15. Явах хэрэгтэй

251 29 0
                                    

Тэр өдрөөс хойш хоёр долоо хоног өнгөрчээ.

Хэжин урьдын адил түүнтэй хүйтэн хөндий бас захирал хүнтэй харьцаж буй мэт харьцах бол, Юнги түүнтэй үг солих гэж оролдох бүртээ бүтэлгүйтсээр л байлаа.

Хааяа нэг тэдний гэрт Жонгүг эсвэл Намжүн ирэх үед Хэжин тэдэнтэй Юнгигээс ч илүү хүйтэн хөндий харьцдаг байв.

Намжүн энэ охиноос Юнгигээс ч хүчтэй хүйтэн аура мэдэрдэг. Тэр хэн нь жинхэнэ айхтар ауратай юм бэ гэдэгт эргэлзэж эхэлсэн юм. Хэжиний хажууд Юнги харин ч эрх муур шиг юм байна.

"Хэжин одоог хүртэл чамтай муухай харьцсан хэвээрээ юм уу?" Намжүн толгойгоо барин ажлынхаа ширээг тохойлдон сууж буй Юнгигээс асуулаа.

"Тийм ээ. Уур нь гараагүй их удлаа" гэж тэр арга барсан хоолойгоор хэлэв.

Яг одоо Намжүнд сэтгүүлчдийг дуудаад тэдэнд "АЛДАРТ МИН ЮНГИ ЗАХИРАЛ АРГА БАРСАН БАЙДАЛТАЙ БАЙНА" гэсэн гарчигтай мэдээ гаргуулмаар санагдаж байлаа. Энэ ч нэлээд шуугиан болох мэдээ шүү дээ. Нэг муу жаахан охиноос болж Юнги ийм ч байдалтай болох гэж.

"Чи үнэхээр тэр охинд сайн юм уу?" Намжүн арга барсан түүний хажууд чихэнд нь шивнэх төдийд хэлэв. Юнги энэ үгийг сонсохдоо яагаад ч юм уур нь хүрээд ирэв.

"Чи эрүүл үү? Би одоо тийм охинд сайн болоод л тэ?" гэж тэр их хүйтэн хоолойгоор хэлэв. Гэтэл Намжүүн түүнээс бараг айхаа больжээ.

"Чиний наад хүйтэн хоолой чинь харин ч гоё сонсогдож байна. Хэжиний хүйтэн харцны хажууд бол дулаахан мэдрэмж төрж байна" гэж хэлэхдээ Хэжиний өөр рүү нь аймшигтай бүр хамгийн аймаар харсан тэр харцыг дотроо бодов.

Үнэндээ тэр явдал долоо хоногийн өмнө болсон юм.

Намжүн Юнгигийн гэрт дураараа ордог шигээ орсон байсан ба яг тэр үед шал угааж байсан Хэжин түүнийг гуталтайгаа түүний угаасан шалан дээр хээв нэг алхаж байхыг нь харсан юм.

"Уучлаарай. Та айлд орж ирсэн юм бол гутлаа тайлж мэдэхгүй хэрэг үү?" Хэжин ууртай бас хүйтэн хоолойгоор ийнхүү хэлээд түүн рүү муухай харав. Тэр зөндөө олон удаа тэссэн ч энэ удаад яаж ч тэсэж чадахгүй болтлоо уур нь хүрч байлаа.

Намжүн үг хэлэхийн завдалгүй Хэжин түүнээс өрсөн "За яахав. Та энд ингэж орж ирдэг байг! Гэхдээ та ядаж доошоо хараад нойтон эсэхийг нь шалгаж болсонгүй юу. Энд чинь бас би ажлаа хийгээд байгаа байхгүй юу? Та харж байна уу?" гээд тэр гартаа байх шалны алчуур бас хувинтай ус руу заав.

/Завсарласан/ EdenWhere stories live. Discover now