⚫️ 5 ⚫️

2.9K 163 5
                                    

" Би лав аймшигийн кино үзэж чадахгүй шүү. Шөнө хар дарж зүүдлээд байдаг юм"

Тэхён: Тэгвэл инээдмийн кино үзэцгээе.

Тэхён бид хоёр манайд кино үзэх гээд сууж байна. Бид найзууд болцгоосон л доо. Яагаад ч юм түүнд итгэж болох юм шиг санагдсан. Тэр яг тулаад харьцвал их давгүй хүн.


" Инээдмийн кино ийм уйтгартай байдаг бил үү? "    гээд ившээлгэхэд тэр миний нэрийг намуухан дуудлаа.

" Ёнсү~ "   гэхэд нь би түүнрүү " Мм? "  гэсээр харав.

" Би хоёр сарын өмнө чамд хэлэх гэж байсан зүйлийг санаж байна уу? Тэр үед чи миний үгийг таслаад хэлж чадаагүй л дээ."

" ...Сайн санахгүй байна. Тэр яасан гэж?"

" Чиний багын найз байсан Ким Тэхён гэдэг хүүхэд чинь би... "

" АЙН?? Чи юу???? "

" Тиймээ... "

" Амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн байх юмаа. Чи тэгээд надад эртхэн хэлэхгүй яасан юм?"

" Чи л өөрөө хүний үг таслаад байсан биз дээ? "

" Нээрээ тийм л дээ... "

" Чи надад сайн байсан гэдгийг чинь мэдээд үнэхээр их баярласан. Учир нь би ч бас чамд хайртай байсан болохоор. Чиний амьдралд гэнэт гарч ирсэн маань ч бас чамд хайртай болохоор л тэр. Үргэлж чамайг холоос хайрладаг байсан. Их муу зүйл хийдэг, чиний өөдөөс эгцэлж харах зүрх зориг байгаагүй болохоор л тэр. Гэхдээ одоо би чиний хажууд байна."

Би хэтэрхий их зүйл бодоод чимээгүй болчихсоноо өөрөө ч анзаарсангүй. Гэтэл Тэхён " Би чамд хайртай Ёнсү~" гээд намайг үнслээ. Би ч түүнийг өөрөөсөө түлхэж холдуулав.

" Я-Яаж байна аа! Би энэ хоёр сарын хугацаанд чамайг эр хүн биш найз л гэж харж байсан."

" Чамайг надад хайртай болох хүртэл би хамгийн сайнаараа хичээх болноо."

Бид юу ч дуугаралгүй кинондоо анхаарлаа хандууллаа. Гэтэл өнөөх гол дүрийн хосууд нэгнийгээ идэх гэж байгаа юм шиг үнсээд эхлэв. Саяхан л хүн уйдаагаад байсан юм байж одоо ийм хэсэг гаргаад байхдаа яахав дээ!

" Кхм...Би явж унтлаа. "      гээд босоод явахад Тэхён гарнаас минь барьлаа.

" Сая чи бид хоёр чиний өрөөнд дэрээр байлдаад авах юмгүй болгочихсон биз дээ? Энэ буйдан дээр надтай хамт унтчихаа. Чи бид хоёр хангалттай багтана."     

гээд намайг татаж хэвтүүлээд бэлхүүсээр минь гараа оруулж тэврэн нүүрээ нуруун минь наалаа. Энэ зүрх яагаад ингэж хурдан цохилоод байгаа юм болоо???

" Нойр чинь хүрэхгүй байгаа юм уу? "

Асуусан асуултанд нь хариулахгүй байсанд Тэхён намайг эргүүлж харуулан, энгэртээ толгойг минь нааж тэвэрлээ. Тэгсэнээ бүүвэйн дуу намуухан аялан, үсийг минь илэхэд өөрийн эрхгүй нозоороод унтаад өгөв.

=======================

" Өглөөний цайгаа уугаарай~" гэж чихэнд минь шивнэх хоолойнд цочиж сэрлээ.

" Цочоочихсон уу? Уучлаарай. Өглөөний цай бэлэн болчихсон."

" А-Аан за "



" Амттай байлаа баярлалаа. Би одоо сургууль явлаа. "

" Тэртээ тэргүй нэг сургууль юм чинь хамт явъя аа."





" Зааза чи хичээлдээ ор---"

Тэхён хацар дээр минь үнсчихээд инээгээд яваад өглөө.

Би хэдий " Яаж байнаа?!! " гэж уцаарласан ч жуумалзсаар анги руугаа орлоо.

Согжин: Та хоёр ч их дотно болжээ. Тиймээ Ёнсү?

" Наад заваан гараа надаас ав!"



Vote🍒

𝗠𝘆 𝗣𝘀𝘆𝗰𝗵𝗼 𝗕𝗼𝘆𝗳𝗿𝗶𝗲𝗻𝗱Kde žijí příběhy. Začni objevovat