⚫️ 2 ⚫️

4.4K 184 0
                                    

Өглөө би танихгүй орчинд ганцаар сэрэв. Аргагүй шүү дээ би Тэхёны гэрт байгаа. Новш гэж Кан Ёнсү чи ямар новшоо хийчих нь энэ вэ?! Охин биеэ хайргүй, бүр танил болоод удаагүй хүндээ өгчихдөг!

Намайг арай ядан орноос босоход хаалга онгойж хэн нэгэн орж ирлээ. Хэн нэгэн ч гэж дээ Ким Тэхён.

" Өглөөний мэнд хонгор минь "

" Би чиний тэр хонгор чинь биш!!!!! "

" Яасан ширүүн байх юм? Урд шөнө хэн надаас өшөө илүү хурдан гэж гуйгаад байлаа? "

" АМАА ТАТ!!!! Чи эхэлж намайг хүчиндэх гэж байсан биз дээ?! Тэгээд одоо юу юу гэнээ?! "

" Дуртай байсан юм байж. Дараагийн удаа надтай ингэж өндөр дуугаар ярьвал чамд л муу байх шүү! Би өчигдөр зүгээр л өөрийнхөө хүсэл тачаалыг барьж дийлээгүй юм. Үүнээс хойш түүнээс цааш надтай ингэж бүдүүлэг харьцах юм бол би чамд таашаал мэдрүүлэхгүйгээр шийтгэнэ шүү!"

" Чамтай ярихгүй болохоор бүү санаа зов!"

гээд хувцасаа өмсөөд гарах гэтэл Тэхён гараас минь зуураад "Чи хаачих гэж байгаа юм?!! "   гэв.

" Чамд ямар ч хамаагүй гэж бодож байна!"

" Хамаатай. "

" Чи хэн болчихоод миний хэрэгт оролцоод байгаа юм?! Чи бид хоёр танилцаад долоо ч хоноогүй байгаа шүү! "

" Аан хайрт Согжин руугаа яараа юу? Эсвэл америкт байгаа ээж аав руугаа яараа юу? Аль эсвэл саяхан ослоор өөд болсон найз руугаа яараа юу? Мм? "

" Ч-Чи яаж? "

" Би чиний тухай бүгдийг мэднэ. Бүр өглөө хэдэн цагт сэрж орой хэдэн цагт унтдагыг чинь ч хүртэл мэднэ."

" Чи гаж донтон юм уу? Угаасаа гаж донтон юм чинь миний талаар ингэж их судласан биз! Дахиж намайг дагаж мөрдөх юм бол цагдаад хэлнэ шүү! "

" Хэлээд үз л дээ хонгор минь. Цагдаа дийлэх нь үү? Би дийлэх нь үү? Харцгаая. Бас чи надтай ингэж муухай харьцаад байх юм бол Согжин ч тэр, танай гэрийхэн ч тэр бүгдээрээ үхнэ шүү."       гэж хэлээд хацраар минь гараа гүйлгэлээ. Их аймар санагдаж байх чинь.

" Ч-Чи тэгээд юу хүсээд байгаа юм?! "

" Аргагүй л ухаантай охин шүү. Би чамаар хайрлуулахыг, чамайг өөрийн найз охин, ирээдүйн эхнэрээ болгохыг хүсэж байна. Энэ тийм ч хэцүү зүйл биш биз дээ?"

" Чи яг солиорчихож! Би чамд хайргүй. Тэглээч би найз залуутай шүү дээ! "

" Тэгвэл Согжин гэх хайрт залууг чинь үгүй хийчихвэл л болох юм биш үү? "       гэснээ утасаа аваад хэн нэгэнд Согжины нэрийг хэлээд үүрэг өгөөд эхэллээ.

" Гуйя! Чиний хэн байх чинь надад огт хамаагүй. Харин битгий Согжиноор оролд гуйж байна. Тэр ямар ч буруу зүйл хийгээгүй."

" Тэгвэл хамт сургууль руугаа явцгаая."

" Үгүй. Би эхлээд гэр лүүгээ явна. "

" Тэгвэл гэр лүү чинь явбал болох юм биш үү? "

Согжиныг амьд үлдээхийн тулд Тэхёнтай хамт гэр лүү явлаа. Хэдий тэр худлаа ярьж байж магадгүй ч надад үнэн юм шиг санагдсан болохоор л тэр.

Тэхён намайг дагаж гэрлүү орох гээд байхаар нь гадаа үлдээчихээд орж ирлээ. Тэгээд усанд ороод гарч ирэв. Гэтэл... Тэхён буйдан дээр суучихсан зурагт үзээд сууж байлаа.

" Ч-Чи яаж орж ирсэн юм? "

" Хаалгаар орж ирэх шиг амархан зүйл байхгүй биз дээ? "

" Гэхдээ яаж кодыг нь мэдсэн юм? "

" Би чамд хэлсэн шиг санах юм. Би чиний тухай бүх зүйлийг мэднэ. Чи дахиад кодоо сольсон ч би ороод ирж чадна. Одоо харин хурдан хувцасаа өмсөөд хүрч ирээд өглөөний цайгаа уу. Нүцгэн байж хүний өөдөөс хараад зогсоод байх юм. "

Би бантаад өрөө рүүгээ гүйгээд гялс хувцасаа өмсөөд гарч ирлээ.

" Би өглөөний цай уухгүй ээ. Сургууль руугаа явлаа. Чи намайг буцаж гэртээ ирэхээс өмнө зайлсан байгаарай!  "

гэж хэлээд гарах гэхэд Тэхён гарнаас татаж зогсоогоод " Тэртээ тэргүй нэг сургууль биз дээ? Хамт явъя." гэв.

Сургуулийн үүдээр бид хоёрыг орж ирэхэд л Согжин намайг чиглэн гүйж ирлээ.

" Хайраа! Чи зүгээр үү?! Яагаад өчигдөр оройноос хойш утасаа авахгүй байгаа юм бэ? Чамд муу юм болсон юм болов уу? гэж бодлоо. Хүний санаа зовоогоод хаячих юм!"

" А-Аан харин өчигдөр оройноос хойш завгүй байсан юмаа. Санааг чинь зовоосон бол уучлаарай." гээд уруул дээр нь үнслээ.

" Энэ залуу хэн юм? Бас та хоёр яагаад хамт ирж байгаа юм? "


Vote⭐️
-

𝗠𝘆 𝗣𝘀𝘆𝗰𝗵𝗼 𝗕𝗼𝘆𝗳𝗿𝗶𝗲𝗻𝗱Où les histoires vivent. Découvrez maintenant