〰8-р хэсэг〰

3.9K 162 6
                                    

( 3 сарын дараа )

Жонгүг: Унтамхай минь сэрээрэй хайр нь өглөөний цай бэлдчихлээ. гэсээр орон дотор минь өглөөний цай бэлдээд авч ирлээ.

" Ойлголоо би бослоо.Баярлалаа хайраа. Гоё амттай байна."

Жонгүг: Тийм байвал болж дээ.

" Аааааа!!!!!!! "

Жонгүг: Яасан бэ????

" Ж-Жонгүгаа...г-гэдэс хүчтэй базлаад байна."

Жонгүг: Юу?

" АаААААА!!! "

Жонгүг: Хурдан эмнэлэг явцгаая!

Жонгүг намайг тэвэрсээр машиндаа суугаад эмнэлэг рүү явлаа.

***********

Одоо би эмнэлэгийн орон дээр төрөх гээд хэвтэж байна. Харин Жонгүг намайг өвдөж байхад юу ч хийж чадахгүй байгаа болохоор тэрэндээ бухимдсаар хажууд минь зогсоно.

" Хайраа хэрвээ би хүүхдээ төрүүлж чадахгүй үхчихвэл чи миний ардаас битгий их гашуудаарай. Бас сайн хүнтэй учраарай. Чамайг ганцаардаасай гэж хүсэхгүй байна."

Жонгүг: Юу яриад байгаа юм! Чи минь чадна. Би мэдэж байна.

Эмч: Нөхөрийнх нь хийх ажил дууссан. Одоо чиний л хийх ажил үлдлээ. Эмчийгээ дүл гэхээр дүлээрэй. Дүлж дуусаад гүнзгий амьсгаа аваад дахин дүлнэ. Ойлгосон уу?

" О-Ойлгосон."

Эмч: Дүлээрэй.

" АААААА!!!! " эхний дүлэлтэнд л хамаг тэвчээр минь алдагдлаа

Эмч: Битгий орил. Дахиад дүл.

" ЯАААААаА!!!!!! "

Эмч: Дахиад дүл!

" Х-Хайраа өвдөөд байна."

Жонгүг: Хайраа дахиад жоохон л тэсчих. гэсээр гарнаас минь тас атгасаар суулаа.

" ААаааа!! "

Эмч: Дахиад жоохон л дүлчих.

" Ааааааааааа!!!! "

сүүлийн ганц хүчээ шавхан дүлэхэд хүүхдийн уйлах чимээ төрөх өрөөнд хадлаа.

" Х-Хайраа би чадлаа гэж үү? "

Жонгүг: Тиймээ чи минь чадлаа. Үнэхээр мундаг байлаа. гээд хөлсийг минь арчин уруул дээр минь үнслээ.

Эмч: За баяр хүргэе. 3400гр хүүтэй боллоо.

" Ямар хөөрхөн юм бэ. Сайн уу? хүү минь. гэр бүлдээ тавтай морил."

Жонгүг: Ийм нандин бэлэг бэлэглэсэн чамдаа баярлалаа.

Ээж: Баяр хүргэе охин минь.

Би ээжийгээ хараад шууд л уйллаа. Ээж минь ингэж их өвдөж байж намайг төрүүлсэн гэж би даан ч мэдсэнгүй.

" Ээжээ~ Намайг уучлаарай. Таныг гомдоож байсан бол. Намайг төрүүлэх гэж ингэж их зовсонг нь охин нь анзаарсангүй үнэхээр тэнэг юмаа."

Ээж: Яалаа гэж дээ охин минь. Тэр өвдөлт хамгийн жаргалтай өвдөлт байсан. Учир нь чи минь бидэндээ ирсэн шүү дээ.

Аав: Миний охин их том болжээ. Аавыгаа өвөө болгосонд баярлалаа.

Ж/Ээж: Миёонаа ээжийгээ эмээ болгосонд баярлалаа.

Ж/Аав: Намайг ач хүүтэй болгосонд баярлалаа миний охин.

" Зүгээр дээ. Та нар л миний хажууд байвал би үргэлж жаргалтай байх болно."



'Хардалт' бол хогийн саванд ч хэрэггүй хог.

~ JamilaPk ~


🖤Төгсөв🖤

- Vote💗💗💗

- Unshsand bayrlalaa😊

Миний нөхөр харгис нэгэнWhere stories live. Discover now