5

417 47 22
                                    

"Хараал"

~Хоёрдох өдөр ангид~

-Хэжин "Тоглолт хэзээ болох юм."
-Жиёол "Ирэх тавдах өдөр болно
Нээрээ энэ чиний тасалбар, чамд өгөхөө бүүр мартаж" хэмээн түүнд тоглолтын тасалбарыг өгөв.

Тасалбар дээр
~Hello Halloween~
Тасалбарын дугаар: 10
2010 оны 10-р сарын 10 нд болно.
Гэсэн байв.

-Хэжин "Ямар олон 10 вэ?" Хэмээн гайхаж сууж байхад, ангийн дарга.
-Ина "Өдөр бүгд номын санд сууж давтлага хийнэ шүү, бүгд хоцрохгүй ирээрэй" хэмээн хувиар хэлэв.
- "За" хэмээн бүгд, хичээлдээ оров.

~Хичээл тарахад~

-Багш "За хичээл дууссан, Хэжин үлдээд бусад нь тарж болно" хэмээгээд багш Хэжинтэй үлдээд.
-Багш "Чи өчигдөр яах гэж, зоорийн давхар луу буусан юм" гэхэд. Хэжин бүүр гайхсан царай гаргаад.
-Хэжин "Та яаж?" Гэхэд нь.
-Багш "Чи хяналтын камерт өртсөн байна лээ. Яаг чамайг доошоо бууж байгаа хэсэг бичигдсэн байсан" хэмээвэл Хэжины царай хувирч.
-Хэжин "Аан, би тэр үед санаандгүй л тийшээ буучихсан юм" хэмээтэл.
- Багш "Дахиж тийш ээ, буух хэрэггүй шүү, энэ маш их аюултай" гэж захив.
-Хэжин "Гэхдээ" гэхэд шууд л багш.
-Багш "Тайлбар тавих гэсний хэрэггүй..., одоо хоёр давхрын номын санд давтлага өгөж байгаа, очоод давтлангандаа суу, хичээлээ сайн давтаарай" гэж хэлээд гараад явав.
-Хэжин "За..." гэсээр ангиасаа гараад найрлагандаа суухаар хоёрт гарвал.

Сургуулийн хоёрдугаар давхар!!!
Шатаар дээш дөнгөж өгсөн гарвал, яаг өөдөөс нь харсан хаалган дээр.
~Номын сан~

Номын сангийн хаалган доор нь "Түр хаагдсан" гэх бичгийн зарим хэсэг нь урагдаж алга болоод.
"Түр..." гэх бичиг л үлдсэн байв.
Хэжин түүнийг нь анзааралгүй "Мөн байх гэж" бодоод орвол. Мэлээн хуучин тоос дарсан маягийн харанхуй өөрөө түүнийг угтав.
"Арай цуглах болоогүй юм болов уу."
Гэж бодоод нэг ширээн дээр суухад.
Нэгэн цагаан сүүдэр хана нэвтлэн тэр өрөөнд орж ирээд.
Яаг Хэжины ард ирэн, араас нь гэнэт.
-■- "Hello..." гэхэд Хэжин цочин эргэж харвал, өнөөх цагаан хувцастай Хэрин гэх охин зогсож байв.
-■- "Цочсон уу" хэмээн инээмсэглэн.
- "Уучлаарай... уучлаарай... санаатай биш юм шүү, гэхдээ чи чинь энэ орхигдсон эртний номын санд юу хийж явдаг билээ" гэж хэлэхэд Хэжин огтхон ч түүнээс айлгүй.
-Хэжин "Орхигдсон гэнэ ээ?"
-■- "Мхан. Хүүхдүүд энэ номын санг сүнстэй гээд орохоо болчихсон шд."
-Хэжин "Сүнс гэнэ ээ, өө нээрээ чи чинь..." хэмээн гэнэт санан айхад.

Нууцлаг сургууль [Дууссан]Where stories live. Discover now