Цасны анхны хайр ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ

By NeverLandTEAM

9.1K 1.2K 140

[COMPLETED] Тэнгэрийг тэтгэгч хааны охин Hejia гүнжийн эмгэнэлт замнал. Анхааруулга: Бичвэр дээр гарах үйл яв... More

2. Надад сэтгэлт хүн бий
3. Ван Жиан гүнж
4. Угсаа залгамжлах ханхүү
5. Хогийн ургамал
6. Бие давхар?
7. Xu Kai
8. Хортой тан
9. Татвар эм
10. Ханхүүгийн их хатан
11. Шархадсан бар, золбин нохой
12. Цань татвар
13. Ордны хана
14. Цааз
15. Цас (Төгсгөлийн хэсэг)
Нэмэлт тайлбар

1. Цас мэт цагаан гүнж

1.4K 115 7
By NeverLandTEAM

Тэнгэр тэтгэгч хааны хаан ширээнд заларсан арав дахь жилийн өвөл татвар Чун гүнж төрүүлсэн юм. Хаан уг гүнжийг хармагцаа ихэд баярласан гэнэ, учир нь гүнж цас мэт цагаан арьстай, гүн тунгалаг том бор нүдтэй байжээ. Уг гүнжийг хаан Хэжиа хэмээн нэрийдсэн байна. Гүнж таван настайгаасаа л эхлэн ханз сурч, шүлэг тэрлэдэг болов, Хэжиа гүнж бичиг үсэг гэлтгүй ятга тоглохдоо ихээхэн гаргууд байлаа. Энэ нь хаан эзний сэтгэлд ихэд нийцэж байв.

Тэнгэр тэтгэгч хааны хаан ширээнд заларсан хорин зургаа дахь жил:

Хэжиа гүнжийн шивэгчин Күй Ар "Гүнж минь, цас орох нь байна хоёулаа ордон руугаа явъя." гэлээ.

Хэжиа гүнж харин үзэсгэлэнт хар үсээ нэг илбээд өөрийн ордны зүг гунхан алхлав. Хэжиа гүнж эрхэмсгээр алхаж яваад замдаа нэгэн хар хүүтэй тааралдлаа. Тэрбээр энэхүү хар хүүг урьд өмнө нь ордонд огтоосоо харж байгаагүй билээ. Учир нь энэ хар хүү Чусон улсаас ирсэн Чусоны 7-р ханхүү юм. Энэ хүүг Ван Ибо гэдэг бөгөөд түүний эх Манж Чин улсын хүн байв. Энэ удаад тэр хаан эцгийнхээ өмнөөс манай улсад өөрийн дүү охины хамт зочилж иржээ.

Хэжиа гүнж түүнийг гайхширсан нүдээр ширтэн "Чи хэн юм?" хэмээв.

Ван Ибо гүнжийн хэлснийг үл тоон түүнийг орхин явж одлоо. Үнэндээ Ван Ибо ихээхэн сэхүүн зантай бөгөөд нэг муу гүнжийг юу ч биш гэж бодсон хэрэг л дээ. Энэ үйл явцыг харсан Хэжиа гүнж харин түүний ард гайхширсаар хоцров.

-----------------------------------------------------------

Удалгүй Хэжиа гүнж ордондоо ирлээ. Тэрбээр гартаа зуух атган сууна. Түүний гар үнэхээр нарийн бөгөөд урт харагдаж байв. Хэжиа гүнж байн байн амандаа үл сонсогдох нэгэн үгийг давтан хэлж байлаа. Үүний дараа Хэжиа гүнж босон ятга тоглож эхлэв. Түүний ятгын чимээ ордон даяар цуурайтан анир амгалан байдлыг үүсгэнэ. Гүнж гарцаагүй энэ улсын шилдэг ятгачин мөн билээ.

-Хэжиа гүнжийн талаас-

Тэр муу ичгүүр сонжуур үгүй амьтан! Яаж намайг үл тоож зүрхлэв ээ? Би энэ талаар маргааш хаан аавд заавал хэлэх болно доо. Улсын гүнжийг үл тоодог аймшиггүй бөх зүрхтэй амьтан байх нь ээ!

Күй Ар "Гүнж минь, хаан аав чинь таныг дуудуулж байна. Та яаралтай очно уу." гэлээ.

Би "Ойлголоо." хэмээгээд ордноос яаран гарав.

-----------------------------------------------------------

Явсаар хаан аавын ордонд ирлээ. Ордонд орох үед хааны ордны тэргүүн мөмө "Хэжиа гүнж морилон ирлээ." гэж хэлэв.

Би хааны урд очин ёслоод "Хаан аавын амрыг айлтгая." хэмээлээ.

Хаан эзэн инээмсэглэн "Бос бос, надад чамд дуулгах сайхан мэдээ байна." гэв.

Би "Ямар сайхан мэдээ байдаг билээ?" хэмээн асуув.

Хаан "Чиний хүнтэй гэрлэх цаг болсон. Чи Чусон улсын 7-р ханхүү Ван Иботой гэрлэх болно. Энэ бол эв найрамдлын гэрлэлт, Чусон улс бидэнд өөрийн гүнжээ өгсөн тиймээс бид ч мөн өгөх ёстой." гэлээ.

Угаас хэзээ нэгэн цагт ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан тул уурлаж, уцаарлалгүй хүлээн авч "Хаан эзэнд талархлаа." гэж хэлэв.

Хаан "Сайн байна, ийм болохоор л би чамд дуртай байдаг юм. Одоо чиний гэрлэх Чусоны ханхүү ирж байгаа." хэмээгээд удаагүй байтал хааны ордны тэргүүн мөмө "Чусон улсын 7-р ханхүү Ван Ибо морилон ирлээ." гэлээ. Ийнхүү хэлсний дараа түрүүхэн миний таарсан хөвгүүн орж ирэв.

Бичээч: Bell

Continue Reading

You'll Also Like

20.5K 1.1K 9
[𝐓𝐀𝐄𝐊𝐎𝐎𝐊 𝐍𝐄𝐖𝐋𝐘 𝐖𝐄𝐃] "𝑴𝒂𝒓𝒓𝒚𝒊𝒏𝒈 𝒀𝒐𝒖 𝑰𝒔 𝑻𝒉𝒆 𝑩𝒆𝒔𝒕 𝑫𝒆𝒄𝒊𝒔𝒊𝒐𝒏 𝑶𝒇 𝑴𝒚 𝑳𝒊𝒇𝒆" 𝙲𝚘𝚗𝚌𝚎𝚙𝚝 𝚘𝚏 𝙻𝚘𝚟𝚎, �...
704 199 11
Хэн нэгнийг анх хараад, 'би энэ хүнд гарцаагүй дурлах байх' гэж мэдэрч байсан уу?
6.1M 400K 74
Losing this war means captured by the enemy empire and considered as their prostitutes and servants. Dreaming that situation made my heart race even...
416K 16.9K 122
It all started when Princess Catheline married the dangerously attractive and recently crowned King of Anthreal, Xander. After their marriage, he ne...