23. Хачин чимээ

156 19 1
                                    

Хоёр өдрийн турш Юнги зөвхөн энэ л өдрийг хүлээж байлаа. Компани нь асуудал байхгүй хэвийн ажиллаж байгаа бөгөөд түүнд одоогоор Хэжинээс өөр бодох хүн үнэхээр л байсангүй.

Бодол бүү хэл зүрхэнд нь түүний инээмсэглэл, хоол хийж байх түүний ар нуруу, амсах төдийд л аманд нь уусах мэт сайхан хоол, өөртөө уусгах мэт тунгалаг гүн бор нүд, урт намирсан хар үс гээд Хэжин гэх тэр бяцхан охиныг бодоход л сэтгэл хөдлөл нь ихсэж байх шиг мэдрэмжинд бүрхэгдсээр л байлаа.

Хоёр хоног хэдий хурдан ч гэсэн түүнтэй уулзах өдрийг хүлээх Юнгигийн хувьд хоёр жил шиг л санагдах нь хачин.

Өнөөдөр түүнийг очиж авах өдөр болохоор Юнги догдолсноосоо болоод эрт сэрчихжээ. Өмнөх шөнө нь хүртэл унтах гэж нэлээн л юм болсон бололтой нүдэн доогуур нь хөхөрчихсөн харагдана.

Намжүн битгий хэл Юнгиг таньдаг хүн бүр түүнийг хэзээ ч ийм байхыг харж байгаагүй. Юнгигийн хамгийн сул тал нь болсон Хэжин гэх үе мултарсан жаахан охиныг бодох эсвэл дурсах төдийд л ийм болдог гэдгийг нь мэдвэл Харгис хэрцгий Мин Юнги гэх хүн өөрчлөгдчихжээ гэх байлгүй.

Тэр бүхнээс илүү Согжин хүртэл түүнийг энэ тэнэг зүйлээ боль гэж хэлж байсныг санах хэрэгтэй. Согжин түүнээс хамаагүй ахмад хүн ч гэсэн тэр түүнтэй аль эрт л харилцаагаа таслах гэж оролдож байсан ч үл чадсан юм. Гэхдээ хөндий харилцаатай байдаг нь мэдээжийн хэрэг. Гэсэн ч хэрэг болох үед Согжин эмчийн зөвлөгөө хамгийн зөв бас сайн нь байдаг болохоор хааяа түүнээс туслалцаа хүснэ. Ихэвчлэн л өөрөө түүний хэлснийг хэрэгжүүлэх үү үгүй юү гэдгээ шийддэг юм.

Гэхдээ л одоо түүний энэ сэтгэл үнэхээр тэр Хэжин гэх бяцхан охинд хайртай эсвэл үгүйгээ мэдэхгүй хэцүүхэн болчихоод байгаа шүү дээ. Хэжин анх уулзсан үеэсээ л Юнги гэх хүнийг гайхшруулсаар ирсэн. Өмнө нь ямар ч эмэгтэй хүн түүнийг ингэж догдлуулж эсвэл үл тоомсорлож байсан удаагүй. Анх удаагаа уулзсан хэрнэ амийг нь аварсан ачтай охин болоод зогсохгүй түүний амийг аварсныгаа жижиг сажиг хэрэг гэж хэнэг ч үгүй хэлж буй төрх нь зүрхэнд нь тод гэгч нь сийлэгдэн үлджээ.

Амьдрал эсвэл хувь тавилан байх. Тэр хоёр уулзах учиртай хүмүүс байсныг гэрчлэх бас нэгэн зүйл нь Хэжин гэх охин түүний гэрийн үйлчлэгчийн шалгалтанд тэнцэж чадсан цор ганц эмэгтэй хүн. Өмнө нь түүний гэрийг үргэлж л эрэгтэй хүн тэр дундаа Жимин л цэвэрлэдэг байсан юм шүү дээ.

/Завсарласан/ EdenWhere stories live. Discover now