4

449 56 8
                                    

"Хэ Рин"

Амралтын өдөр

Хэжин амралтын өдөр гэрийнхээ ажлыг хийж дуусаад, аавынхаа ажил дээр очихоор шийдэв.
Аавын ажил дээрээ ирсэн Хэжин.
-Хэжин "Аав аа таньд өдрийн хоол авчирлаа" хэмээн халуун савтай хоолоо өгвөл.
-Аав "Хөөх, миний охин ч мундаг шүү, том болжээ" гэхэд нь жижүүр түүн дээр гүйж ирэн.
-Жижүүр "Эмчээ яаралтай өвчтөн ирлээ" хэмээн сандран гүйхэд.
-Аав "За аав нь явалгүй бол болохгүй нь. Баярлалаа охин минь" хэмээгээд хальт үнсээд цааш гүйхэд.
-Хэжин "За амжилт, хичээгээрэй" гэж гараа атган амжилт хүсээд.
Хэжин яаг харих гэж байгаад.

"Нээрээ энд ирснийх, нөгөө өрөөг үздэг хэрэг ээ" бодоод Хэжин жижүүр эгчийг байхгүйд нөгөө Сэхээн амьдруулах тасгийн Моорго гэсэн хаягтай өрөөнд орохоор болов!.
Хэжин хайж явсаар үдэнд нь ирээд, хаалганы бариулыг дөнгөж онгойлгоход, өөдөөс нь маш хүйтэн агаар болон цэнхэр хурц тод гэрэлтэй том тасалгаа угтана. Хаалгаар нь дөнгөж ороод цааш яваад үзвэл, хоёр талаар нь урт цагаан давуу унжсан уртаа үргэлжлэх нарийн жим байв.

~Орчны температур -18с⁰ ~

Хэжин тэр нарийн жимээр удаан гэх чинь урагш алхсаар, жимийн төгсгөлд харагдах унжсан давуун дээр тулж очоод, дээрх тэмдэглэгээг нь хальтхан харвал.

~Задлан шинжилгээ~ гэсэн байв.

Хэжин унжсан давууг алгуурхан, дөнгөж сөхөн орвол. Өөдөөс нь цагаан бүтээлгээр битүүлж тавьсан нэгэн цогцос байв.
Хэжин зориглон ойртож очоод тэрхүү бүтээлгийг дөнгөж сөхвөл...
Итгэмээргүй зүйлийг харав.
-Хэжин "Энэ чинь...!!!
Итгэмээргүй юм, үнэхээр гэж үү..., арай үгүй байлгүй дээ..." хэмээн царайгаа хувиргаад муухай харав.
Тэрхүү цогцос нь хүн харахын эцэсгүй бүрэн задланд орсон байв.

Хэсэг хугацааны дараа Хэжин гэнэтхэн ухаан орсон гэлтэй, айн балмагдаж нүдээ даран зогсоход. Гаднаас нааш дөхөн алхах хүндхэн хөлийн чимээ сонсогдлоо...
Шх, шх, шх гэх мэт хөлөө чирэн явна.
Хэжин тэр даруй амаа дарж, дуугаа тас хураан нам зогсвол. Нөгөө хөлийн чимээ алгуурхан дөхөж ирсээр, яаг хажууд нь шахуу ирээд нам хөдөлгөөнгүй зогсов.
Хэжин унжсан цагаан давууг харвал.
Цаанаас нь маш том эрэгтэй хүний хар сүүдэр тэнд гэрэлтэнэ.

Хэжин байдаг амьсгалаа түгжин, хэсэг удаан тэнд хөдөлгөөнгүй зогсоход нөгөө хүн буцаад алхав. Хэжин явчихлаа гэж бодоод, бүтээлгийг маш удаан итгэлгүй сөхөөд, хальт шагайтал тэнд хэнч алга. Эргэн тойрноо нухацтай ажиглаж хараад. Явчихлаа гэсэн бат итгэлтэйгээр түүнийг далимдуулан хаалга руу хурдтай алхахад, яаг хойноос нь танил гэмээр хоолойгоор.
- "Чи энд юу хийж байгаан..." гэв.
Түүнийг сонссон Хэжин цочсон доо үхэх шахам айж. Тэр өрөөнөөс ухаан жолоогүй хар хурдаараа гүйж гарав.

Нууцлаг сургууль [Дууссан]Where stories live. Discover now