〰4-р хэсэг〰

3.5K 153 9
                                    


Хүнд хагалгааны дараа биеэ тэнхэрүүлэх гэж 1 сар эмнэлэгт хэвтсэний эцэст өнөөдөр гэртээ ирлээ. Жонгүг энэ бүх хугацаанд урдуур хойгуур бөнбөгнөж гүйгээд сургуулалттай нохой шиг л тогтуун байсан. Тэгэхгүй гээд яах вэ дээ. Би сална гэдгээ хэлчихсэн юм чинь.

Жонгүг: Хайраа нүдээ аниад наашаа яваарай~

" Яах гээд байгаа юм? "

Жонгүг: Зүгээр л нүдээ аничих.      гээд намайг нүдээ анихад дагуулаад нэг газар ирлээ.

Жонгүг: Одоо нүдээ нээгээрэй~

Жонгүг: Одоо нүдээ нээгээрэй~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

" Э-Энэ юу вэ?"

Жонгүг: Бидний хүүхдийн өрөө. Огт ашигладаггүй байсан харанхуй өрөөг өөрийнхөө гараар хүүхдэдээ зориулж өөрчилсөн. Одоо нэмээд хэдэн тоглоом авчихвал бүх хэрэгтэй зүйлс нь бэлэн болчихсон. Таалагдаж байна уу?

Үнэндээ энэ надад үнэхээр их таалагдсан. Сэтгэл ч бас маш их хөдөлсөн. Бараг л уйлах гэж байсан. Гэвч бид сална шүү дээ....

" Угаасаа салах гэж байгаагаас хойш ингэж цагаа үрж яах нь вэ дээ."

Жонгүг: Хайраа.....

" Эмнэлэгт байхад Сүагаар авчируулсан юм. Салах өргөдөл. 3 сарын дараа гэхэд хоёулаа салчихна. Гарын үсэгээ зур."

Жонгүг: Гэрээний болзол дээрээ яагаад
" Жон Жонгүг нь 3 сарын хугацаанд сэтгэл зүйч дээр байнга очиж, сэтгэл зүйн эмчилгээнд тогтмол явна. Мөн И Миёон миний бие гэрээсээ өөр газар амьдарна. "  гээд биччихсэн юм?

" Хэрвээ чи миний салах гэрээний болзолыг дагаж мөрдөхгүй бол би хөрөнгийн 80% ийг аваад зогсохгүй, хүүхдээ төрсөний дараа аавтай нь уулзуулахгүй. Аан бас 3 сар гэж хүлээх шаардлагаггүй шууд сална. Алийг нь сонгомоор байна? "

Жонгүг: ....Гэрээний болзол......

" Зөв шийдвэр гаргалаа. Тэгвэл энэн дээр гарын үсэгээ зур."

Яагаад түүнийг сэтгэл зүйн эмчилгээнд яв гэсэн бэ гэхээр тэрнийг сэтгэц эрүүл биш байх гэж таамагласан. Сэтгэцэд нь ямар нэг асуудал байж магадгүй гэж би бодоод, тэрийг нь эдгээхийг хүссэн юм.

Жонгүгийн гар нь салганасаар гэрээн дээр гарын үсэг зурлаа. Би ч гялс салах өргөдөлөө аваад далд хийв.

" Би хувцасаа баглаад гэр лүүгээ явлаа. Чи тэгээд эсэн мэнд амьдраад байж чадна биз дээ?"

Жонгүг: Хайраа~ Зүгээр хамт байж болохгүй юм уу? Чи ганцаараа явж байгаад гэмтчихвэл яах юм бэ? Аюултай шүү дээ.

" Чамтай хамт байснаас л аюул багатай!"

Би өөрийн гэсэн бүхнээ аваад ээж аавынхаа гэр лүү явлаа. Уг нь хэзээ ч ээж аав дээрээ нөхөрөөсөө салаад очно гэж бодож байгаагүй юмсан....

" Ээжээ ааваа би ирлээ."

Ээж: Хүүе яагаад өөрийнхөө чимоданыг аваад ирсэн юм?



Vote

Миний нөхөр харгис нэгэнWhere stories live. Discover now