19. Гэнэтийн бэлэг

168 23 1
                                    

Мин Юнги бодлогширсоор буцан Ким Хэжиний хэвтэж буй өрөөнд хүрч ирлээ. Гэвч тэр орох эсэхдээ хэсэг эргэлзэж байв. Тэр юу гэж хэлэн орох гэж? Аз болж энэ өрөөний хаалга жижигхэн цонхтой бөгөөд Хэжинийг унтаж буйг Юнги харж байлаа.

Тэр үнэхээр тайван унтаж байна. Хэн ч садаа болохгүй, хэн ч түүнийг ингэж харж байгааг мэдэлгүй үнэхээр тайван унтаж байна.

Юнги толгойгоо сэгсрээд эргэн явах гэтэл хэн нэгэнтэй мөргөлдөж орхив.  Цагаан хувцастай хэн нэгнийг гуйвлахыг хараад "Өршөөгөөрэй" гэж бувтналаа.

Цагаан хувцастай хүнийг Сокжин эмч байсан гэдгийг Юнги удалгүй анзаарснаа учиргүй цухалдаад явчхав.

Сокжин инээд алдсаар "Хайртай охиноо хараад явж байна уу?"

Юнги түүнийг тоолгүй өнгөрөх гэтэл Сокжин түүний мөрөн дээгүүр гараа давуулан тэвэрч аваад "Алив, манай өрөөнд орж аяга сайхан кофе ууцгаая" гэв.

Юнги Сокжиний өөдөөс бараг л үг хэлэхээс хамаг залхуу нь хүрч байсан ч үүнээс мултрах аргагүй тул зүгээр л түүнийг дагаад алхав.

Сокжин эмч замдаа ам хуурайгүй чалчиж байв. Өөрийнхөө өвчтөнүүд, Миа эмч, эмнэлгийн сайхан, Миа эмч, хагалгааны цагийн хуваарь, Миа эмч гэх мэтээр ярьж гарлаа.

Юнги түүнтэй үг солих тэнхээтэй байсангүй. Түүний толгойд зөвхөн Хусогийн хэлсэн үгс л эргэлдээд байв. Яагаад хүмүүс гэнэт тийм цуу яриа гаргадаг билээ. Пак Минжүн тэр муу новш үнэхээр амьд гэж үү?

Сокжин өрөөндөө орж ирээд, хоёр аяга кофе бэлдэж байх үедээ ч ярьж байх аж. Гэхдээ тэр Юнгиг огтоос ч анзаараагүй. Гэтэл урд нь кофегоо тавихдаа сая л нэг анзаарав бололтой "Юнги, чи чинь яагаа вэ?"

Юнги бодолд дарагдаад түүний энэ асуултыг ч анзаарсангүй.

Сокжин түүний мөрөн дээр хэд хэдэн удаа зөөлөн тогшитол Юнги бодлоосоо салаад түүн рүү харлаа.

Сокжин "Чи чинь бараг ингэж бодолд дарагддаггүй юмсан. Юу болоо вэ?" гэхэд

Юнги "Юу ч болоогүй ээ. Зүгээр" гээд өнөөх хүйтэн аурагаа гаргах гэж хичээв.

Сокжин толгойгоо сэгсрээд "Хэдий би зүрх судасны эмч ч гэсэн сэтгэл санаа хэр байгааг мэддэг гэж чамд наснаасаа олон удаа хэлсэн баймаар юм. Ийм илт харагдаж байхад зүгээр гэнэ үү? Өөрийгөө нэг толинд хардаа. Яасан? Юу болсон?"

/Завсарласан/ EdenWhere stories live. Discover now