⚫️ 3 ⚫️

3.5K 181 3
                                    

" А-Аан саяхан танилцсан хүүхэд Ким Тэхён. Сая үүдэнд таарсан юм."

" Аан тийм байх нь ээ? "

" Зааза хоёулаа оръё."

Хичээлээ анхаарах ч сөхөөгүй байхад л өнөөдрийн хичээл дууслаа.

" Хайр нь өнөөдөр чамайг гэрт чинь хүргээд өгөх үү?"

" Хайраа чи хэсэг хугацаанд манайд надтай хамт амьдарч болох уу?"

" Ямар нэг зүйл болоо юу? "    гэхэд нь би эргэн тойрноо харав. Нэг ч хүн алга. Тиймээс түүнд үнэнийг хэлэхээр шийдлээ.

" Хайраа энэ....бас энэ. "  гээд хүзүү, цээжин дээрх шимүүлсэн мөрөө түүнд харууллаа.

" Өө за! Өчигдөр яагаад завгүй байсан чинь ойлгомжтой байх шив! "

" Хайраа....хайр нь ийм зүйл болоосой гэж үнэхээр хүсээгүй. Би Тэхёны гэрт түүний бие даалтад нь туслах гэж очсон юм. Тэгтэл тэр---"

намайг уйлахад Согжин намайг тэврээд нулимсыг минь арчлаа.

" Тэр тэгээд яг яасан юм?? Хэл л дээ."

" Намайг үнсээд, галзуу юм шиг над руу дайрч эхэлсэн.. "

" Тэгээд яасан юм?! Цааш нь ярь л даа! "

" ......Үнсэлтээс илүү юу ч болоогүй. Тэгээд би шууд тэдний гэрээс гараад гүйсэн."

Би яагаад худалаа хэлчихэв ээ?

" ....Тэрэнтэй ямар нэг зүйл хийж намайг хуураагүй л бол боллоо. Чамайгаа хамгаалж чадаагүйд уучлаарай."

" З-Зүгээр дээ. Танай гэр лүү очиж чиний хувцасыг аваад манайх руу явъя тэгэх үү?"

" За тэгье."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Бид манай гэрт хамт кино үзлээ.

" Чи надтай хамт байгаа болохоор би юунаас ч айхгүй байна."

" Миний хайрыг ингэж их айлгах гэж. Би чамд үзүүлээд өгнөө Ким Тэхён! "

" Х-Хэрэггүй ээ~" гэхэд тэр надруу хараад " Яагаад?? " гэв.

" З-Зүгээр л тэрэнтэй орооцолдоод хэрэггүй байх. Муу зүйл болж ч магадгүй."

" Чи арай намайг гэмтчихнэ гэж айсан юм биш биз дээ? Юунаас ч битгий ай. Би чинь мафийн толгой---- "

" Айн???"

" Юу ч бишээ. Унтацгаая."     гээд унтлагын өрөөнд орж ирээд надтай хамт хэвтлээ. Гэхдээ хаалганы хонх дуугарах чимээнээр би босоод хаалгаа тайлав.

𝗠𝘆 𝗣𝘀𝘆𝗰𝗵𝗼 𝗕𝗼𝘆𝗳𝗿𝗶𝗲𝗻𝗱Where stories live. Discover now