү? Чи өдрийнхөө хоолыг идээгүй байгаа биз дээ? Суучих, хамт идэхгүй бол би уурлана шүү."

Тэр ямар миний үгийг зөрж чадах биш дээ. Би Жэксоныг ятгасаар байгаад хамт хооллов.

Жэксон: Хадагтай та яагаад уйлаад байгаа юм?

" Би уйлаагүй ээ. Өглөөнөөс хойш нүд загатнаад, нулимс гоожоод байгаа юм. Хог орчихсон бололтой."

Жэксон: Хадагтай би таны нүдэнд чинь орсон хогийг аваад өгье. Битгий хөдлөөрэй.

гээд хоёр хацарнаас минь барьлаа. Тэгээд нүд рүү минь ойртож харж байгаад хогийг нь авч өгөв.

Жэксон: За хадагтай болчих---

: Энд юу болоод байна?

" Хайраа..."

Тэхён: Энд юу болоод байгаа юм гэж би асууж байна. Чи яагаад миний охины хацарнаас бариад, ингэж их ойртоод байгаа юм?!! Арай та хоёр үнсэлцэж байсан юм биш биз!!!?

" Хайраа чи буруу ойлгоод байна. Миний нүдэнд--- "

Тэхён: Яасан? Чиний нүдэнд Жэксон их сайхан харагдсан уу? Ммм~ тэгсэн байх нь ээ? гээд Жэксоныг цохилоо.

" Хайраа! Болиоч!!! "      гэхэд Тэхён ахиад л түүнийг цохилоо. Жэксоны хамар амнаас цус гоожоод аймар харагдаж байна.

" ХӨӨЕ КИМ ТЭХЁН!!!!! Чи тэрнийг өвтгөөд байна шүү дээ!! Яг одоо боль!!"

Тэхён: Өүү~ Миний хайр Жэксоныг өвтгөхөөс айгаад байгаа юм уу? Жэксон чамд тийм чухал хүн байсан юм уу?

𝗠𝘆 𝗣𝘀𝘆𝗰𝗵𝗼 𝗕𝗼𝘆𝗳𝗿𝗶𝗲𝗻𝗱Where stories live. Discover now