1. Үл Таних Залуу

799 37 0
                                    

Далайн эрэгт ойролцоо байдаг нэгэн жижиг тосгон. Далайн түрлэг эхэлж байгаа болохоор ч тэр юм уу гадаа их хүйтэн байлаа. Нар жаргах нь үлгэрийн мэт харагдах сайхан орой.

Энэ дунд нэг залуухан бүсгүй хэн нэгнийг харуулдан, гараараа нүдээ саравчлан бариад далайн чанд руу ширтэж байлаа.

Нүднээс нь юу юугүй нулимс урсах гэж байгаа мэт л царайлж байсан бөгөөд өнөөдөр тэр дахиад л хүлээсэн хүнээ харахгүй нь гэсэн бодолтой үлдэв.

Харц нүүрээ бүгдийг нь доошлуулаад эргэн хараад гэрийнхээ зүг явлаа.

Түүнийг гэрийнхээ хашаагаар яг орж байтал охиноос нэлээд ахимаг настай нэг эмэгтэй түүн рүү уурлан хүнд хүнд алхаж буй харагдав.

"Хэжин, чи хаачаад ирж байгаа юм?"

Хэжин?

Тийм ээ! Түүнийг Хэжин гэдэг. Өнөөдөр түүний төрсөн өдөр нь бөгөөд Хэжин 20 хүрч байна.

"Уучлаарай, би сая далайн түрлэгийг хараад л..." гэж тэр доошоо харан бөхийсөөр хэлэх ажээ.

Гэтэл өнөөх эмэгтэй түүн рүү үхлийн харц шидээд хацрыг нь хүчтэй алагдаж орхив.

Охин газар хүчтэй унасан бөгөөд гар нь бас хацар нь хорсож, маш ихээр өвдөж байв. Гэвч тэр бүхнээс илүү түүний зүрх өвдөж байлаа.

"Далайн түрлэг харлаа гэнэ ээ? Би чамд хэлсэн байх аа? Тэр хүн ирэхээсээ өнгөрсөн гэж!" тэрээр уураа арай л гэж барьж буй мэт хэлсэн юм. Охин зүгээр л хоосон нүдээр газар ширтэн суух бөгөөд энэ хүний хэлснийг бодно.

Үнэн.

Гэхдээ охин итгэхийг хүсээгүй.

"Яагаад газар суугаад байгаа юм? Хурдан бос!" гэж тушаах маягтай хэлсэн ч түүний хоолой их сул сонсогдож байлаа.

Охин уйлсангүй. Нөгөө эмэгтэй охиныг уйлах байх гэж бодсон ч түүний нүднээс нулимс гарах нь битгий хэл зүгээр л хатчихсан мэт санагдаж байлаа.

"За ээжээ" хэмээн Хэжин хэлээд хурдан гэгч нь нөгөө газраасаа босоод угаалгын өрөө рүү зүглэв.
Хашаан доторхийг нэг л хоног цэвэрлэхгүй байхад үнэхээр хурдан хогоор дүүрчихдэг бас хаанаас ч юм чулуунууд гарч ирээд байдаг юм.

Хэжин хичнээн удаа хашааг цэвэрлээд нэмэргүй. Газар хүчтэй унахдаа гараараа тулсан бөгөөд тэр олон чулуунууд дээр гараараа хүчтэй үрсэн юм. Тэр гараа угаахаар угаалгын өрөө ороод зөөлхөн бас бүлээн ус гоожуулаад гараа угааж эхлэв.

/Завсарласан/ EdenWhere stories live. Discover now