Цасны анхны хайр ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ

By NeverLandTEAM

9.3K 1.2K 140

[COMPLETED] Тэнгэрийг тэтгэгч хааны охин Hejia гүнжийн эмгэнэлт замнал. Анхааруулга: Бичвэр дээр гарах үйл яв... More

1. Цас мэт цагаан гүнж
2. Надад сэтгэлт хүн бий
4. Угсаа залгамжлах ханхүү
5. Хогийн ургамал
6. Бие давхар?
7. Xu Kai
8. Хортой тан
9. Татвар эм
10. Ханхүүгийн их хатан
11. Шархадсан бар, золбин нохой
12. Цань татвар
13. Ордны хана
14. Цааз
15. Цас (Төгсгөлийн хэсэг)
Нэмэлт тайлбар

3. Ван Жиан гүнж

573 83 4
By NeverLandTEAM

-Хэжиа гүнжийн талаас-

Уг өдрийн дараахан хаан дахин биднийг дуудсан. Хаан аав бидний хуримыг өвлийн адаг сарын шинийн нэгэнд хийнэ гэж зарлигдсан юм. Өвлийн адаг сарын шинийн нэгэн хүртэл үнэхээр бага зай үлдсэн байв. Ван Ибо надтай гэрлэхгүй гэж хаан ааваас гуйна гэсэн боловч одоог хүртэл би үүний талаар сураг ажиг үл сонсоно.

Күй Ар "Гүнж минь, Чусон улсын гүнж Ван Жиан морилон ирлээ." хэмээн орилов.

Би "Оруул." гэж хэлээд модон сандал дээр суун түүнийг орж ирэхийг хүлээнэ. Удалгүй Чусоны гүнж өргөөнд минь орж ирлээ. Түүнийг харахад тэр яг ах шигээ хүйтэн зан ааштай хүн мэт санагдана. Түүнийг юу миний өргөө рүү хөтөлснийг мэдэхгүй ч хөгжөөнтэй л юм.

Ван Жиан гүнж "Хэжиа гүнжийг амрыг айлтгая." хэмээгээд надад ёслолгүй багахан бөхийв. Ийн хэлснийхээ дараа тэр миний хажууд суун "Гүнж таныг ахтай ураг барилдахаар болсон гэж дуулаад баяр хүргэхээр ирлээ. Та миний өчүүхэн бэлгийг хүлээн авна уу." гээд ногоон өнгийн, дээрээ алтан чимэглэлтэй хаш бугуйвч өгөв. Тэр ахыгаа бодоход хүндлэл гэж юу байдгийг мэддэг бололтой. Би түүний өгсөн бэлгийг талархан хүлээн авч бугуйндаа зүүлээ. Үүнийг харсан Ван Жиан гүнж хачин жигтэй инээмсэглэлийг нүүрэндээ тодруулав. Түүний энэ инээд яг юуг илтгэж байна вэ? Түүнд үнэхээр итгэж болно гэж үү?

Ван Жиан гүнж "Танд бэлгээ өгсөн тул мөхөс би ингээд явъя даа." гэж хэлээд дахин нэг бөхийгөөд гарч одлоо. 

Яаж ч бодсон тэр харь нутгийн хүн. Тиймээс надад сайн санаж ирээгүй байлтай. Сайн санаж ирсэн ч бай, үгүй ч бай хэзээд надад болгоомж илүүдэхгүй.

----------------------------------------------------------

Күй Ар "Гүнжээ, Чусон улсын ханхүү тантай сүй тавьсан атлаа яагаад өдийг хүртэл тан дээр нэг ч удаа болов ирэхгүй байгаа юм бэ?"

Би "Түүний ирэх үгүй нь надад хамаагүй ээ. Юу ч болсон бай бид гэрлэх нь л гагцхүү ганц үнэн. Тиймээс түүний талаар ярихаа больж үз. Тэр надтай гэрлэхийг хүсэхгүй байгаа шиг би ч бас адил хүсэхгүй байна. Ямар самуурсан эм нь түүн шиг хүндлэлгүй хүнтэй гэрлэхийг хүсэх бол доо." хэмээн хэлэв.

Күй Ар "Ойлголоо эрхэм дээдс--" гэж хэлж дуусаагүй байхдаа чангаар орилон "Гүнжээ, Чусоны ханхүү ирчихлээ. Тэр үнэхээр ирчихлээ." гэлээ.

Би маш аяарханаар өөртөө "Ван Ибо?" хэмээн шивнэж амжив. Ван Ибо дайрч орж ирээд надад хүндлэл үзүүлэх ч үгүй миний орон дээр очоод суучихлаа.

Би "Яаж байгаа хэрэг үү? Одоохон босч үз. Яасан ч цадиггүй юм." гэж орилов.

Ван Ибо "Ойлголоо, би нэг зүйл хэлэхээр ирсэн юм. Би хаанаас биднийг гэрлүүлэхгүй байх талаар гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй. Бас өвлийн адаг сарын шинийн нэгэн болоход бага хугацаа үлдээд байна. Бид ямар нэг шийдэл олох хэрэгтэй."

Бичээч: Bell
Дараагийн хэсэг 7 vote, 2 сэтгэгдэлийн дараа.

Continue Reading

You'll Also Like

56.3K 1.6K 23
Tae a cute and sweet boy...torcher by his cruel father because his father thought because of him his mom died....he torcher tae....tae living his lif...
6.6K 116 21
What if shin Wolford have a twin sister? And her name is Harumi Wolford... What if she has the solution and peace that everyone wants What will thei...
11.7M 846K 88
Marriage had always been my dream but not to a man about whom I know nothing. The moment my father fixed an alliance of me to a Prince without even t...
46.2K 5.9K 37
" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын...