"Юу юм?" Жимин хөмсөгөө өргөн асуулаа.

"Би чамд туулай авч ирсэн" тэр ийн хэлээд араасаа өнөөх туулайгаа гаргаж ирэхэд

"Чи үнэхээр ингэх хэрэггүй байсан шүү дээ" Жимин толгойгоо сэгсрэн өөрт нь санал болгох үхсэн туулайруу ширтэнэ.

"Гуйч энийг авчих, би хариуд нь юу ч харуулдахгүй ээ ганц зүйлд л найдаж байна"

"Юу юм?"

"Гуйя болзооны улиралаар намайг битгий үл тоогоорой"

"Би...би хичээнээ гэхдээ юуг ч амлаж чадахгүй нь"

"Зүгээрдээ энэ" Дунху толгой дохиж Жимин түүнээс туулайг авлаа.

Дунху томоор инээгээд цаана мод хөрөөдөх хэсэг альфа нарлуу гүйв. Жимин болзооны улиралын энэ хэсгийг хамгаас их үзэн яддаг. Тэр өөрийг нь сонирхдог альфа нараас тасралтгүй ирэх бэлэг, үл зогсох халамжлалтай нь үргэлж нүүр тулах хэрэгтэй болдог нь үнэхээр төвөгтэй.

Жимин харцаа дээшлүүлэхдээ өөрлүү нь хардалтын оч гялалзуулан тас ширтэх Жонгүктай харц тулаж аж. Жиминий нүүрэнд ёжилсон инээмсэглэл тодорч магадгүй бусад альфа нарыг өөрийнхөө адал явдалд ашиглаж болох юм гэх чөтгөр шиг дэггүй бодол толгойд нь харван орж ирэв. Тэрээр эргэж харан гарцаагүй өөрийг нь хүлээгээд байж байгаа аавруугаа явахаар гал тогооруу зүгэллээ.

Жонгүк ч гэсэн юугаар дутахав Жиминд ямар нэгэн онцгой зүйлээр бэлэг барихаар шийдээд байгаа нь энэ. Тэр түүнийг бусад альфа нарын өгсөн бэлгийг авч байхыг нь хараад гэдэс мушигарах мэт тун таагүй мэдрэмжийг аваад зогсолгүй дотор эрхтэн нь галд шатаж буй халуу дүүгэм авч жихүүдэс хүргэм мэдрэмжийг авсан. Тиймээс Жиминд чин сэтгэлээсээ эрхэмлэх төгс бэлэг бодож олох гэж тархиа хагалах шахаж байлаа. Эцэст нь юу өгөхөө бодож олчихоод зөвхөн омегаг ажилаа хийж дуусахыг нь л хүлээх аж. Тэрээр бага багаар гал тогоонд ойртсоор, хэдий ажил нь биш байсан ч энд газарт л ойртох гэсэндээ мод хүртэл хөрөөдөж байв. Жиминий гэрэлтсэн царай харааг нь булаах мөчид тэр хөрөөгөө хаян араас нь гүйлээ.

"Хөөе Жимин"

"Жонгүк? сайнуу"

"Надтай хамт алхахгүй биз?"

Жимин хэсэг хариу үл хэлэн тэдэнд саад болж мэдэх хоёр ах нь ойр хавьд байгаа эсэхийг ажиглана. Нэгэнт саад болж араас нь дагах хэн нэгэн байхгүйг баталгаажуулсан даруйдаа тэр Жонгүкрүү харан толгой дохилоо. Жонгүк гараас нь атгаж түүнийг ойруу дагуулан оров. Модон дундуур сүлжин алхаж байхдаа ч Жонгүк гарыг нь үл тавих аж. Жимин эвлүүлдэг тоглоомны хэсгүүд шиг л яг таарсан өөрсдийнхөө хөтлөлцсөн гарлуу байн байн харан инээмсэглэнэ, бас жижигхэн гарыг нь атгасан альфагын том гар үнэхээр дулаахан байсаныг дурдахгүй байж болохгүй.

Strings of fateDonde viven las historias. Descúbrelo ahora