〰6-р хэсэг〰

3.2K 141 3
                                    

Аав ээжийнхээ гэрт амьдраад ийм хурдан 3 сар болчих гэж. Энэ хугацаанд Жонгүг үргэлж намайг болон өөрсдийн хүүхдээ халамжилж байсан. Одоо би дахиад л Жонгүг руу очих гээд явж байна. Гэртээ орвол Жонгүг уйлаад сууж байлаа.

" Хайраа яасан бэ?! "

Жонгүг юу ч дуугарахгүй цурхиртал уйлаад л байлаа.

" Хөөе би чамтай юм яриад байна шүү дээ! Юу болсон юм? "

Жонгүг: Ч-Чи бид хоёр одоо салчихсан. Бидний гэрээний хугацаа дуусч, би чиний хууль ёсны нөхөр байхаа больчихсон. Бид одоо гэр бүл байхаа больчихлоо шүү дээ.

Хөөрхий минь, энэнээс болоод л уйлаад байсан байх нь ээ?

Жонгүг: Одоо би чамгүйгээр яаж амьдрах юм бэ!!!!     гээд орилж уйллаа.

" Битгий уйлаад бай л даа! "

Жонгүг: Я-Яаж уйлахгүй байх юм бэ?

" ...Чи бид хоёр салаагүй ээ...... "

Жонгүг: Ю-Юу гэсэн үг юм?

" Тэр гэрээн дээр чиний гарын үсэгийг зуруулсаны дараа би өөрөө гарын үсэгээ зурах гээд чадаагүй. Бүр үнэхээр зориг хүрээгүй...."

Жонгүг: Нээрээ гэж үү? Тэгэхээр тэр салалтын гэрээ ямар ч хүчингүй гэсэн үг үү?

" Тийм л дээ...Гэхдээ чи хүсвэл одоо шууд очоод салчихаж бол---"

Жонгүг: Юу гэж дээ хайраа! Гарын үсэгээ зураагүйд баярлалаа хайраа~     гээд уруул дээр минь үнслээ.

Жонгүг: Чи минь надад хоёрдох боломж олгосон юм чинь хадам ээж аавтай уулзах хэрэгтэй. Уулзаад уучлалт гуйхгүй бол тэр хүмүүсийн урамыг ямар их хугалалаа даа.

" Тэр ч дээ....Би лав айж байна."

Жонгүг: Ээж аав хоёрыг дагуулаад явъя.

Жонгүг бид хоёр Жонгүгийн ээж аавтай хамт манай гэр лүү явж байна.

" Би ирлээ."

Ээж: Өө миний охин-----

ээж аав хоёрын царай биднийг хараад шууд л өөрчлөгдлөө.

Аав: Чи муу новш энд ямар нүүрээрээ ирээв! Яг одоо гар!!!


Vote

Миний нөхөр харгис нэгэнWo Geschichten leben. Entdecke jetzt