7. Бөөн юм болох нь дээ

257 31 5
                                    

Юнги одоог хүртэл хачин царайлан суусан хэвээр л байлаа. Харин Намжүнд түүнийг ийм байдалтай байхыг харах их ховор тохиолдол юм. Анх удаа. Бүр анх удаа тэр Юнгиг ийм балмагдсан байдалтай байхыг харж байна. Тэгээд л Намжүн тэр охиныг шүтсэн хэрэг. Ямар ч эмэгтэй, Юнгиг хараад унаж тусдаг байсан. Бараг л тэр нь бичигдээгүй хууль мэт.

Гэтэл тэр охин Намжүний бодсоноос тэс өөр байх нь тэр. Юнги яагаад тэр охиныг судалж байсныг Намжүн маш сайн ойлгосон юм. Тэр өмнө нь ямар ч эмэгтэйг ингэтлээ хайлгаж эсвэл судлуулж байгаагүй. Гэтэл тэр хоёр сарын өмнөөс л энэ охиныг судлуулж бүр болоогүй хаана юу хийж байгааг нь тандуулдаг байсан юм.

Гэвч тэр охин Бусанаас нүүсэн. Хаашаа гэдгийг нь түүний тосгоны иргэд мэдэхгүй гэхээс өөр юу ч хэлээгүй. Бас тэр дөнгөж өнөөдөр л тэр охиныг Сөүлд байгааг мэдсэн юм. Жонгүг хэрвээ тэр охиныг олоогүй бол тэр дахиад л хайх байсан. Гэтэл тэр охин бүр түүний хамар дор л байж байсан юм.

Үнэндээ Хэжиний амьдардаг байр Юнгийгийн нутаг дэвсгэр дээрх байр юм. Юнгитэй бүр ийм ойрхон байхад тэр хаагуур хайж байснаа бодов. Гэхдээ бас Юнги өөрийгөө ч гайхаж байлаа. Яагаад тэр Хэжин гэх охиныг тэгтлээ хайгаад байгаа юм?

Тэр хоёр сарын өмнө Бусан руу дахин Хэжиний гэрт талархах гэж очсон болов ч тэд нүүчихсэн байв. Гэхдээ тэр тосгоны байраа огтоос ч зараагүй байсан. Юнги тэр үед яг л нэг тийм хэдэн жилийн өмнө мэдэрч байсан тийм л хоосон мэдрэмж төрж байсныг ч анзаараагүй юм.

"Чамайг эмэгтэй хүн анх удаа доромжилж байна гэдэг. Тэр охин ч аргагүй онцгой юм" гэх Намжүний дуу гарсан бөгөөд Юнги түүний дуунаар бодлоосоо салав.

Юнги түүн рүү муухай хартал Намжүн инээхээ болиод "Гэхдээ би чамайг гайхаад байх юм. Чи яагаад ийм охиныг..." гэж яг асуух гэж байтал Юнгигийн утас дуугарч Намжүүний яриаг таслав.

Юнги утсаа аваад хартал Жимин залгаж байх нь тэр.

"Ярь" Юнги утсаа аваад шууд л ингэж хэлсэн юм.

Утасны цаанаас Жиминий нарийхан хоолой дуугарах бөгөөд "Танай гэрийн үйлчлэгчийг сонгох цаг нь болсон байна. Та сонгох уу? Би сонгох уу? Захирлаа?" гэж асуух ажээ.

Юнги угаасаа ийм ядаргаатай ажилд хошуу дүрдэггүй болохоор "Чи өөрөө зохицуулж чадахгүй байна уу?" гэж уурсан хэлэв. Жимин мэдээж түүнээс тэгж их айхгүй ч яг үг хэлэх гэж байхад нь Юнги өрсөн утсаа салгасан юм.

/Завсарласан/ EdenWhere stories live. Discover now