Эцэст нь нарны сүүлчийн туяа уулын цаагуур улааран уусахтай зэрэгцэн тэдний эргэн тойронд агаар хүнд оргиж эхэллээ. Жонгүк Намжүүн хоёр одоо болох зүйлийг мэдсэн мэт харц тулах бол бусад альфа нар хувирахдаа бэлдэж омега нар таагүй мэдрэмж уур амьсгалын эрхэнд түгшин хойш ухарч байв. Яг одоо дуу гаргаж зүрхлэх цор ганц зүйл галын "чар чар" хийх чимээ л байх бөгөөд Жонгүкийг босч зогсоход халуу буцалсан цус бүхэл биеэр нь тархан удахгүй ирэх урилагагүй зочидыг хүлээнэ. Ой дундаас цуурайтах архираан чихэнд нь хүрэхэд түүний нуруу цэхэрч булчин чангарч эхэллээ.
Айдас төрүүлэм анир чимээгүй, өндөр бадриун эрийг модод дундаас алхан гарч ирэхэд галын дөл ч тэр дуугаа намсгаж орхисон мэт. Тэрний арьс нилээдгүй бор үс нь тас хар. Авж буй алхам бүр нь хүч чадал омог бардам эзэрхийлэлийг илэрхийлсэн хүн бүхэний тийм байх гэж төсөөлдөг овжин альфа удирдагч шинжтэй байлаа. Түүний хэт бардам төрхийг ажиглан зогсох Жонгүкийн харц тун ширүүн хөмсөг зангидсан байх бол гарынх нь хуруунууд Широгын хүзүүг амь тавьтал нь бооно гэхээс байж ядацгаана. Широ гарцаагүй төсөөлсөн шиг нь нэгэн байв, том бас аймшигтай, ааваас нь бас Намжүүнаас тэс ондоо. Альфа яг өмнө нь ирж зогслоо, өнөөх хурц түгшүүр атгасан харцаараа түүнрүү ширтэнгээ басамжилсан инээмсэглэл тодруулсан байв.
"Урвагч өлөгчингийн зулбасга амьд сэрүүн байжээ"
Жонгүкийн нүд уурандаа шатаж урагшаа нэг алхам хийсэн ч түрүүлж дайралгүй нудрагаа зангидан тэвчинэ. Хатгаж бас шордож байв, хэн нэгэн ээжийг нь иймэрхүү маягаар доромжилж дорд үзэхийг өөрийн чихээр сонсох нь. Тэрээр хариу үйлдэлд нь жуумалзан баясах альфагын төрхийг ажихдаа арьсан доороо хяналтаа алдах шахаж байлаа. Гэсэн ч энэ нь Жонгүкаас удирдлагыг булааж дөнгөсөнгүй.
"Эцэст нь нэг юм альфа боловсруулж чаддаггүй хулгартай уулздаг юм байжээ. Гунигтай хэдий ч бүх зулзага чинь сул дорой болж таарсан гэж сонссон." Жонгүк мөрөө хавчин зальжин инээд алдаад "яг л эцэг шигээ"
Жонгүкийн сүүлийн хэдэн үгс Широгын омог бардам занг хөндөж орхив, түүний харц хүйт даасан аймшигтай болж хувирах бөгөөд Жонгүк альфагын атгасан гар чичирч эхэлсэнийг олж харлаа. Одоо дахиад ганц хоёрхон үг чулуудахад тэвчээрийн хана нь нурах болно. Түүнийг өөр үг унагаж амжихаас өмнө исгэрэх чимээ дуулдаж модон дундаас харанхуйг зүсэн нилээн хэдэн чоно үсрэлдэн хүрч ирээд тэднийг тойрон зогсов. Яг л тулалдвал тэднийг хаашаа ч гарах гарцгүй болгохыг хүссэн мэт.
"Эцэст нь чамаас бүр мөсөн салах өдөр ирлээ. Чамайг бас чам шиг зулбасагыг сүрэгтээ авсан новшнуудыг цусаар бөөлжиж үхтэл нь тамлаж өөрийн нүцгэр гараар хороох болно." Широг бахдалтай нь аргагүй чалчиж байхад цаана нь яг л төлөвлөгөөний дагуу бүх юм үргэлжилж байлаа. Байгаа онилсон сумнууд ой дотроос нисэлдэн гарч ирэх бөгөөд чононууд гаслан газарт тэрийж харагдана. Тарчилсан гаслаан тэрүүгээр нэг цуурайтахад илүү их сум дээрээс бороо мэт цутгах ажээ. Биеэрхүү альфаг өөрлүү нь үсрэн ирэхэд Жонгүк арай ядан түүнээс бултах бөгөөд хэдэн алхам хойш ухарч Широг дахиад дайрч амжихаас өмнө хувирлаа. Жонгүк юу хийж буйгаа мэдэхгүй байсан ч ганц л зүйлд
бүх анхаарлаа хандуулж байв. Яасан ч Широгын доор орж хүзүүндээ хурц соёог нь зоолгож болохгүй.
Цусны үнэр хамрыг нь цоргиулж чих нь хангинахад Жонгүкийн амьсгал боогдож эхлэв. Тэрээр бүдэг бадаг өөрийнхөө үнэрийг авч нүд нь тэнүүчлэн явсаар Жиминий айж төвдсөн харцтай тулах нь тэр. Жиминий нүдэнд үзэгдэх айдас дотор нь байсан сүүлийн бүх хүчийг шавхаж буй мэт гэнэтхэн эрч хүчний давалгаа биеийг нь дүүргэж ирэхэд тэрээр архиран босч дээрээ байх альфан зүг хурц соёогоо зоож орхилоо. Аль нэгнийхээ хүзүүг хуга мушиган амь тавиулж байж дуусгавар болох тэмцэл ширүүхэн болж өндөрлөх бөгөөд Жонгүк арай хийн хувирч, цээжин доторх зүрх нь ямар ч хэмнэл үгүй замбраагүй цохилон хөл дээрээ ч тогтож зогсох хэцүүхэн байх аж.
Ухаан санаа нь балартаж бүх зүйл тас харанхуй болохоос өмнө түүний харсан сүүлийн зүйл нулимас дүүрэн нүдтэй өөрлүү нь гүйн ирэх Жимин байсан юм.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Hi~ hi~
Good morning!
After a long time I hope you enjoyed 😊
YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...
Shiro
Start from the beginning
